Дэлхийд хоёрдугаарт ордог Нингбо боомтод аяллаа

PDFХэвлэхИ-мэйл

Монгол улсад ОУТЗ-ын  үйл ажиллагаа эрхэлдэг ААН байгууллагуудын  төлөөлөгчид БНХАУ ын Бүх Хятадын логистикийн 7 хоногт оролцож  тээвэр зуучийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоохоос гадна  үйл ажиллагаагаараа  дэлхийд 2 дугаарт ордог Нингбо далайн боомттой танилцлаа.

Энэхүү боомт нь Хятадын хамгийн эртний 7000 жилийн өмнө  чулуун зэвсгийн үед  анх байгуулсан түүхтэй   бөгөөд  752 онд  Японоос  гурван усан онгоц  Нингбогын боомтруу  тээвэрлэлт хийсэн  нь энэхүү боомтын 1200 гаруй жилийн өмнөх анх нээгдсэн  түүх юм.  Нингбо боомтын давуу  тал нь  газарзүйн байршил сайтай дэлхийн усан тээвэрлэлтийн  замуудаар хүрээлэгдсэн  байдал юм. 2012 онд 453  сая тонн ачаа нэвтрүүлсэн бөгөөд  БНХАУ-ын хэмжээнд 3 дугаарт, дэлхийд 5 дугаарт 15,67 сая чингэлэг тээвэрлэлтээр  БНХАУ-ын хэмжээнд 3 дугаарт, дэлхийд 6 дугаарт  орсон байна.   Нингбо боомт нь   төмөрлөг,  олон улсын чингэлэг,  нефть тээвэрлэлт, химийн бүтээгдэхүүн,  Хятадын  олон улсын  худалдаа,  зэрэг төрөл бүрээр хөгжүүлсэн 11 усан онгоцны боомтуудтай  нийт 320  усан онгоцны  тавцангуудыг  эзэмшдэг бөгөөд үндсэн зургаан терминалд үйл ажиллагаа явуулж  цаашдаа бусад терминалын хөгжүүлэлтийг хийсээр байна.

Мөн терминалын хамгийн сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон чингэлэг зөөвөрлөх төхөөрөмж нь  цагт 236,5 чингэлэг зөөвөрлөх хүчин чадалтай бөгөөд 40 тоннын чингэлэгийг зэрэг зөөвөрлөх гэх мэт  үйл ажиллагаанууд нь дэлхийн дээд амжилтыг тогтоосон.

Нингбо боомт нь мэдээлжсэн дижитал боомт бөгөөд захиалга архив, мэдээлэл түгээлт, боомтуудын хоорондох мэдээллийн харилцан солилцоо,  тээвэрлэлтийн компани, засгийн газрын  агентлаг хороотой  холбоотой  мэдээлэл, санхүү даатгал, төлбөр тооцооны  систем  нь бүрэн програмчлагдсан орчин үеийн мэдээллийн технологи,  кодлолын систем дээр  суурилан логистикийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоогоор Нингбо  боомт нь дэлхийн 100 гаруй орны 600 гаруй боомтуудтай бизнесийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж  дэлхийг бүрхсэн мэдээллийн сүлжээг хөгжүүлэн ажиллаж  байна. Нингбо боомттой   холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.nbport.com.cn линкээр орж үзнэ үү.
Бүх Хятадын 7 хоногийн үзэсгэлэнгийн үеэр  бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан ААН байгууллагуудын  хаягийг танилцуулж байна.

www.ilpfreight.com
www.smartcargo.com.cn
www.sinoway56.com
www.greenroad.com.cn
www.cityunion.com.cn
www.ningbosky.com
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

www.trans-china.com
www.nbsino56.com
www.microcell.com.tw
www.acsc.asia
www.ceopay.cn
www.nb-lm.com.cn
www.grand-asia.com
www.csttbs.com.cn
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
www.cnuul.com
www.svlc.info/ Энэтхэг/
www.solutions-lgt.co.th
www.ctat.or.th /Тайланд
www.jy-wl.com.cn
www.sinolines.com
www.cilp.org.cn

Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865