GS1 стандартууд тээвэр логистикт

PDFХэвлэхИ-мэйл

Танай үйлчлүүлэгчид GS1 стандартуудын талаар таниас асууж байсан уу?
Та энэхүү системийн ашиг тусыг хүртэхийг хүсэж байна уу
?
Та хэрэглэгчиддээ хамгийн  шилдэг чанартай үйлчилгээг үзүүлэхийг зорилгоо болгодог уу
?
Та олон улс оронд бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй юу
?

GS1 стандартууд тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрхэн хөнгөвчилж  ашиг орлого олох  боломжтой  талаар танилцуулж байна.

Та бүхэн GS1 стандартуудыг хэрэгжүүлэхийн тулд дараах алхамуудыг хэрэгжүүлэх ёстой.

• Эхлэхийн өмнө үнэлгээ хийх  ёстой.
• Тээвэр логистикийн салбарт ямар ямар стандартууд  хэрэглэгдэж  байна вэ? Эдгээр нь  танай байгууллагад ямар ашигтай  вэ?
• Танай байгууллага ямар түвшинд нь явж байна вэ?  Аль стандартыг  нь хэрэгжүүлэх ёстой вэ?
Үүнийг хэрэгжүүлэх төрөл бүрийн алхамуудын талаар олж мэдэх ёстой.
• Тээвэрлэлт дэх үйл ажиллагаа бүрийн ачаа ачихаас эхлээд хүрэх буудал хүртлэх  бүх шат дамжлагыг тодорхойлох ёстой.

Та өөрийн систем дэх тээвэрлэлтийн статусын мэдээлэлд байнга нэвтэрдэг үү? Тийм   Үгүй
Танай тээвэрлэлтийн статусын мэдээлэлд  хэрэглэгчид  веб порталаар нэвтрэх боломжтой юу
? Тийм  Үгүй

Хэрвээ “Тийм” гэж хариулсан бол
GS1 стандартууд нь тээвэрлэлтийн түгээлтийн статусын мэдээллийг автоматжуулж, эдгээр мэдээллийн  боловсруулалтын мэдээлэлтэй холбоотой зөрчилдөөн багасдаг.

Нэхэмжлэх:
• Тээвэрлэлтийн үйлчилгээний төлбөртэй холбоотой бүх мэдээллийн агууламж

Та нэхэмжлэхээ цаасаар гаргадаг уу? Тийм   Үгүй
Та нэхэмжлэхүүдээ шуудан юмуу факсаар дамжуулдаг уу
? Тийм   Үгүй
Та  хэрэглэгчдийн төлсөн төлбөрийг нэхэмжлэхтэйгээ  тохирч байгаа эсэхийг гар аргаар шалгадаг уу
? Тийм   Үгүй
Та нэхэмжлэхийн цаасан хуулбарыг архивт хадгалдаг уу
? Тийм   Үгүй

Хэрвээ “Тийм” гэж хариулсан бол
GS1 Стандартууд нэхэмжлэхийн менежментийг автоматжуулж  төлбөр тооцоотой холбоотой эдгээр баримтуудын гар ажиллагаатай холбоотой алдаа эрсдлийн тоог бууруулна.

Тээвэр
• Ачаа илгээгч  тээвэрлэгч рүү илгээсэн тээвэрлэлтийн гэрээний үзүүлэлт дэх шаардлагатай мэдээллийн агууллага:

Та тээвэрлэлтийн зааварчилгааг утас юмуу факсаар авдаг уу? Тийм  Үгүй
Та танай системд хэрэглэгчдийн илгээсэн  тээвэрлэлтийн зааварчилгааг дахин дахин  хардаг уу
? Тийм  Үгүй

Хэрвээ “Тийм” гэж хариулсан бол

GS1 стандартууд тээвэрлэлтийн зааварчилгааны баримтыг автоматжуулахад туслах бөгөөд эдгээр захиалгын алдаа эрсдлийг бууруулна.
• Барааны тодорхойлолт болон тэдгээрийн түгээлттэй холбоотой шаардлагатай баримт бичгийн агууллага:

Та ачаа илгээгчийн  илгээсэн логистикийн нэгж дээрх  нэмэлт шошгийг сканерт уншуулдаг  уу ?Тийм   Үгүй
Та тээвэрлэлтийн палет болон баглаа боодлыг дахин шошголдог уу
?

