GS1 DataBar кодны жижиглэн худалдаачдад зориулсан эхлэлийн багцыг танилцуулж байна.

PDFХэвлэхИ-мэйл

GS1 DataBar™-ын  2010 оны төслийн энэхүү хэсэг  нь  олон нийтэд зориулсан хэрэгжүүлэлтийн зөвлөгөө, мэдээлэл болон дэмжих   арга замуудыг агуулсан “Эхлэлийн багц” юм.

GS1 DataBar- тай танилцах

2010 онд  GS1 DataBar –ын стандартууд нь  бүх төрлийн худалдааны эд зүйлс дэх худалдааны түншүүдийн харилцан гэрээн дээр үндэслэн ашиглагдах боломжтой болсон.  Үндсэн зорилго нь  кассан дээр сканерт уншигдах хүнсний шинэхэн бүтээгдэхүүн юм. 2014 онд GS1 DataBar –ын стандартуудыг албан ёсоор хэрэглэхэд бүх худалдааны түншүүдэд  “мэдээллийн тодотгогчийг” агуулсан тодорхой мэдээллийг  хүргэж байх болно. Жижиглэн худалдаачдын хувьд GS1 DataBar дахь GTINs /худалдааны эд зүйлсийн глобал дугаар-зураасан код/-ыг аль хэдийн сканерт уншуулах болон ашиглаж эхэлсэн  байна.

GS1 DataBar нь   жижиглэн худалдаачид болон үйлдвэрлэгчид аль алинд нь боломжтой бизнесийн өгөгдлүүд болон хэд хэдэн давуу талуудыг олгох, бага зайд их мэдээллийг агуулах  боломжийг олгоно.

GS1 DataBar нь EAN/UPC зураасан кодуудыг орлох боломжгүй гэдгийг  мэдэж байх

GS1 DataBar нь уламжлалт  EAN/UPC  зураасан кодуудыг  орлох боломжгүй  боловч  худалдааны эд зүйлсийг сканердахад  EAN/UPC зураасан кодуудыг илүү нэгтгэх боломжийг бүрдүүлж байдаг. Одоогийн хэрэглэгдэж байгаа өгөгдлүүдэд  EAN/UPC кодууд нь бүтээгдэхүүний тодорхойлтод  ашигтай хэвээр байх ч  GS1 DataBar  нь үүнээс илүү их мэдээллийг агуулах, жижиг оврын бүтээгдэхүүнийг тодорхойлох  өргөтгөсөн зураасан кодыг хэрэгжүүлэх боломжийг олгоно. Мөн GS1 DataBar нь кодлоход хэцүү  хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо , зэрэглэлийн менежментийг дэмжих боломжийг  өргөжүүлэх, кассан дээрх төлбөр тооцооны шуурхай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. GS1 DataBar-ууд нь   GS1Мэдээллийг тодотгогч болох серийн дугаар, багцын дугаар, онгойлгосоноос хойшхи дуусах хугацаа, бүтээгдэхүүний баталгаа  ул мөр шалган тогтооход  хэрэглэгдэх тодорхойлолтуудын шийдлүүд, бүтээгдэхүүний чанар үр ашигтай байдал, хувьсах хэмжигдхүүнтэй бүтээгдэхүүний тодорхойлолт, зарим орнуудад купоныг кодлоход ашиглагдаж байна.

EAN/UPC зураасан кодууд нь ашиглагдсаар байх бөгөөд  учир нь одоогийн хэрэглэгдэж байгаа өгөгөдлүүд дэх GS1 DataBar-ыг хэрэгжүүлэх  шийдэл нь  брэнд эзэмшигчдээр хийгдэх болно. GS1 нь Үйлдвэрлэгчдийн  GS1 DataBar-ыг хэрэгжүүлэх эхлэлийн багцыг боловсруулсан бөгөөд  энэ  нь  одоогийн байгаа өгөгдлүүдэд GS1 DataBar-ыг хэрхэн хэзээ ашиглах гол гол асуулт хариултуудыг багтаасан болно.

GS1 DataBar-ыг хэрэгжүүлэх  хөтөлбөрийг боловсруулах

Жижиглэн худалдаачид нь аль хэдийн GS1 DataBar –ын туршилтуудаас  маш их хэрэгцээтэй, ашигтай болохыг мэдсэн учир  GS1 DataBar-ыг хэрэгжүүлэх төслийг боловсруулж  дараах төслийн менежментийн  үүрэг, энгийн алхмууд,   арга замуудыг  боловсруулж байна:

Хөтөлбөрийн удирдагч:

  • GS1 DataBar Хөтөлбөрийн удирдагч нь GS1 байгууллаггын үйл ажиллагааг сайн мэддэг  удирдан зохион байгуулах чадвартай оновчтой шийдвэр гаргах хүн байх ёстой.
  • GS1 DataBar Хөтөлбөрийн удирдагч нь  тухайн орны  GS1 гишүүн байгууллагатай холбоотой байх ёстой.

