Дэлхийн шилдэг 10 далайн боомтыг танилцуулж байна.

PDFХэвлэхИ-мэйл

Үйл ажиллагааны цар хүрээ ачаа нэвтрүүлэх хүчин чадал  олон улсын харилцаа холбоо зэрэг үзүүлэлтээр  дэлхийд  тэргүүлэгч далайн боомтуудыг танлцуулж байна.

1. Шанхай боомт (Хятад ): Үйл ажиллагааны нийт 5 бүстэй бөгөөд энэхүү боомт нь өнгөрсөн жил 29 сая гаруй TEUs ачаа далайн болон  голын боомтуутаар тээвэрлэсэн байна. Шанхайн боомт нь Янгзе голын бүс дэх эдийн засгийн маш том бүс бөгөөд цаашдаа Зежианг, Жиангсу, Хенан зэрэг бүсүүдийн эдийн засгийн статусд нөлөөлсөөр байна.

2. Нингбо-Жоушан боомт (Хятад ): Энэхүү боомт нь Нингбо болон Жоушан боомтуудын хамтарсан боомт бөгөөд далайн тээвэрлэлтээр дэлхийд хоёрдугаарт ордог. Нингбо боомт нь гурван голын бэлчирт байгуулагдсан бөгөөд шинэ терминалуудыг барьж байгуулах маш их боломжтой бөгөөд 2014 он гэхэд 5 тавцангаас бүрдэх Жинтанг Дапукуо боомтыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

3. Сингапур боомт (Сингапур): Дэлхийд гуравдугаарт орох энэхүү боомт нь Сингапурын эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд энэхүү том зах зээлд буцаан экспорт хийх үйл ажиллагааг явуулдаг.

Сингапурын боомт нь 100 гаруй орны 700 аад  боомтуудтай хамтран ажилладаг. Ачаа тээвэрлэлтээс хамаарч дэлхийн чингэлэг тээвэрлэх усан онгоцны гол нөөц хэсэг бөгөөд дэлхийн түүхий нефть нийлүүлэлтийн транзит тээвэрлэлтийн 50 орчим хувийг хариуцдаг.

4. Ротердам  боомт (Нидерланд): Зөвхөн  Европын хамгийн том  далайн боомт  болох Ротердам нь  дэлхийн  боомтуудын 4рт жагсаж байна.  
Энэхүү боомт нь 1962-2004 оны хооронд 42 жилийн турш  дэлхийн хамгийн том боомт  байсан  юм.

5. Tианжин боомт (Хятад): Хайхе голыг даган орших Тианжин боомт нь дэлхийн том боомтуудын 5 дугаарт жагсаж байна. Одоогоор Тианжин боомт нь дэлхийн 200-аад орны 400 гаруй боомттой холбогдсон бөгөөд цаашдаа илүү хөгжих боломжтой боомт юм. Тианжин боомт нь Хятад улсдаа 3 дугаарт орох том боомт бөгөөд тус улсын хойд хэсгийн ганц боомт юм.

6. Гуангзхоу боомт (Хятад): Өмнөд Хятадын хамгийн том боомт бөгөөд  ойролцоогоор 100-аад орны 300 гаруй  боомттой холбоотой ажилладаг. Энэхүү боомтын гол тулгуур нь үйлдвэрлэлийн бүс нутаг болох Guangxi, Yunnan, Hunan болон Jiangxi бүсүүд юм. Huangpu-ын боомт нь тус боомтын бас нэг хэсэг юм.

7. Кингдао (China): Шар тэнгистэй залган орших Шандонг Пенинсулад байрлах Кингдао боомт нь дэлхийн 10 том боомтын 7 дугаарт жагссан байна. Япон Солонгосоос гадна  дэлхийн хөлөг онгоц үйлдвэрлэх бизнест тэргүүлэгч Кингдао боомт нь хиймэл бус байгалын боомт зогсоол бөгөөд 130 гаруй орны 450 гаруй боомттой холбоотой ажилладаг.

8. Кинхуангдао боомт (Хятад): 30 аад жил үйл ажиллагаа явуулж буй  Qinhuangdao боомт нь нүүрс тээвэрлэлтээр алдартай. Статистикийн үзүүлэлтээр тус боомт нь дотоод болон гадаададын умард өмнөдийн улс орнуудын 50 гаруй хувьд нь нүүрс тээвэрлэлт хийдэг.

9. Хонг Конг боомт (Хятад): Энэхүү боомт нь жагсаалтын 9 дугээрт орж байгаа бөгөөд Өмнөд Хятадын тэнгист оршдог. Байгалын хиймэл бус боомт бөгөөд Хонг Конг хотын эдийн засагт  маш чухал нөлөө үзүүлдэг. Өнгөрсөн жил тус боомт нь 23.7 сая TEUs чингэлэгийн ачааг нэвтрүүлсэн байна.

10. Бусан (Өмнөд Солонгос): Бусан боомт нь Пусан гэдэг нэрээр алдартай бөгөөд  Өмнөд Солонгосын хамгийн том боомт төдийгүй  хоёр дахь том хот юм. Дэлхийн 10 дахь том боомт Бусан нь Нактонг голд орших бөгөөд Номхон далайн болон Евроазийн орнуудын хоорондох худалдааны гол гарц юм. Бусан боомтын эрх баригчид нь Шинэ Бусан боомтыг 2015 он гэхэд бүрэн дуусгараар ажилллаж байна.

Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865