Тийм   Үгүй
Та хэрэглэгчиддээ шошго хэвлэх тоног төхөөрөмж нийлүүлдэг үү
? Тийм   Үгүй

Хэрвээ “Тийм” гэж хариулсан бол
2 болон 3 дахь асуултанд GS1 стандартууд дахин шошголох хуулбарлахаас зайлхийхэд туслах бөгөөд тусгай зориулалтын шошгийг дахин хэвлэх  зардлыг хэмнэнэ.

GS1 стандарт логистикийн шошго
Зураасан кодтой болон кодлогдоогүй барааны тодорхойлолт болон тэдгээрийн түгээлт дэх  шаардлагатай мэдээллийн агууламж юм.

Онцлогууд:

• Энэ шошго нь  тээвэрлэгдсэн барааны логистикийн мөрдлөгөд нийлүүлэлтийн хэлхээний бүх оролцогчдод ашиглагдах боломжтой юм.
• Энэ нь маш боловсронгуй хийгдсэн байх бөгөөд  бараа бүрэн хүргэгдсэний дараа дахин ашиглагдах боломжтой юм.
• Энэ шошго нь SSCC гэж  нэрлэгдэх бөгөөд,  логистикийн нэгжүүдэд олгодог дахин давтагдахгүй тээвэрлэлтийн кодыг агуулж байдаг.

SSCC/тээвэрлэлтийн контейнерийн серийн дугаар/ нь дахин давтагдахгүй тээвэрлэлтийн нэгжийн тодорхойлох дугаар бөгөөд Олон улсын стандартын зөвшөөрөл авсан баримт юм. Энэ нь  олон улсын болон төрөл бүрийн салбарын   нөхцөлд ямар нэгэн тээвэрлэх боломжтой нэгжийг дахин давтагдахгүй тодорхойлоход ашиглагддаг. Энэ стандарт нь багц боодол бүрийг тодорхойлох, хүлээн зөвшөөрөхөд  хэд хэдэн бизнесийн салбартай хамтарсан үйл ажиллагааг зөвшөөрдөг.

Үр ашгууд :
• GS1 стандарт шошгийг ашигласнаар ачаа илгээгчээр баталгаажуулагдсан шошгийг дараагийн дахин шошгололтод ашиглах боломжтой юм.

• Энэ нь дараах ач холбогдолтой:

- Тээвэрлэлтийн нэгжүүдийг дахин давтагдахгүйгээр тодорхойлох
- тээвэрлэлтийн нэвтрэлт болон баталгаажуулалтыг автоматжуулсанаар маш их цаг хугацааг хэмнэдэг.
- хүлээн авсан шошгийг сканердсанаар мэдээлэл маш хурдан үнэн зөв найдвартай тодорхой байдаг.
-  хэлхээн дэх бүх оролцогчидоор баталгаажуулсанаар шошгон дахь хэрэгцээ шаардлагыг арилгаж маш их цаг хэмнэнэ.

- нэг ижил мэдээллийг дахин дахин  давтах дамжуулах мэдээлэлд нэвтрэх давталтыг багасгаснаар мэдээлэл илүү найдвартай  байна.

- тэдгээрт агуулагдах мэдээллийн ачаар стандарчлагдсан  олон улсын EDI мессежүүдийн харилцаа холбоог бий болгох
- тээвэрлэгдэх боломжтой нэгжүүдэд  ОУС-ын дахин давтагдахгүй ID  стандартыг ашигласнаар  логистикийн хэлхээн дэх мөрдөлт сайжирсан.

> Тээвэрлэлтийн хэсэг
> Хэрэглэгчийн хэсэг
> Бүтээгдэхүүний хэсэг

Ачаа илгээгч   Ачаа хүлээн авагч Бараа  тээвэрлэгдсэн шуудангийн код Тээвэрлэгчийн нэр  гэсэн бүтэцтэй байдаг.

