Бүх Хятадын Логистикийн VII хоног -2013 Логистик, нийлүүлэлтийн хэлхээний V үзэсгэлэн конференц

PDFХэвлэхИ-мэйл

Та бүхнийг энэхүү үзэсгэлэн, конференцэд өргөнөөр оролцохыг урьж байна.

ХААНА, ХЭЗЭЭ:

2013 оны 11 сарын 16-18-ны өдрүүд

БНХАУ-ын Шижиан мужийн Нингбо хот/ Ningbo City, Zhejiang Province,P.R.China/

ОРОЛЦОГЧИД:

Арга хэмжээний үеэр экспортлогчид, импортлогчид, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, логистикийн үйлчилгээ үзүүлэгчид, тээвэр зуучийн байгууллагууд зэрэг гадаад, дотоод худалдаанд оролцогч талууд нэг дор цуглаж хэрхэн нийлүүлэлтийн хэлхээ /supply chain/-нд хэрхэн үр дүнтэй оролцож техник технологийн дэвшлийг ашиглан логистикийн үйл ажиллагаагаа хэрхэн зөв зохион байгуулснаар зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, зардал, цаг хугацаагаа хэмнэх боломж байгаа талаар чуулж харилцан туршлага солилцоно.

БОЛОМЖ:

Эхний бүртгүүлсэн хоёр компани үнэгүй стэнд дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломжтой (Booth Size: Length-Width-Height 3m-3m-2.6m).

Эдгээр өдрүүдэд Монголын төлөөлөгчдийн хоол, унааны зардлыг зохион байгуулагч тал хариуцна.

17-нд далайн боомт дээр танилцах аялалыг зохион байгуулахаас гадна бүх өдрүүдэд сонирхогч талуудтай ганцаарчилсан бизнес уулзалт хийх боломжтой.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Талбайн хэмжээ:             25 000 м2

Үзэсгэлэнд оролцогчид     800-1000

Зочид                                     1500

Сонирхогчид                         20 000

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

http://www.cilp.org.cn/en/index.asp, http://www.21logistics.com/logisticsweek/download/en/2.Schedule%20of%20the%205th%20China%20Logistics%20&%20Supply%20Chain%20Expo.pdf

ЗАРДАЛ:

Тус арга хэмжээнд оролцох нийт зардал 350 ам доллар + 1150 000 төг /онгоцны тийз/ болно. Билет захиалсан өдөр, ханшийн зөрүүнээс хамааран үнэнд өөрчлөлт орохыг анхаарна уу.

БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА:

Оролцохыг сонирхож буй байгууллагууд доорх утас, хаягаар холбогдож 2013 оны 11 сарын 1-ны дотор хавсралтаар хүргүүлж буй бүртгэлийн хуудсыг бөглөж паспортын хуулбарын хамт ирүүлнэ үү!

Зураасан код, логистикийн хэлтэс
“GS1 Монгол” нийгэмлэг
Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Утас: 313411, 91091323, 99019141

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865