Польшийн тэргүүлэгч жижиглэн худалдаачид бүтээгдэхүүний дуусах хугацааг автоматаар удирдаж байна.

PDFХэвлэхИ-мэйл

Биедронка дэлгүүрийн эзэмшигч JMP (Jeronimo Martins Poland) нь  Польшийн зах зээл дэх тэргүүлэгч жижиглэн худалдаачин бөгөөд  750 гаруй байршилд  1900 дэлгүүртэй  хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ юм. Биедронка нь  хэрэглэгчдийн аюулгүй байдал, сэтгэл ханамж болон ул мөр  шалган тогтоох эргүүлэн таталтыг баталгаажуулах зэрэг хүнсний бүтээгдэхүүний менежментийн хөтөлбөрийн ач холбогдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Хэрэглэгчид нь хуулийн дагуу чанар  стандартын шаардлагад  нийцэж байх хүнсний бүтээгдэхүүнийг хүсэж байдаг учраас Биедронка  тогтмол бус хэмжигдүүнтэй хүнсний бүтээгдэхүүндээ GS1 DataBar кодыг  хэрэгжүүлсэнээр хэрэглэгчдийн чанарын өндөр шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний дуусах хугацааг  кассан дээр автоматаар удирдаж байна.

Өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүн дэх хэрэглэгчдийн итгэлийг олж байна.

Биедронка Өргөжүүлсэн GS1 DataBar кодыг тогтмол болон тогтмол бус хэмжигдхүүнтэй мах,  шувууны мах, салад, талх, загас, сүүн бүтээгдэхүүн  зэрэгт хэрэгжүүлсэн. Тэд DataBar  кодод ХЭЗГД, дуусах хугацаа, жин, багцын дугаар зэргийг оруулсан. Төслийн гол зорилго  нь  хэрэглэгчдэд   хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдагдаагүй гэдгийг баталгаажуулах юм.

Хоёр дахь зорилго нь  ямар нэг чанарын асуудалтай  байж болох бүтээгдэхүүнийг эргүүлэн татах үйл ажиллагааг дэмжих юм. Биедронкагийн стратегийн гол зорилго нь хэрэглэгчдийн аюулгүй байдал бөгөөд эцсийн зорилго нь хүнсний бүтээгдэхүүний  категори дахь хуурай хүнсний бүтээгдэхүүн, ундаа, хүнсний бус бүтээгдэхүүнүүд зэрэгт үр ашгийг нэмэгдүүлэх юм. JMP-ийн мэргэжилтнүүд 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнд  GS1 DataBar кодыг байршуулаад байна.

Биедронка дахь ач холбогдолтой хөрөнгө оруулалтууд

Биедронка  дэлгүүрүүддээ 1000 гаруй  сканерууд, гар мэдээллийн терминалууд, үнэ хянагч, IT программ хангамжийн сайжруулалтуудыг хийж  хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Биедронкагийн сүлжээ дэлгүүрүүд дэх GS1 DataBar-ын  хэрэгжүүлэлт нь  дэлхий дэх хамгийн ач холбогдолтой нэг удаагийн бүрэн  гүйцэтгэсэн  ажил юм. GS1 DataBar кодыг шинэ бүтээгдэхүүн дээр байрлуулах, шинэ нийлүүлэгчдийг холбох нь тэдгээрийн зорилгод нийцэх  дараагийн алхам юм.
GS1 Польшийн хамтын ажиллагаа нь төслийн үе шат бүрт маш их ач холбогдолтой бөгөөд  ялангуяа туршилтын бэлтгэлийн  үе шатад  сонгогдсон хувийн шошго  нийлүүлэгчидтэй хийх хамтын ажиллагаанд  мөн стандартын үйл ажиллагааны дамжуулалтын төслийн үе  шатуудыг  анхаарах юм.

Гол үр ашгууд

JMP нь GS1 стандартууд  GS1 DataBar-ыг хэрэгжүүлсэнээр дараах үр ашгийг гарна гэдэгт найдаж байна.

• Лангуун дээрх бүтээгдэхүүний мөчлөгийн менежмент сайжирсан.

• Хялбаршуулсан үйл ажиллагааны  ачаар  бүх бүтээгдэхүүн  нэг глобал тодорхойлолттой болсон.

•Илүү бодит хугацааны нөөцийн хяналт, сайжруулсан талбайн менежмент, бүтээгдэхүүний хаягдал багассан,  өргөжүүлсэн эргүүлэн таталтын үйл ажиллагаа, хэрэглэгчид дэх үйлчилгээний чанар сайжирсан.

• GS1 DataBar нь кассан дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Энэ  нь маш их ач холбогдолтой бөгөөд GS1 Польштой хамтран ажилласан нь мэдээллийн агууламж техникийн асуудлуудтай холбоотой GS1 стандартуудыг баталгаажуулах, амжилтанд хүрэхэд  маш их нөлөөлсөн.

Хүнсний шинэ, амархан мууддаг  бүтээгдэхүүн дэх GS1-ийн шийдэл

GS1 Хүнсний шинэ бүтээгдэхүүний стандарт болон шийдлүүд нь тогтмол  бус хэмжигдхүүнтэй хүнсний бүтээгдэхүүнийг дэлгүүрийн кассан дээр илүү ухаалаг, аюулгүй, шинэлэг байх боломжийг бүрдүүлж байдаг. Хүнсний шинэ амархан мууддаг бүтээгдэхүүний өгөгдлийн стандартууд, ХЭЗГД олгох дүрмүүд болон жижиглэн худалдааны кассаар худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний хэрэгжүүлэлтийн зааварчилгаа  зэргийг авах боломжтой болсон. GS1 DataBar тэмдэгтийн тусламжтайгаар GS1ийн гишүүд жижиглэн худалдааны кассан дээр ул мөр шалган тогтоох боломжтой болж, хэрэглэгчдийн аюулгүй байдлын шийдлүүд болох бүтээгдэхүүний дуусах хугацааны менежмент болон кассан дээрх автомат үнийн хямдарлыг шийдвэрлэх боломжтой болсон.

GS1 Монгол нийгэмлэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865