GS1-128 зураасан код нь логистикийн нэгжүүдэд  дахин давтагдахгүй SSCC  кодыг агуулах бөгөөд GS1-128 дахь хөдөлгөөний код нь  англи хэл дээрх түлхүүр үгстэй зураасан кодод агуулагдсан мэдээллийн кодлогдсон хувиргалт юм. Үйлдвэрлэгчид  нь брэндийн нэр, бүтээгдэхүүний тодорхойлолт  бүтээгдэхүүний дотоод код зэрэг кодлогдоогүй мэдээллийг харуулах  чөлөөт текстийг ашиглах боломжтой.

EDI/электрон мэдээлэл харилцан солилцоо/ дахь тээвэрлэлтийн зааварчилгаа. Үүний техникийн нэр нь  IFCSUM (Forwarding and Consolidation Summary); юм.  Энэ нь тээвэрлэлтийн гэрээний үзүүлэлт дэх шаардлагатай мэдээллийг агуулж байдаг.

Онцлогууд:
EDI тээвэрлэлтийн зааварчилгаа нь ачаа эхлэх цэгээс хүрэх цэг хүртлэх тээвэрлэлтийг дүрсэлдэг  электрон мессеж юм.  Энэ нь ачаа илгээгчээр хийгдэх бөгөөд  хэд хэдэн ачаа хүлээн авагч дахь хэд хэдэн захиалгыг агуулах боломжтой.  Та үйлдвэрлэгч, түгээгч, логистикийн үйлчилгээ үзүүлэгч аль  нь ч байсан энэхүү стандартыг  хэрэгжүүлсэнээр ямар үр ашиг гарах боломжтойг доор нэгтгэн танилцуулж байна.

Стандартчилагдсан тээвэрлэлтийн захиалгыг хэрэглэсний ач холбогдол үр дүн:

• Дахин шошголох  шаардлага багассан.
• Найдвартай  зөөврийн  шийдлүүдийн хэрэгжүүлэлт
• Илүү найдвартай  мэдээлэл (суурь мэдээлэл, тээвэрлэлтийн төлөвлөгөө, мөрдөлт гэх мэт.)
• Барааны урсгал болон мэдээллийн урсгалын харилцан зохицол
•Тээвэрлэгч ачаа илгээгч, ачаа хүлээн авагчийн хоорондын найдвартай ил тод байдал
• Ачаа ирэхээс өмнө  тээвэрлэлтийн баримтын хэвлэлт
• Урьдчилсан мэдэгдлийн ачаар ачилт буулгалтын зогсоолын оновчлол
• Хэд хэдэн захиалгын нэгдэлт

EDI дахь  Тээвэрлэлтийн статусын мессеж

Үүний техникийн нэр нь  IFTSTA (International Multimodal Status Report)  юм. Энэ   нь  бараа авах, тавцангын шилжүүлэлт, барааны зохицуулалт, буцаан хүргэлт гэх мэт  үйл ажиллагааны илгээлтийг нэгтгэдэг.

Онцлогууд :
Тээвэрлэлтийн статусын мэдээлэл нь электрон мессеж бөгөөд ачаа ачигдахаас эхлээд хүрэх газар хүртлэх  тээвэрлэлтийн үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлдог.  Үр ашигтай байдлуудыг нэгтгэн дүгнэвэл  энэхүү стандартыг хэрэгжүүлсэнээр тээвэрлэгчдэд шаардлагууд болон нэмэлт үр ашгууд  бий болно.

Стандарчилагдсан тээвэрлэлтийн статусын мэдээллийг  хэрэглэсний ач холбогдол нь:

• Худалдан авалтын дараах үйлчилгээ сайжирсан  • Тээвэрлэлтийн мэдээллийн системийн үйл ажиллагааны бичлэгийн сайжруулалт •Хэрэглэгчид дэх мэдээллийн дамжуулалт.

