Хэрэглэгчийн бүлгүүд цаашдаа ямар үр дүнд хүрэх вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Глобал стандартын  хөгжүүлэлт:

Эдгээр бүлгүүд нь /HLS, HUG/  өөрсдийн зөвшөөрөгдсөн  замын зургийн дагуу ажилласаар байна.  Дараах хэд хэдэн чухал  үйл ажиллагааг гүйцэтгээд байна :

  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд олгох Худалдааны эд зүйлсийн глобал дугаарын стандартыг баталсан.
  • Эрүүл мэндийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ямар мэдээлэл шаардлагатай  байгааг тодорхойлох.
  • Цувралын дугаар:  цуврал болон багцын  дугаар хэмжээ багтаамжыг тодорхойлох.
  • Гарал үүслийн бичгийн стандартыг батлах

Глобал стандартын дэмжлэг:

Хэрэглэгч бүлгүүд хоёулаа GS1-тэй хамтдаа  тухайн улс орнууд дахь  GS1-ийн гишүүн  байгууллагууд  эрүүл мэндийн захиргааны байгуллагууд дахь глобал стандартын хэрэгжүүлэлтийг дэмжсээр байна.  Үүнд:

  • Хэрэглэгч бүлэг нь  тоног төхөөрөмжийн дахин давтагдахгүй дугаарлалт дахь  дэлхий нийтийн зохицуулалтын судалгааны багтай хамтран ажиллаж байна.
  • Хэрэглэгч бүлэг нь GS1 глобал стандартыг хэрэгжүүлэх, электрон гарал үүслийн бичгийн хууль тогтоомжийг зөвшилцөх  зэргээр Калифорнын  эмийн сангийн зөвлөлтэй хамтран ажиллаж байна.
  • Англи улсын эрүүл мэндийн яам  улсын эмнэлгүүдэд  GS1 стандартуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
  • Монгол улсын хувьд ЭМЯ-ны Цус сэлбэлт судлалын үндэсний төв GS1 Монгол нийгэмлэгтэй хамтран бүтээгдэхүүний зураасан код болон   мөрдөлт хяналтыг  бүрэн хэрэгжүүлээд ажиллаж байна
  • Аюулгүй эм эмнэлгийн хэрэгслийн хэрэглээнд  Европын экспертийн бүлгийн зөвлөл нь GS1 стандарт дээр суурилсан хэрэглээний хэмжүүр дэх  Европын хууль тогтоомжын бүтцэд  хатуу зөвлөмжүүдийг оруулсан.
  • Австралын  NEHTA  эрүүл мэндийн салбарт глобал стандартыг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарыг үсэг зурсан.
  • Шанхайд GS1 стандарт дээр суурилан эмнэлгийн тоног төхөөрөмжийн  ул мөр шалган тогтоох  системийг журамласан.

Ерөнхийдөө хэрэглэгч бүлэг нь энэхүү глобал стандартын үр ашгийг хүн бүрт хүргэх дэмжих маш олон засаг захиргааны байгууллагуудтай ойр хамтын ажиллагаатай байдаг: Австрали , Канад, Франц, Герман, Япон, Солонгос,  Итали, Испани, Англи гэх мэт.

GS1 болон  хэрэглэгч бүлгүүд нь глобал  стандартыг хэрэгжүүлэх   хэд хэдэн  оролцогч талуудтай  хамтран ажилласаар байна. Үүнд:

  • EUCOMED /европ дахь эмнэлгийн тоног төхөөрөмжийг үйлдвэр/ нь  GS1 стандартуудыг өөрийн гишүүддээ  санал болгож байна.
  • Франц дахь их сургуулийн эмнэлгийн борлуулалтын сүлжээ нь GS1 стандартыг хэрэгжүүлэхээр гарыг үсэг зурлаа.
  • Амеркийн  эрүүл мэндийн нийлүүлэлтийн хэлхээний  холбоо (HSCSC)  нь GS1 системийн өргөн  хүрээтэй зохион байгуулалтын болон бүтээгдэхүүний  тодорхойлолтуудыг хэрэгжүүлэхээр уриалж байна.

Цаашдаа хийгдэх ажлууд?

GS1 Эрүүл мэнд нь цаашдаа эдшээр үйл ажилллагаануудыг илүү өргөжүүлэхээр зорьж байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865