Аккредитивын дүрэм, UCP 600 сургалтанд урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТанхим нь бизнес эрхлэгчид, гишүүн байгууллагууддаа тэдний үйл ажиллагааг дэмжин урамшуулах, тэдэнд нэн шаардлагатай сэдвүүдээр салбарчилсан сургалтуудыг зохион байгуулдаг билээ.

Бид энэ удаад гадаад худалдаанд оролцогч байгууллага, аж ахуй нэгж, экспортлогч, импортлогч, тээвэр логистикийн чиглэлийн компаниудад зориулан “Гадаад худалдааны төлбөр тооцооны нөхцөл Аккредитив, түүнийг зохицуулах журам болох UCP 600” сэдвээр сургалт зохион байгуулах гэж байна.

Тус сургалтыг Монгол улсын гадаад худалдааны төлбөр тооцооны үйл ажиллагаанд тэргүүлэгч банк болох “Худалдаа хөгжлийн банк”-тай хамтран зохион байгуулах бөгөөд сургалтаар бизнес эрхлэгчдэд аккредитивын талаархи үндсэн ойлголт, практик жишээнүүд, аккредитивын төлбөр тооцооны давуу тал, анхаарах зүйлс болон төлбөр тооцоонд оролцогч талуудын эрх үүрэг, UCP 600 журмын талаарх дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг хүргэх болно.

Түүнчлэн сургалтын төгсгөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн боловсролын чиглэлээр олон төрлийн сургалтуудыг явуулдаг “Тома” ХХК-аас худалдааны байгууллагууд, тэр дундаа тээвэр логистикийн чиглэлийн компаниуд үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлэх талаарх богино хугацааны сургалтыг хийх болно.

Жич: Сургалт 2013 оны 10 сарын 14 ны өдрийн 14.00 цагаас МҮХАҮТанхимын 5 давхар, 507 тоот Хурлын Танхимд болно. Сургалт Үнэ төлбөргүй.

Сургалтанд оролцохыг хүсвэл 2013 оны 10 сарын 11 ны өдрийн дотор доорхи хаягаар холбогдож бүртгүүлнэ үү.  / Хүний тоог хязгаартайг анхаарна уу/.

 

Холбоо барих хаяг:

МҮХАҮТанхимын Зураасан Код Логистикийн хэлтэс
Харилцах ажилтан: Ахлах мэргэжилтэн Б.Батчимэг
Утас: 313411; 95341188
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865