Төслийн менежмент:

  • Удирдах  хороо, туршилтын хугацаа,/ ерөнхий бүдүүвч,  төслийн хяналтын  багийг байгуулах
  • Хамрах хүрээ, зорилтууд, эрсдэл/ хамаарал, нөөц хэрэгцээ шаардлагын шинжилгээ, зардал, нэмэлт ашгийн судалгаа, өндөр түвшний болон  нарийвчилсан түвшний бизнесийн шаардлагууд үйл явц, туршилтын  стратеги, төслийн хэрэгжүүлэлтийн  үйл явц зэргийг тодорхойлох.
  • Худалдааны эд зүйлс хаана сканерт уншигдахыг тодорхойлох (дэлгүүрт нөөцийн хяналтад, хүнсний дэлгүүрт, мах, бүтээгдэхүүн, жижиг оврын бүтээгдэхүүн,  хүлээн авах,савлалт, түгээлт )
  • Энэ салбарын экспертүүдээр хангах эх үүсвэрүүдийг судлах
  • Хэрэгжүүлэлт дэх зорилт  хэмжүүрүүдийг тодорхойлох ямар төрлийн , хэзээ, ямар хэрэгцээ шаардлага  зэрэг.

Менежментийг өөрчлөх:

  • Менежментийн ивээн тэтгэгчийг тодорхойлох, Ажлын багийг хөгжүүлэх,  харилцаа  холбооны механизмийг байгуулах, шилжилтийн төлөвлөлтийг байгуулах, нөлөөллийн үнэлгээг хийх ...

Нийлүүлэгч борлуулагчдын менежмент:

  • Харилцаа холбоо,төлөвлөгөө боловсруулах,  шилжилтийн төлөвлөлт болон сурталчлах төлөвлөлтийг тодорхойлох ...

Ажил хэрэг гүйцэтгэгч, сонирхлын бүлэг,  гол үүрэг  гүйцэтгэгчид

Эдгээр бүлгүүд нь (Дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч, Программ  хангамж Борлуулагч...) GS1 DataBar-ын талаар маш сайн ойлголттой байх ёстой бөгөөд, хөтөлбөрийн хэрэгжүүлэлтэд бүрэн нэгдсэн байх ёстой. Ойлголт өгөх олон нийтийг хамарсан арга хэмжээг авах  ёстой.

GS1 DataBar-ын сканерт уншигдах байдлыг шалгах

Өнөөдрийн байдлаар худалдааны эд зүйлсийн  сканерууд нь:

Сайн төслийн төлөвлөлтийг хөгжүүлэхийн тулд  нэгж бүрийг тодорхойлох сканерийн  тоног төхөөрөмжийн  үнэлгээ дүгнэлтийг хийх ёстой.

Сүүлийн үеийн ихэнх сканерууд  GS1 DataBar- кодыг унших боломжтой бөгөөд ихэнх жижиглэн худалдааны  төвүүдээр суурьлагдан ажиллаж байна. GS1 DataBar  кодыг сканердах   тоног төхөөрөмжийн загварууд нь  кассан дээр  ширээнд суурьлагдсан   болон гар сканерууд, утасгүй төхөөрөмжүүд, үнэ баталгаажуулагч, зэргийг шалгаж хянасан байх ёстой.

GS1 DataBar-тай нийцэж  байхын тулд  сканерууд нь  тус кодноос уншигдах мэдээллийг  нарийн таньж байх, (Мэдээллийг тодотгогч, дуусах хугацаа,  гарал үүслийн улс зэрэг мэдээлэл) эдгээр мэдээллийг өгөгдлүүд нь  асуудлыг шийдвэрлэх боломжтой байх юм. Тиймээс GS1DataBar-ыг унших сканеруудыг шалгах одоогийн GS1 мэдээллийг тодотгогчийг таних чадварыг хянах ёстой.

GS1 DataBar  нь сканерт уншигдах бүх худалдааны эд зүйлст тохиромжтой бөгөөд хэдийгээр зарим жижиглэн худалдаачид  түгээлт дэх худалдааны эд зүйлсийг сканерддаг ч  энэ  нь дэлгүүрийн  бүтээгдэхүүн дээрх анхны электрон  үйлчлэл юм.  Зарим жишээнээс харахад   савлаж багцлах зэрэг логистикийн орчинд   их сканерддаг.  Өнөөдрийн байдлаар  бүх сканерийн орчинд уншигдаж буй худалдааны эд зүйлс дээрх зураасан код нь  маш олон жижиглэн худалдаачдад  түгээлтийн орчинг оролцуулан  бэлэн байгааг илэрхийлж байна.

Сканерыг шалгах карт болон GS1 DataBar бэлэн болсон мэдээлэл

GS1 нь  маш ойлгомжтой  GS1 DataBar 2010 –ыг  хэрэгжүүлэх  үүнтэй холбоотой танай байгууллагын  асуудлуудыг мэдээллэх  GS1 DataBar  Шалгах карт болон үйл ажиллагааны зааврыг  боловсруулсан.  Цаашид   GS1 DataBar –ыг хэрэгжүүлэх ажлыг дэмжиж  үүнийг хэрэгжүүлсэн шилдэг 100 жижиглэн худалдаачдыг салбар тус бүрээр танилцуулж   жил болгон хэрэгжүүлэлтийн хувийг  мэдээллэж байх болно.

