GS1 Databar кодыг Солонгосын Lotte Mart сүлжээ дэлгүүрүүдэд хэрэгжүүлж байна

PDFХэвлэхИ-мэйл

Солонгосын сүлжээ хайпермаркетууд тогтмол бус  хэмжигдэхүүнтэй бүтээгдэхүүний кассан дээрх бүтээмжийг нэмэгдүүлэх хэмжилт тооллогыг автоматжуулж байна.
Хязгаарлагдмал мэдээлэл нь хүнсний бүтээгдэхүүний нөөцийн менежментийг алдагдуулж байдаг.

Тогтмол бус хэмжигдхүүнтэй хүнсний  бүтээгдэхүүн болох  жимс, хүнсний ногоо, мах, загас зэргийн  жин  тооллогын мэдээлэл нь  худалдааг тодорхой болгох,  нөөцийн менежментийн үр ашгийг төлөвлөх чухал хүчин зүйл болж байдаг. Улмаар энэхүү мэдээллийг үр ашигтай удирдах нь жижиглэн худалдаачид болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчдэд тулгамдсан асуудалд болоод байна.

Одоогийн жижиглэн худалдаачдын ихэнх бүтээгдэхүүнд  хэрэглэгдэж буй 13 оронтой EAN-13 код нь  зөвхөн хязгаарлагдмал мэдээллийг агуулах бөгөөд  тогтмол бус хэмжигдэхүүн, тоог агуулах боломжгүй юм.
Солонгост жижиг дунд бизнес эрхлэгч ихэнх жижиглэн худалдаачид хувьсах хэмжигдхүүнтэй хүнсний бүтээгдэхүүний мэдээллийн талаар шийдвэрлээгүй байдаг. Хэдийгээр бүтээгдэхүүн дээрээ нүдээр уншигдахуйц хэлбэрээр тэмдгэлгээг байршуулсан байдаг ч баталгаажуулах үйл ажиллагаа нь автоматжилагдаагүй байдаг.

Солонгосын тэргүүлэх хайпермаркетын сүлжээ дэлгүүрүүд GS1 DataBar-ыг хэрэгжүүлж байна.

GS1 DataBar нь эдгээр асуудлыг шийдвэрлэх гол шийдэл юм.

Шугаман зураасан кодны нэг төрөл болох  GS1 DataBar нь жижиглэн худалдаачид болон нийлүүлэгчдийн бодит хэрэгцээг шийдэх нэмэлт мэдээллиг агуулах боломжтой.
LOTTE Mart нь Солонгосын  3 дахь том  хайпермаркетын сүлжээ бөгөөд Солонгос, Хятад, Индонез, Вьетнам зэрэг 4 оронд нийт  221 дэлгүүртэй:

LOTTE Mart нь  GS1 DataBar кодыг  хувьсах хэмжигдхүүнтэй  хүнсний бүтээгдэхүүний  жин тоон мэдээллийг удирдах гол хэрэгслээ болгон хэрэгжүүлж буй тэргүүлэгч  дэлгүүр юм.

GS1 DataBar кодыг хэрэгжүүлэхийн өмнө , LOTTE Mart нь  зөвхөн үнийн мэдээллийг агуулсан EAN-13 зураасан кодыг ашиглан харин жин тоон  тогтмол бус мэдээллийг бичвэрээр  илэрхийлдэг байсан.
LOTTE Mart  нь  үнийн мэдээлэл дээр GS1 DataBarын  Өргөтгөж Давхралсан  төрлийг ашиглан  жин тоон мэдээллийг кодолсон. GS1 DataBar кодны ачаар LOTTE Mart нь  жижиглэн худалдааны касан дээр эдгээр мэдээллийг унших, системээс мэдээллийг татаж авах  боломжтой болсон.

LOTTE Mart нь 2011 оны 8р  сард GS1 DataBar кодыг бүх дэлгүүртээ хэрэглэж эхэлсэн. Худалдааны төлөвлөлтийг тодорхой болгож нөөцийн менежментийг сайжруулсан.

Энэхүү шинэ систем нь худалдааны төлөвлөлтийг тодорхой болгож нөөцийн менежментийг сайжруулсан. Улмаар LOTTE Mart нь тогтмол бус хэмжигдхүүнтэй бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээн дэх  зардлыг хэмнэж, үр ашгийг  маш их нэмэгдүүлсэн.

Мэдээж  техникийн болон үйл ажиллагааны маш олон сорилтууд байсан. Жишээ нь нэмэлт  мэдээллийг кодлоход  нүдээр уншигдах хэсгийн дугаар нь их урт байсан. Энэ нь худалдагч өөрсдийн системд энэхүү урт кодыг  оруулахад төлбөр тооцоо хоцрох  асуудал үүссэн. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд нүдээр уншигдах хэсгийн 5 дахь орны доор/*/од тэмдгийг байрлуулж 20 болон түүнээс дээш оронг илүү хялбар зохицуулах боломжтой болсон.

LOTTE Mart нь  GS1 Korea-тай хамтран ажилласнаар энэ асуудлыг  шийдвэрлэх илүү  сайн шийдлийг хайсаар байна.
Энэхүү амжилттай туршлага дээр үндэслэн GS1 Korea нь илүү олон  бүээгдэхүүн дээр өргөжүүлэх  бусад жижиглэн худалдаачид хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн хамруулахаар ажиллаж байна.

Хүнсний бүтээгдэхүүн дээрх GS1-ийн шийдэл

GS1 Хүнсний бүтээгдэхүүний Стандартууд шийдлүүд нь тогтмол бус хэмжигдхүүнтэй хүнсний бүтээгдэхүүнийг илүү ухаалаг, аюулгүй дахин давтагдахгүйгээр  топорхойлох боломжийг олгодог. Хүнсний бүтээгдэхүүний өгөгдлийн стандартууд,  Худалдааны эд зүйлсийн Глобал дугаарын олгох дүрэм болон  жижиглэн худалдааны кассаар худалдаалах  хүнсний шинэ бүтээгдэхүүний  хэрэгжүүлэлтийн заавар зэргийг бэлэн болгоод байна.
GS1 DataBar кодны тусламжтайгаар жижиглэнгийн кассан дээр уд мөр шалган тогтоох, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн аюулгүй байдлын шийдлүүд болох Дуусах хугацааны менежмент, кассан дээрх  автомат үнийн хямдралыг үүсгэх зэрэг боломжийг бий болгож  байдаг.

GS1 DataBar’-ууд нь бидний зарж байгаа бүтээгдэхүүний харагдах байдал үнэн зөв мэдээллийг өгөх жин болон тоон мэдээллийг автоматаар тодорхойлох боломжийг олгож байна.
Энэ  нь илүү шинэхэн бүтээгдэхүүнийг худалдаалсанаар худалдааны төлөвлөлт нөөцийн менежмент,  худалдан авагчдын сэтгэл ханамжийг бий болгож байна.

LOTTE Mart Инновацын  салбарын захирал
Хон Вон Сик

Та бүхэнд амжилт хүсье!
GS1 Монгол нийгэмлэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865