Аккредитивын дүрэм, UCP 600 сургалт амжилттай боллоо

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТанхим, Монгол улсын гадаад худалдааны төлбөр тооцооны үйл ажиллагаанд тэргүүлэгч банк болох Худалдаа хөгжлийн банктай хамтран энэ сарын 14 ны өдөр гадаад худалдаанд оролцогч байгууллага, аж ахуй нэгж, экспортлогч, импортлогч, тээвэр логистикийн чиглэлийн компаниудад зориулан “Гадаад худалдааны төлбөр тооцооны нөхцөл Аккредитив, түүнийг зохицуулах журам болох UCP 600” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд нийтдээ 50 орчим суралцагч хамрагдсан бөгөөд сургалтаар бизнес эрхлэгчдэд аккредитивын талаархи үндсэн ойлголт, практик жишээнүүд, аккредитивын төлбөр тооцооны давуу тал, анхаарах зүйлс болон төлбөр тооцоонд оролцогч талуудын эрх үүрэг, UCP 600 журмын талаар цогц мэдээллийг хүргэлээ.

Тус сургалтыг нээж МҮХАҮТанхимын ЗКЛХ-ийн дарга Ш.Цэвэлсайхан танхимын үйл ажиллагаа, хэлтсийн үйл ажиллагаа болоод уг сургалтын талаарх тайлбар мэдээллийг оролцогчдод хүргэсэн бөгөөд сургалтыг ХХБанкны Худалдааны санхүүжилтын бүртгэлийн хэлтсийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Мөнхчимэг, тус банкны Газрын данс хариуцсан ажилтан Д.Өлзийнаран наран хөтлөн явууллаа. Сургалтын үеэр оролцогчид онолын болоод практик мэдлэгийг олж авсны зэрэгцээ өөрсдөө аккредитивын үйл ажиллагааг кейсээр дамжуулан хийсэн нь сургалтыг илүү үр өгөөжтэй, үлдэцтэй болоход чухал ач холбогдолтой байлаа.

Сургалтын төгсгөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн боловсролын чиглэлээр олон төрлийн сургалтуудыг явуулдаг “Тома” ХХК –ны Зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Удвал худалдааны байгууллагууд, тэр дундаа тээвэр логистикийн чиглэлийн компаниуд үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлэх талаарх богино хугацааны сургалтыг явууллаа.

Зураасан код, логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865