Худалдаа үйлчилгээн дэх хуванцар савны хэрэглээ

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлийн үед худалдаа үйлчилгээ ахуйн хэрэглээнд Монголын төдийгүй  дэлхий нийтээр  маш ихээр хэрэглэж буй хуванцар савны   тэмдэглгээнүүдийг танилцуулж байна.  1995 онд Хуванцар сав үйлдвэрлэлийн холбооны  “Хуванцар савны хүрээлэнгээс” хуванцар савны хэрэглээнд зориулсан тэмдэглэгээг гаргасан байна.

  1. PET/PETE: Энэ нь маш нийтлэг хуванцар савыг илтгэнэ.  Ундаа, ус ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуванцар савнуудыг уг тэмдгэлгээгээр илэрхийлдэг байна. Мөн дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл маш бага юм.
  2. HDPE: / маш өндөр нягтрал бүхий полиэтилен/ Уг төрлийн  хуванцар саванд   ихэвчлэн  сүү тараг жүүс  болон угаалгын нунтаг  бодис шампунь  гэх зэргийг савласан байдаг. Мөн дахин ашиглаж болох ба  хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл   нь маш бага юм.
  3. V/PVC/ пинил эсвэл  поливинил агуулсан, хортой хий агуулсан/: Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд шампунь,  биеийн шингэн саван, ургамлын тосны сав болон  хуванцар тавилгууд  гэх зэргийг хийдэг.  Уг төрлийн хуванцар савыг шатаахад  агаарт диоксин хэмээх бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хоол  хүнсний зүйлийг агуулж болохгүй!!!
  4. LDPE/нягтрал бага/: Энэ төрлийн хуванцараар сав баглаа боодол, хоол хадгалах сав, тавилга хивс зэргийг хийдэг байна.  Энэ төрлийн хуванцар дахин ашиглагдадгүй ч хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл бага  юм.
  5. РР: Тараг жүүс зэрэг уух шингэн зүйлсийг  савлахад ихэвчлэн  хэрэглэгдэх бөгөөд  эм бэлдмэл витаминуудыг ч мөн савладаг.  Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтах бөгөөд дахин ашиглаж болно.
  6. PS: Энэ төрлийн хуванцараар ихэвчлэн кофенй аяга, самарны гаднах сав, хоол хадгалах сав, СД-ний хайрцаг зэргийг хийдэг байна.  Үүнийг дахин ашиглахгүй.
  7. Бусад тэмдгэлгээнүүд: Уг хуванцар төрөлд голдуу хүүхдийн аяга таваг угж, 3-5 литрийн усны сав, шүдний эмчилгээний багажууд, нягтрал бүхий хоол хүнсний сав  гэх зэрэг багтана. Энэ төрлийн хуванцар савны зарим нь аюулгүй байдаг бол хатуу нягт поликорбанотыг агуулсан зарим  хуванцар нь аюултайд тооцогддог байна. Поликарбонат агуулсан хуванцарт Биспонел А бодис агуулагддаг тул энэ нь хүний гормонд хор  хөнөөл учруулдаг  байна.  Эдгээр тэмдгэлгээнүүдээс   1,2,4,5 р нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь маш бага бол  3,6,7, дугаар тэмдгэлгээ нь хоол хүнснээс хол байлгах ёстой бөгөөд аюултайд тооцогддог.   Иймд та бүхэн өдөр тутмын амьдрал ахуйд хэрэглэгдэж  буй  хуванцар савны  тэмдгэлгээг  сайн мэдэж байх нь чухал юм.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865