Логистикийн автоматжуулалт

PDFХэвлэхИ-мэйл

Логистикийн автоматжуулалт гэдэг нь компьютерийн программ хангамжийн  өгөгдлүүд буюу  логистикийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх  автоматчилагдсан тоног төхөөрөмж юм. Ерөнхийдөө энэ нь   нийлүүлэлтийн хэлхээний менежментийн систем болон  үйлдвэрлэлийн нөөц төлөвлөлтийн системийн дагуу үйл ажиллагаатай  агуулах болон түгээлтийн төв дэх үйл ажиллагааг  хамрана. Логистикийн автоматжуулалтын систем нь  өндөр түвшний компьютерийн системээр хангагдсан тоног төхөөрөмжийг  нэгтгэх боломжтой  юм.

Нэгдлүүд
Логистикийн автоматжуулалтын систем нь  төрөл бүрийн техник хангамж, программ хангамжын нэгдлүүдийг  багтаадаг:

  • Тохируулсан багаж хэрэгслүүд  
    • Автоматжуулсан өргөх цамхагууд: ( мөн автоматжуулсан  хадгалалт болон хайлтын системүүд  гэдэг ): нь хамгийн сүүлд хайгдсан барааны багцыг хадгалах  оруулах боломжийг хангаж байдаг. Ерөнхийдөө  өргөгч цамхагууд нь байршлуудын тавиуруудад үйлчилж байдаг бөгөөд нягтрал  сонголтуудаас илүү зайн ашиглалт болон  агуулахын багтаамжын нягтралд анхаарч үйлчилдэг.
    • Туузан дамжуургууд: автоматчилагдсан туузан дамжуургууд нь агуулахын нэг бүсэд хайрцагуудыг байрлуулах бөгөөд хатуу кодлогдсон дүрмээр юмуу   зайн сонголтыг зөвшөөрөх мэдээллийн оролтыг дэмждэг. Үүний дагуу хайрцагууд нь сонгогдсон зайд байрладаг.
    • Ангилан ялгалт болон ангиллын системүүд: туузан дамжуургатай төстэй боловч  ерөнхийдөө  илүү өндөр хүчин чадалтай хайрцагуудыг илүү хурдан  чиглүүлдэг. Энэ нь байршлуудын том хүрээлэлд жижиг хайрцгуудыг түгээдэг.
    • Үйлдвэрлэлийн роботууд: 4-6 тэнхлэг бүхий  үйлдвэрлэлийн роботууд
    • жнь: савнуудыг өрж хураах, буулгах, ашиглалтанд оруулах, эмхэлж цэгцлэх зэрэгт ашиглагддаг.
    • Эдээр нь бүгд зураасан  код болон RFID  шошго дээр суурилан хайрцагуудыг автоматаар  тодорхойлж мөрддөг.
    • Автоматжуулсан хадгалалт хайлтын системүүд: Өргөгч систем дээр суурилсан   зайн оновчлолтой босоо тойруулгуудын систем нь  /paternoster/ юм.
  • Хяналтын жин хэмжигчийн хөдөлгөөн нь  бүтээгдэхүүний   жинг шалгаж  жин дутуу бүтээгдэхүүн болон  хайрцагийг  хүлээж авахгүй  байхад ашиглагддаг.  Эдгээр нь  мөн тухайн бүрэлдэхүүнд хамаарагдах  бүх хэсгүүдийг баталгаажуулах буюу өргөгчийн шугамуудад ашиглагддаг. Томоохон  бөөний болон жижиглэнгийн худалдаачид нь тодорхойлогдсон багц бүр дэх  тодорхой тоо хэмжээг  хүлээн авалтыг баталгаажуулдаг.
  • Мобайл технологи  
    • Радио мэдээллийн терминалууд: эдгээр нь гар болон ачааны машинд суурьлуулсан терминалууд бөгөөд утасгүй сүлжээгээр логистикийн автоматжуулалтын программ хангамжид холбогдож  агуулахад хөдлөх үйл ажиллагааны зааварчилгааг өгдөг. Ихэнх  нь  чингэлэгийн тодорхойлолтыг хүлээн авах зураасан кодны сканертай  байдаг. Зураасан код нь  компьютерийн гар ашиглахгүйгээр мэдээллийг автоматаар татаж авдаг.
  • Программ хангамж  
    • Нэгдсэн програм хангамж: Энэ нь агуулах дахь  барааны хөдөлгөөнийг зохицуулах туузан дамжуургатай холбогдсон   өргөчийг  хүлээн авах автоматжуулсан  төхөөрөмжийг бүхэлд нь хянаж байдаг.
    • Үйл ажиллагааг хянах программ хангамж: агуулахад чингэлэг ирэх үед  шаардлагатай хэсэгт байрлуулах зэрэг өндөр түвшиний шийдвэр гаргах ажиллагааг хангадаг.
    • Бизнесийн хяналтын программ хангамж: ачааны оролтын тодорхойлолт, захиалгын  гүйцэтгэлийн төлөвлөлт нийлүүлэлт, чиргүүлийн гаралтын шилжүүлэг зэрэг дээд түвшиний  үүргийг хариуцдаг.

