Хөдөө орон нутагт зураасан кодны сургалтыг амжилттай зохион байгууллаа

PDFХэвлэхИ-мэйл

Хэнтий аймаг 2014 оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөдэлгэр сумын ЗДТГ, Дэлхийн Зөн ОУБайгууллага хамтран “Үйлдвэрлэгч бизнес, эрхлэгчдийн баруун хойд бүсийн сумдын зөвлөгөөн”-ийг 2014 оны 2 сарын 14- ны өдөр Улсын тэргүүний Өмнөдэлгэр суманд амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд аймаг орон нутгийн удирдлага болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцлоо.

Тус зөвлөгөөний хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүд, төрийн засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй санал санаачилгуудыг танилцуулан, тодорхой асуудлуудаар хэлэлцүүлэг явуулсны сацуу, Хэнтий ХАҮТанхим үйл ажиллагаагаа, МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтсээс хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зураасан кодны танилцуулга, түүний ач холбогдол,  бараа бүтээгдэхүүндээ зураасан код авч хэрэгжүүлэх журам дүрмийн талаар тус хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэбаяр багц сургалтыг зохион байгууллаа.

Зураасан код, логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865