Жижиглэн худалдаачид нь хэрэглэгчдийн худалдан авалтын олон талт сувгуудад бэлтгэгдсэн байх ёстой.

PDFХэвлэхИ-мэйл

Өнөөгийн худалдан авагчид нь жижиглэн худалдаачдад гурав буюу түүнээс дээш сувгаар харилцан нөлөөлж “олон сувагт худалдан авагч” гэсэн нэр томьёог нэмэгдүүлсээр байна. Түүнчлэн эдгээр худалдан авагчид нь худалдан авалтыг гэрээсээ болон бусад олон төрлийн тоног төхөөрөмж болох зөөврийн компьютер, таблет, ухаалаг гар утас зэргийг электрон худалдан авалт хийхэд маш их ашиглаж байна. Судалгаанаас харахад олон сувагт худалдан авагчид  тоног төхөөрөмжийн хэрэглээ нэлээд өссөн бөгөөд дэлгүүрийн худалдан авалтыг ч мөн хамтад нь хийж байдаг.

Жишээ нь: Google/Ipsos-ын судалгаанаас харахад хэрэглэгчдийн 96% нь  бүтээгдэхүүн үйлчилгээг судлахдаа  ухаалаг утсыг хэрэглэсэн бол  78% дэлгүүрт худалдан авалт хийж байх үедээ үүнийг ашигладаг байна. Саяхны бас нэг судалгаагаар  хэрэглэгчдийн  дийлэнх олонх нь  худалдан авалт хийхдээ  олон төрлийн тоног төхөөрөмжийг ашигладаг бөгөөд 65%  худалдан авалт хийхдээ ухаалаг утсыг  ихэвчлэн хэрэглэдэг байна.

Гэхдээ олон сувагт худалдан авагчид  илүү шинэлэг тоног төхөөрөмжийг ашиглахаасаа илүү бодит худалдан авалт хийхдээ ухаалаг утас таблетаар хийдэг.

Сүүлийн үеийн мэдээнд Deloitte их дэлгүүр  олон суваг дахь эдгээр өөрчлөлтүүдийг жижиглэн худалдаачдад хэрхэн нийцүүлж боловсруулах талаар мэдээллэж байна.

Жижиглэн худалдааны үүрэг хариуцлага: Олон сувгийн нөхцлүүдийг давтагдашгүйгээр-тодорхойлох
Олон сувагт худалдан авагчдын тоо нь дэлхий даяар хэрэглэгчид  ямар ч тоног төхөөрөмжөөр жижиглэн худалдааны вебсайтад нэвтэрч болох  Wi-Fi, броадбэнд, мобайлын технологийн хандсан тоон үзүүлэлтээр өсөх болно. Үүний үр дүнд  жижиглэн худалдаачид нь веб хөтчийн үйл ажиллагааны систем, тоног төхөөрөмж,  холболтын цэгийг агуулсан эцсийн хэрэглэгчийн  сэтгэгдэлд нөлөөлөх  маш олон онцлог ялгаануудыг тодорхойлох ёстой. Akamai /программ хангамж, веб агууламж, өгөдлийн түгээлтийг хөгжүүлэгч компани/  эдгээр хувьслын өөрчлөлтүүдийг мөн хэрэглэгчид мэдээлэлд нэвтэрч буй  болон худалдаа хийж буй арга замууд, жижиглэн худалдаачидтай хэрхэн холбогдож байгаа  байдлуудыг илэрхийлж байдаг.

Жижиглэн худалдаачид юу хийх ёстой вэ?

Тэд олон сувагт худалдан авагчдад  шинэлэг шилдэг туршлагуудыг түгээхийн тулд нөхцөл байдлуудын өргөн хүрээнд хурдан  хариулах  электрон худалдааны дэд бүтцээ бэлтгэх ёстой. Үүнийг хийхийн тулд  жижиглэн худалдаачид  тухайн байдлыг илэрхийлсэн мэдээлэл цуглуулж  дараах асуултуудад хариулах ёстой:

• Энэхүү худалдан авагч нь каблиар холбогдсон ширээний компьютераас холбогдож байна уу ?

• Хэрэв хэрэглэгч   Wi-Fi  юмуу  3G Android ухаалаг утсаар холбогдож байвал ямар хувилбараар түгээх вэ?

Wi-Fi болон 3G андройд ухаалаг утас.

Жижиглэн худалдаачид нь  тухайн  цаг үе дэх олон сувагт худалдан авагчдын ашиглаж буй технологи болон бүх боломжит сувгуудын нэгдлүүдэд бэлтгэгдсэн байх ёстой бөгөөд хэрэглэгчдэд оновчтой нөхцлүүдийг түгээх боломжтой юм.  Тэдний үндсэн зарчим  нь  худалдан авагч бүрийн  байдлыг илэрхийлсэн мэдээллийг автоматаар боловсруулж  тохиромжтой агууллагын төрөл, түгээлтийн аргуудаар хариулах юм.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865