Логистикийн автоматжуулалтын ач холбогдол

Ердийн агуулах түгээлтийн төвүүд нь   төрөл бүрийн барааг нийлүүлэгчдээс хүлээж аваад хэрэглэгчдээс и-мейлээр захиалга авах,  жижиглэн худалдааны салбарууд, / сүлжээ дэлгүүрүүд/  болон бусад бөөний худалдааны компаниудаас захиалга ирэх хүртэл  хадгалдаг. Харин логистикийн автоматжуулалтын систем нь:

  • Автоматчилагдсан бараа бүтээгдэхүүн: Ирж байгаа бараанууд нь зураасан кодоор кодлогдсон байх бөгөөд  автоматчилагдсан систем нь  тооцоолсон барааг хүлээн авдаг. Ирж байх явцдаа  барааны зураасан код нь сканерт уншигдаж, туузан дамжуургын ангиллын системээр орж  автомат өргөгчөөр  хадгалагдах байршилд хүргэгддэг.
  • Автоматчилагдсан барааны захиалгын хайлт: Захиалгын баримт дээр тухайн барааг  автомат системээр маш хурдан тодорхойлж авах боломжийг олгож байдаг.
  • Автоматаар илгээх үйл ажиллагаа: Агуулахад байршсан бүх захиалгын нэгдсэн мэдээлэлийг автомат систем нь савлагдсан бүтээгдэхүүнийг  илгээх багц руу  дамжуулж  дараа нь  гадагш ачих хэсэг рүү илгээдэг. Ангиллын системүүд болон туузан дамжуургууд нь эдгээрийг гарах чиргүүлүүд  рүү зөөдөг.
  • Хэрэв шаардлагатай бол  дараагийн түгээлтийн төврүү савлалтыг хамгаалах  болон тодорхой жижиглэн худалдаачин болон хэрэглэгчдэд зориулсан савлалтын өөрчлөлтийг хийх дахин савлалтыг хийх боломжтой юм.

Агуулахын бүрэн автоматжуулалтын систем нь  тоног төхөөрөмжийг ажиллуулах шаардлагатай ажиллах хүчийг эрс багасгаж  хүний оролцоотой хэсэг нь зөвхөн том хэмжээгээр савласан нэгжүүдээс багцлалт хийх хэсэгт л шаардагдана.  Гэхдээ энэ хэсэгт ч мөн багц бүрдүүлэх тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг. 
Та бүхэн Монгол улсад автомат агуулахын системийг  хэрхэн хэрэгжүүлсэн талаар АПУ компаний автомат агуулахтай танилцах боломжтой юм.

Логистик агуулахын автоматжуулалттай холбоотой  видео бичлэгийг эндээс үзнэ үү!

Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865