GS1 стандартуудтай холбоотой үр агшууд

Стандарчлагдсан  нэхэмжлэхийн мессеж
Үүний техникийн нэр нь INVOIC юм. Нэхэмжлэх нь  бизнесийн харилцааны үндсэн нэгдэл юм. Чухал тооцооны баримтууд, албан ёсны нотолгооны элементүүд, ажиллуулах төлбөр дэх үйл ажиллагааны хурд чанар хамгийн чухал. Электрон бичиг баримтыг ашигласнаар захиргааны зардлаа бууруулж төлөгдөөгүй нэхэмжлэлийг ялгарах байдлыг өсгөдөг.

Онцлогууд :
Нэхэмжлэлийн бүрэлдхүүн дэх санхүүгийн материалгүйжүүлэлт:

• цаасан нэхэмжлэхийн дамжуулалт багассан.
•компьютерээс компьютер дэх нэхэмжлэлийн харилцан солилцоо
• электрон гарын үсэг ашигласнаар файл хамгаалагдана.
• мөн электрон мэдээлэл харилцан солилцоогоор байх боломжтой.

Үр ашгууд:

• Захиргааны зардал буурсан. (цаасны хэрэглээ хэвлэлт, шуудангийн цаас, цаас  зөөх зэрэг юм.)
• Архивын зардлыг бууруулсан
•Үйл ажиллагааг автоматжуулж хялбаршуулсан.(автомат тохируулга, үйл ажиллагааны хурд,  мэдээллийн нэгтгэл, тохируулга гэх мэт.)
• Мэдээлэлд нэвтрэх байдал  сайжирсан. (олон  төрлийн нэвтрэлттэй мэдээллийн төвлөрөл )
• Бизнесийн харилцаа сайжирсан ( мэдээллийн чанар сайжирсан,  илүү хурдан үйл ажиллагаа болон зөрчилдөөн багассан гэх мэт.)

Зохион байгуулалтын үр агшууд :

Хөдөлмөрийн бүтээмжийн үр ашгууд :

- Мэдээлэлд нэвтрэх хугацаа багассан
- Нэмэлт шошгожуулалт  багассан.
- Цаасны зарцуулалт  багассан.

Шууд бус үр ашгууд

- Маргаан зөрчилдөөн багассан.
- Тээвэрлэлтийн үйл ажиллагааны  илүү сайн менежменттэй болсон.
- Баглаа боодол бусад ачигдсан нэгжүүд  дэх  оновчтой байдал (мессежээр)
- Илүү оновчтой мэдээллийн түгээлт
- Хязгаарлагдмал хөгжүүлэлт багассан

Бизнесийн үр ашгууд

•  Илүү сайн хэрэглэгчдийн үйлчилгээ
• Үйлчилгээний саналыг өөр  өөр салбарын болон тээвэрлэлтийн  сенментүүдэд хялбар тохируулах боломжтой юм.
• Франц Европ  олон улсын зах зээлд  нэвтрэх
• Онцлог: тээврийн үйлчилгээний ижил түвшинд болон GS1 стандартын хэрэглээ  нь өрсөлдөөний давуу талуудыг харьцуулах боломжтой, мөн захиалагчид үнэнч байдлыг бий болгох, бизнесийн харилцааг үргэлжлүүлэх

Санхүүгийн үр ашгууд

GS1 Франц нь тээвэрэгчид GS1 стандартуудын хэрэгжүүлэлтийг амжилттай гүйцэтгэж чадах  зааварчилгааг боловсруулсан.

Зааварчилгааны хэрэгслүүд нь:

• Тээвэрлэлтийн зааварчилгаан дахь GS1 стандартын хэрэглээний мессеж нь   тээвэрлэлтийн зааварчилгаа бүрт  хэмнэлт гарсан.

•  Логистикийн нэгж бүрийг дахин шошголох ажиллагаа багассан.
• GS1 стандарт  “Тээвэрлэлтийн статус” мессежийг ашигласнаар мөн тээвэрлэлт бүрт хэмнэлт гарсан.
• GS1 стандарт нэхэмжлэхийн мессежийг ашигласнаар  нэхэмжлэх тус бүрт  хэмнэлт гарсан.

