Тээвэр логистик, худалдаа үйлчилгээ, уул уурхайн салбарынхны уулзалт боллоо

PDFХэвлэхИ-мэйл

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл салбар бүрийн бизнес эрхлэгчидтэй салбарчилсан уулзалтуудыг хоёр дах жилдээ хийж байна. Уулзалтын зорилго нь бизнес эрхлэхтэй холбогдон тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, нэн ялангуяа хууль эрх зүйн чиглэлээр зайлшгүй хийвэл зохих өөрчлөлт шинэчлэлүүд, бизнесийн орчныг сайжруулах, төрөөс бизнест оролцох оролцоо,зохицуулалтыг хязгаарлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжих, мөнгө сангийн бодлого зэрэг нэн тулгамдаж буй асуудлуудаар бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсон тэдгээрийг шийдвэрлүүлэх талаар тодорхой, бодит, ажил хэрэгч санал, зөвлөмж гарган хэрэгжүүлэхэд чиглэгддэг билээ.

Үүний хүрээнд 2014 оны 2 сарын 11, 12 ны өдрүүдэд уул уурхай, тээвэр логистик, худалдаа үйлчилгээний салбарыхантай уулзаж ярилцлаа. Тус уулзалтаар дээрх салбарын бизнес эрхлэгчдийн хамгийн ихээр хөндөж буй сэдэв нь хууль эрх зүйн орчин, түүний тогтвортой байдал, хуулийн хэрэгжилтийн талаарх асуудлууд байв. Тухайлбал ашигт малтмалын тухай хууль, тусгай зөвшөөрлийн асуудал, төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод тусгагдсан царигийн асуудал, тээвэр зуучийн тухай хуулийн төсөл, худалдааны хуулийг санаачилан батлуулах, гааль, татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, НӨАТ-ын босго, буцаан олголт, татварын хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт, худалдаа үйлчилгээний газар ажиллуулах тусгай зөвшөөрөл, тэмдэгтийн хураамжтай холбоотой саналууд байлаа.

МҮХАҮТанхим нь дээрх уулзалт ярилцлагын хүрээнд хөндөгдсөн асуудлууд болон бизнес эрхлэгчдийн бичгээр өгсөн саналуудыг нэгтгэн боловсруулж УИХ, холбогдох яамд, агентлагуудад хүргүүлэн, шийдвэрлүүлэх тал дээр анхааран ажиллах юм.

Зураасан код, логистикийн хэлтэс
Тээвэр, худалдааг хөнгөвчлөх зөвлөл
Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865