Автомат агуулахын үйл ажиллагаатай танилцлаа.

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТын  Зураасан код логистикийн хэлтэс/ GS1  Монгол нийгэмлэг АПУ ХХК хамтран   автомат агуулах, логистикийн төвийн  үйл ажиллагаатай танилцах  хоёр удаагийн  аялалыг амжилттай зохион байгууллаа.  Энэхүү танилцах аялалд  МҮХАҮТ, IFB, Си Пи Эм Си, Ландекс , Монгол Экспресс, ГЕГазар, Глобал Бридж, ЭмСиЭс Кока Кола, Эвридей интернэшнл, Грандложистик,  GIZ,  Силк Роуд ложистик,  ШУТИС-КТМС, Брилекс,  Бид Монгол Трейд, Грийн сити,  МУИС-ЭЗИС, Ландбридж, Туушин, Электрон Мон, ЭМЯ, National developer, Эм Си Эс дистирбюшн, Ягод тур, Онон гол нөхөрлөлүүдийн холбоо,  Энк, Боса, Боса Холдинг, Бүрэн даш, Макс групп зэрэг  аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Уг аялалын хүрээнд ЗКЛХ-ийн дарга Ш.Цэвэлсайхан зураасан код GS1 системийн талаар танилцуулга хийж, төлөөлөгчид агуулахын ачааны оролт гаралт автоматаар подоны  зайг хайх байрлуулах өргөгч цамхаг,  багцлалт, ачилт, докинг, зэрэг үйл ажиллааны автоматжуулалт,  программ хангамж, техник хангамжийн нэгдлүүд /Германы кронес, интерактив даймонд/  зураасан код GS1 системийг  хэрхэн ашиглаж  үйл ажиллагааг хөнгөвчилж, бүтээгдэхүүний ул мөр шалган тогтоох, хяналтын системийг  амжилттай хэрэгжүүлсэн  талаар танилцлаа.

GS1 Монгол нийгэмлэг АПУ ХХК хамтран бэлтгэсэн  зураасан код GS1  системийг хэрхэн хэрэгжүүлсэн  талаарх нэвтрүүлгийг ЭНДЭЭС үзнэ үү!

Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865