NFC гэж юу вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Гол утга нь нэрэндээ байх Near Field Communications буюу Богино зайн харилцаа холбоос гэдэг нь  зөөврийн төхөөрөмжүүдэд зориулсан  стандартуудын багц юм.   Энэ  нь нэг төхөөрөмжөөс нөгөө рүү радио холбоогоор төхөөрөмжүүдийг дарах  юмуу  маш ойр зайд  байрлуулах үед нэгээс нөгөөд мэдээллийн дамжуулах үйл явц юм. Ерөнхийдөө хаана ямар зай гэдгээс хамаарахгүй ойр байгаа төхөөрөмжүүдийн хоорондох  харилцаа холбоо юм.

NFC нь RFID-аас анх үүссэн. RFID буюу радио давтамжит долгионоор тодорхойлох технологи  нь тээврийн компаниудад болон  дэлгүүрүүдэд мэдээллийн дамжуулахын  тулд цахилгаан соронзон индукцыг ашиглан барааны мөрдөлд хадгалалт зэргийг хянахад хэрэглэгддэг.  NFC нь энгийн технологи боловч хэрэглэгчдийн ухаалаг гар утсанд зориулж стандарчлагдсан байдаг. NFC  стандартууд нь Nokia, Sony, Philips  зэрэг компаниудын оролцоотой NFC форумаар тодорхойлогддог.
Зарчмын хувьд хэрэв таны утсанд NFC суулгагдсан бол  энэ нь бусад утас руу  мэдээллийг дамжуулах юмуу NFC уншигч болох боломжтой юм.

NFC хэрхэн ажилладаг вэ?

NFC гэдэг нь радио долгионоор мэдээллийг илгээх   юм.  Энэ нь  Wi-Fi болон  Bluetooth тэй төстэй боловч, тэдгээр протоколууд нь ижил биш бөгөөд NFC нь  идэвхгүй нэгдлүүд дэх электрон урсгалд нөлөөлөхөд ашиглагдаж зөвхөн мэдээллийг дамжуулдаг. Энэ нь Bluetooth-ээс илүү хурдан юм.  Чухамдаа энэ 2 нь ойр холбогдсон Samsung Beam NFC  хос төхөөрөмжийг ашиглан дараа нь Bluetooth  мэдээллийг дамжуулдаг.

NFC нь жуулчны  карт уншигч гэх мэт өөрийн цахилгаан хангамж шаардадгүй  идэвхгүй төхөөрөмжтэй ажиллах чадвартай. NFCын мэдээлэл дамжуулах  давтамж нь  13.56MHz байдаг.  Мөн секунд тутам  NFC 106, 212 юмуу 424 Kbps мэдээллийг дамжуулах чадвартай.

NFC стандарт нь  үйл ажиллагааны гурван горимтой:

1.Ижил төрлийн нэг төрөөхөмжөөс нөгөө рүү бөгөөд хоёр ухаалаг утас мэдээллээ солилцох
2.Унших/ бичих горим  энэ нь нэг идэвхтэй төрөөрөмж  нөгөө идэвхгүй төхөөрөмжөөс  мэдээллийг авах
3.Карт хувиргалт  нь  ухаалаг утас зэрэг  NFC төхөөрөмж нь кредит карт шиг ашиглагдах боломжтой.

NFC-ын хэрэглээ

NFC  гэж юу вэ?  Хэрхэн ажилладаг вэ?  Энэ нь таньд ямар ашигтай вэ?  Яагаад зарим ухаалаг гар утас хэрэглэгчид NFC-г чухал хэрэглээ гэж үзэж байна вэ?

Дээр дурдсаны дагуу нэг төхөөрөмжөөс нөгөөрүү  мэдээлэл дамжуулах технологи нь  мэдээлэл бол файлыг түгээх  боломжтой юм.

Хамгийн чухал нь  тусгай холболт  шаардахгүй худалдаа арилжаа хийх  юм.  Лондон Оустер гэх мэт төлбөрийн карт  зэргийг  та NFC-г ашиглан гар утсаараа орлуулах боломжтой бөгөөд маш үр дүнтэй байдаг. Та өөрийн  виза дебит картаа түрийвч ухаалаг утсаараа орлуулах боломжтой бөгөөд  хаяж гээгдүүлбэл осолтой юм.

NFC-ийн ирээдүйн  хэрэглээ

Google түрийвч нь хэрэглэгчдэд баталгаат түрийвчинд  кредит болон лоялти картны мэдээллээ хадгалаад  дараа нь худалдан авалт хийхэд NFC төхөөрөмжийг ашиглан төлбөрөө төлөх буюу  Мастер Карт  төлбөрийн шилжүүлэг зэргийг хийх боломжтой.  Гэхдээ  та Google  түрийвч ашигладаг уу? Үүнийг Герман, Австри, Латви -д туршиж  байгаа бөгөөд Хятад автобусны төлбөр тооцоо хийхэд ашиглаж эхлээд байгаа.

Ирээдүйд NFC-ийг ашиглан гэрийн  орчин тойрноо хянах боломжтой.  Хэрэв танай гэрт  хаалга түгжигдээгүй,  халаалт зогссон, гэрэл тасарсан  тохиолдолд  таны гар утсан дахь NFC мэдрэгч мэдээллийг дамжуулах болно. Мөн нийгэмд маш их ач холбогдолтой: Хэрэв хүн бүр NFC-тэй ухаалаг утастай бол харилцан солилцох мэдээллүүд шууд маш амархан дамжуулагдах болно.

Зураасан код логистикийн хэлтэс

 

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865