Зураасан код, агуулах, нөөцлөлт болон WIP ул мөр шалган тогтоох програм хангамж

PDFХэвлэхИ-мэйл

BellHawk-ын  бодит хугацааны  үйлдвэрлэлийн агуулахын менежмент, нөөц болон бүтээгдэхүүний ул мөр шалган тогтоох программ хангамж нь 5000$-оос эхэлдэг бөгөөд үйлдвэрлэгч, түгээгч, хоол боловсруулах үйлдвэрүүд,  лабораторууд,  инжинер болон бусад үйлдвэрлэлийн  салбаруудад  ашиглагдаж байна. Мобайл мэдээллийн цуглуулга, зураасан кодны сканер, болон хэвлэх технологиудыг нэгтгэсэн бөгөөд мөрдөлтийн материалуудыг хүлээн авах болон тээвэрлэх зогсоолуудаас ул мөр шалган тогтоох мэдээллүүдийг татаж авдаг. Энэхүү програм нь  ихэнх  ERP болон  санхүүгийн системд хамт ажиллах боломжтой. Хэрэв шаардлагатай бол тусгайлан өөрчлөлтөд зориулж  эх код  авах боломжтой юм.

BellHawk программ хангамж нь нэгдсэн бодит хугацааны нөөц болон үйлдвэрлэлийн байгууллагууд дахь бага үнийн хязгаарыг өсгөх цогц програм хангамж, бүтээгдэхүүний мөрдөлтийн шийдэл зэргийг хангаж байдаг.

BellHawk програм  хангамж:

  1. Ихэнх нөөц болон мөрдөлтийн үйл ажиллагааны асуудлуудыг шийдэхэд маш сайн ажилладаг.
  2. Дотоод Windows-ын сервер дээр болон үүлэн технологи дээр ажиллах боломжтой.
  3. Тиймээс үйлчлүүлэгчид үндсэн систем  дээр хос сканерын төхөөрөмж, лиценз зэргийг 5000$-р аваад дараа нь өөрсдийн хэрэгцээ шаардлагын дагуу модуль болон төхөөрөмжөө нэмэх боломжтой.
  4. Энэ нь тохируулах боломжтой бөгөөд үйлчлүүлэгчид өөрсдөө болон манай техникийн ажилчдаар программ хангамжийг тохируулах боломжтой.
  5. ERP, санхүү, CRM/ хэрэглэгчдийн харилцааны менежмент/ болон электрон худалдааны вебсайтууд зэрэг өргөн хүрээнд мэдээллийн автоматаар солилцох боломжтой.  Мөн үйл ажиллагааны хяналт болон, шалгалтын систем, түүнчлэн тээвэрлэлтийн системүүдийн мэдээллийг харилцан солилцох боломжтой.
  6. Кодны 90 гаруй хувийг хангах Bell-Холбогч хэрэгслүүд нь  харилцах хэсгүүдэд автоматчилагдсан мэдээллийн харилцан солилцоог хэрэгжүүлэхийг шаарддаг. Тиймээс үйлчлүүлэгчид өөрсдөө эдгээр харилцах хэсгүүдийг  маш хурдан хэрэгжүүлэх юмуу BellHawk системийн ажилчид эдгээрийг  хийх боломжтой юм.
  7. Газарзүйн аль ч байршилд  түгээгдсэн төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг дэмжих боломжтой юм.

Энэхүү програм хангамж нь  өөрсдийн багийн экспертүүдээр  хөгжүүлэгдсэн  сүүлийн  арван жил  үйл ажиллагааны өргөн хүрээнд асуудлыг шийдвэрлэх туршлагаар баталгаажсан бөгөөд эхний ээлжинд  АНУ-ын бүс  нутагт ашиглагдаж байна.  Дараах вебсайтаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Вебсайт: www.bellhawk.com/Technology/InventoryProductionSoftware.php

Тайлбар: WIP –гүйцэтгэж буй ажил

GS1 Монгол нийгэмлэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865