GS1ийн зохион байгуулсан GS1 шошгожуулалт болон хэд хэдэн ач холбогдлыг бий болгоход EDI стандартууд  тусалдаг:

• Та ямар ч шийдлийг сонгосон тохиолдолд EDI-ын хэрэгжүүлэлт нь хэрэглэгчидтэй холбогдсон байх ёстой менежментийн бүрэлдэхүүн хэсгийн өөрчлөлтийг агуулдаг  үндсэн байгууламж юм. Энэхүү байгууламжын нэгдлүүд нь  веб дээр суурилсан EDI юмуу ASP EDI –аас  цогц EDI / электрон мэдээлэл харилцан солилцох/-д  илүү бодитой байх болно. Компани бүхэлдээ энэхүү байгууламжид холбоотой байдаг.

• Бүтээмжийн хэлбэрт шилжихээс өмнө түншүүдтэйгээ туршилтын үе шатыг  EDI болон уламжлалт  арга хоёулангаар нь мессежийн дамжуулалтыг явуулах шаардлагатай. Энэ нь системийг ажиллуулж эхлэхээс өмнө ямар нэгэн хэвийн бус байдлуудыг засах боломжтой юм

Ач холбогдол: EDI хэлбэрт шилжих огноо, түүнчлэн  нөөцлөлтийн үйл ажиллагаа нь хамааралтай түншүүдэд  маш сайн ойлгогдсон  байх ёстой.

EDI нь хэд хэдэн өөр арга замуудаар хэрэгжих боломжтой юм. Дараах зааварчилгаа нь аль шийдэл нь танай байгууллагад тохиромжтой байгааг тодорхойлоход туслах болно.

Урьдчилсан төлөвлөлт болон дотоод байгууллага.

GS1 стандартуудын хэрэглээ болон автоматжуулалтын түвшнийг тодорхойлох  (Алхам 1-д дурдсан зарим асуултуудыг ашиглах боломжтой.)  Дутагдалтай болон сайжруулах шаардлагатай бүсийг тодорхойлох

Хуучин баримт бичиг мэдээллээ аль GS1 стандартуудтай аль болох ижилсүүлэх.

Шийдлийн хүрээгээ сонгох

EDI-ийн хэрэгжүүлэлт: Өөрийн  компанид  EDI-ийн зөв хэрэгслийг сонгох
Логистикийн шошгоны хэрэгжүүлэлт: Логистикийн шошгонд  автомат cканер болон  хэвлэх системийг сонгох

Та EDI-г өөрийн мэдээллийн системд нэгтгэхийг хүсэж байна уу?
Танай мэдээллийн систем гадаад харилцааг дэмждэг үү?

Веб дээр суурилсан EDI нэгтгэсэн EDI ASP/идэвхтэй серверийн хуудас / EDI

Та энэ төслийг өөрөө хэрэгжүүлэх үү  гадаад эх үүсвэрээс хэрэгжүүлэх үү?
Хэрэв өөрсдөө хэрэгжүүлэх бол

Тээвэрлэлтийн шошго болон GS1-128 зураасан кодны хэвлэлт дэх мэдээлэл

Автомат сканер болон принтер
Тээвэрлэлтийн стандарт шошгыг хэвлэхдээ шошгоны уншигдах байдал дүрмүүдийн тодорхой дугаар нь  оновчтой байх ёстой. Өндөр чанартай зураасан код  нь бүтээгдэхүүний  худалдааны мөчлөгийг  бүхэлд нь гаргацтай тодорхой  байхыг баталгаажуулж байдаг. Сканердах онцлогууд нь алдааг илрүүлж  бизнесийн маргаануудыг зогсоодог. Шошго  хэвлэх программ хангамжыг сонгохдоо дараах асуудлуудыг анхаарах хэрэгтэй:

• Энэхүү программ хангамж  нь  SSCC  кодуудыг дэмждэг үү?

•GS1-128 зураасан кодны  фонтыг  гаргах боломжтой эсэх (GS1-128 нь логистикийн нэгж дэх  SSCC/тээвэрлэлтийн чингэлэгийн серийн дугаар/  кодыг илэрхийлдэг  стандарт зураасан код юм.)?

GS1 Монгол нийгэмлэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865