Ногоон логистикийн шийдлүүд

PDFХэвлэхИ-мэйл

“Цуврал 1”

Сүүлийн үеийн дэлхий дахины байгаль орчин, цаг уурын талаархи хэлэлцүүлэг, саналууд цахилгаан хөдөлгүүрт машин, салхин хөдөлгүүр гэх мэт механик шийдлүүдэд маш ихээр чиглэгдэж байна. Иймэрхүү технологиуд нь хэт их үнэтэй, хэрэгжүүлэхэд цаг хугацаа их зарцуулагддаг. Харин хамгийн шилдэг мэдээллийн технологид үндэслэсэн логистик, байгаль орчинд чиглэсэн төлөвлөлтийн аргууд нь сүүлийн үед анхаарал татаж байна. Эдгээр нь их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаарддаггүй, хэрэгжүүлэхэд хурдан, үндсэн арга техникүүд нь аль хэдийн боловсрогдож гарсан байна.

Нэгэн жишээ дурдахад Европын холбоо ирэх 10 жилийн дотор нүүрс хүчлийн хийг 20 хувиар бууруулах зорилго тавиад байна. Их хэмжээний шатамхай түлшийг ашигладаг учраас тээврийн салбар энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хамгийн их хувийг хариуцах юм. Үйлдвэрүүд байгаль орчинд хор нөлөөгүй түлшийг танилцуулж байгаа нь хамгийн ашигтай хувилбар биш бөгөөд харин хамгийн чухал зөв сонголт бол логистикийг сайжруулснаар гарч ирэх болно хэмээн олон хүмүүс дүгнэсээр байна.  Европын холбооны “Эрчим хүчний үр ашигтай тээвэрлэлтийн төлөвлөгөө” судалгааны төсөл контейнарын тээвэрлэлтийн салбар, эрчим хүчний хэрэглээг бууруулах, цаашлаад байгаль орчинд нөлөөлөх зорилгоор ухаалаг мэдээллийн технологид суурилсан төлөвлөлтийн аргуудыг хэрэгжүүлж байна. Энэ судалгааны төсөл нь их хэмжээний ачааг хүргэхэд тухайн чиглэлийн сүлжээг төлөвлөх шийдвэртэй арга зам, контейнар болон усан онгоцыг  хамгийн үр ашигтайгаар дүүргэх дүрэм,  илүү үр ашигтай түгээлтийн замуудыг багтаасан төсөл юм. Дэлгэрэнгүй тооцооллын аргыг ашигладаг RFID технологи болон зөөврийн аппратуудыг эдгээр арга замуудыг нэгтгэх, гэнэтийн өөрчлөлт гарсан тохиолдолд шийдвэртэй дэмжлэгээр хангах, хэт их илүүдсэн эрчим хүчний хэрэглээнээс зугтах зэрэгт ашиглаж байна.

Тус судалгаа нь “Маерск Лайн” компани болон Копенгагены “Мэдээллийн технологийн их сургууль”-ийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа бөгөөд контейнарын тээвэрлэлтийн хамгийн том компани болохын хувьд “Маерск Лайн” компани судалгаа шинжилгээний хүрээнд гарах бүхий л асуудлуудад гүн гүнзгий мэдлэг, мэдээллээр хангаж, логистикийн асуудлуудыг шийдвэрлэх урт удаан хугацааны туршлага хийгээд эрчим хүчийг хэмнэх бодит санал санаачлагуудыг нэвтрүүлж байна. Төслийн зорилго нь тээвэрлэлтийн хамгийн үр ашигтай зам, чиглэлийг тодорхойлж, түүнийг даган эрчим хүчний хэмнэлтийг 3-5% бууруулах, логистикийн үйл ажиллагааг сайжруулахад оршиж байна.

Зураг: Зөв зохион байгуулж, ачигдсан контейнарууд нүүрс хүчлийн хийг бууруулахад тусалж байна.

Түүнчлэн зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан интернэтээс бүхий л мэдээллийг олж авах боломжтой болсон өнөө үед бид хэдийд ч өөрсдийн үйл ажиллагааны бүхий л зорилгыг төгс, бодитойгоор тодорхойлох боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл төгс, цогц , динамик оновчтой системийг хөгжүүлж чадна гэсэн үг юм. Энэ төрлийн систем нь бараг л нэн даруй, маш яаралтай, хангалттай хурднаар төлөвлөгөөг дахин дахин боловсруулахыг шаарддаг учраас зардал болоод оновчтой шийдлээр эцсийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг хүргэх боломжийг олгодог юм.  Энэ шийдлийн арга зам нь олон үе шатаар хэрэгждэг.  Нэгдүгээрт, нэг боомтоос нөгөө боомт руу төлөвлөгөөт тээвэрлэлтийг тодорхойлохдоо эрэлтийн графикийг  ашиглах хэрэгтэй. Тээврийн чиглэлүүдийг графикийн үзүүлэлтүүдийг ашиглан зурна. Төлөвлөсөн чиглэл дэх нийт урсгал зардлыг нийт бараа бүтээгдэхүүний чиглэлээр тооцоолж гаргана. Түүний дараа тухайн олсон шийдэл дээрээ үндэслэн тухайн чиглэлийн хүндрэл бэрхшээл, өрсөлдөх чадамжгүй тээвэрлэлтийн замуудыг тодорхойлж, ашиглах юм.

График: Нэгж хугацаагаар төлөвлөгсдөн цаг хугацаа-зай. Үйлчилгээ 1: A -> B -> C -> D -> A, хөлөг онгоц v1,1Гаралт A хугацаа t = 1 хөлөг онгоц v1,2 Гаралт A хугацаа t = 2.

“Эрчим хүчний үр ашигтай тээвэрлэлтийн төлөвлөгөө”нь энгийн оновчтой арга техникүүдээр хийгдсэн ч тогтвортой байдал, олон төрлийн шалгуур, динамик оновчтой шийдлүүдээрээ судалгааны талбарт шинэ чиглэлийг авчирсан бүтээл болсон. Түүнчлэн тус төсөл нь ашигт ажиллагаа, байгаль орчинд эерэгээр нөлөөлөх гэсэн хоёр ижил түвшний зорилгыг агуулж байгаагаараа онцлог юм. Олон төрлийн шалгуурыг хийж туршсанаар нэг талаас ашиг орлого бага хэмжээгэр буурч байгаа хэдий  ч нөгөө талаас эрчим хүчийг зохистой хэмнэж байгаагаараа бага зардлаар их хэмжээний үр ашгийг хүртэж байгаа хэрэг юм.

Дүгнэн хэлэхэд хүрээлэн байгаа орчны асуудлыг эрчимжүүлэхэд чиглэсэн глобал чиг хандлагуудаар “Ногоон логистик” нь хамгийн өрсөлдөхүйц шалгуур үзүүлэлт болж байна.

Зураасан код, логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865