GS1 DataBar кодыг унших боломжтой сканеруудыг хавсралт файлаар хүргэж байна.

GS1 DataBar кодны бусад хэрэгслүүд болох  материал, хэвлэлт,  савлалт зэргийг  шалгах

GS1 DataBar-ын туршилтуудыг эхэлсэн жижиглэн худалдаачид нь  сканер төдийгүй  мах, хүнсний ногоо,  далайн бүтээгдэхүүн,  талх  нарийн боов, хэрэглэхэд бэлэн болсон хүнсний бүтээгдэхүүн   зэрэг дээр хэвлэгдэх шошго хэвлэгч,  зураасан кодны программ хангамж,  хэвлэгчийн хүчин чадал зэргийг  шалгах туршилтыг хийсээр байна. GS1 DataBar-ыг бүтээгдэхүүн дээр  аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн байгууллагууд  бүтээгдэхүүний  пластик  савлагаан дээрх кодыг дотрох бүтээгдэхүүнийг гаргахгүйгээр сканерт уншигдах боломжийг сайн баталгаажуулахыг санал болгож байна.

Өгөгдлүүд дэх өөрчлөлтийн төлөвлөгөө

Хэдийгээр GS1 DataBar кодыг сканердаад   тодорхой найдвартай мэдээллийг  таних ёстой  ч  нэмэлт мэдээлийн ашиг тусыг авах өгөгдлийн өөрчлөлтийг  хийх төлөвлөлт байх ёстой.

Жишээ нь GS1 DataBar-ын өргөтгөсөн хувилбар нь   нийт урт нь  74 тоон тэмдэгтэд багтаж байх  нэмэлт мэдээллийн элементийг зөвшөөрдөг.  Таны төлөвлөлтөд зориулсан зарим  саналуудыг танилцуулж байна:

  • Мэдээлэл – GS1 DataBar-т маш олон төрлийн элементийг оруулах боломжтой. Эдгээр мэдээллүүд бүхэлдээ, зарим  нь эсвэл нэг нь таны бизнест  хэрэгцээтэй байх болно. GS1 мэдээллийг тодотгогч системтэй   GS1 DataBar-ын ач холбогдол нь   та хэзээ хаана ч өөрийн хүссэн   мэдээллийн   хүссэн  хэсгийг  татаж авах боломжтой юм.  Байгууллагын  дотоод өгөгдлүүдэд    системийн хооронд аль мэдээллийн элементийг татаж авах,  дамжуулах вэ гэдгийг өөрсдөө  шийдвэрлэх  юм.  Нийлүүлэлтийн хэлхээний өгөгдлүүдэд үйлдвэрлэлийн системүүдийн хоорондох харилцан үйлчлэлийг баталгаажуулах,  олон улсын батлагдсан багцуудын үр нөлөөг авах  мэдээллийн хэрэглээн дэх  шийдвэр гаргах бүлгийг  байгуулж байна.
  • Төлөвлөлт - Төлөвлөлтийн үед   нэмэлт  мэдээллийн үйл явц, ангиллын үр ашиг,  зардлын үнэлгээг хийх ёстой.  Хэрэгжүүлсэн байгууллагуудын туршлагыг судлах.
  • Харагдах байдал/ Үр дүн – Нэмэлт мэдээллийн элементийн  харагдах байдал, хэвлэлт нь маш чухал юм. (жнь: мэдээлэл, шошго, үйлчлүүлэгчийн дэлгэц) Мөн  дэлгүүрт  өгөгдлүүдэд  GS1 DataBar шошгийг үйлдвэрлэх болон дахин үйлдвэрлэх (Жнь: бүтээгдэхүүний хямдарсан үнийг  оруулах гэх мэт )?
  • Сканердах/Боловсруулах – нэмэлт мэдээллийн хэсэг дэх өгөгдлүүд уншигдах боломжтой эсэх? Нэг удаа уншуулсанаар зураасан кодод оруулсан төрөл бүрийн нэмэлт мэдээлэл болох үнэ, жин, хямдарсн үнэ, дуусах хугацаа,  серийн дугаар  зэрэг мэдээллийг  зохих ёсоор тайлах.
  • GS1 DataBar  код нь  худалдааны эд зүйлсийг тодорхойлох боловч  нийлүүлэлтийн хэлхээнд  хэрэглэгдэхгүй  мөн  GTIN-14 код нь  өгөгдөлд агуулагдсан бүтээгдэхүүн жижиглэн худалдааны кассан дээр  зөвшөөрөгдөхгүй юм. GS1 нь  хүнсний шинэ бүтээгдэхүүн болон  хувьсах хэмжигдхүүнтэй бүтээгдэхүүнд нэмэлт мэдээлэл болон ашиглагдах  бизнесийн туршлагуудыг хөгжүүлэх мөн купоныг дахин боловсруулах төлөвлөгөөг  дэмжих  юм.

Энэ  төлөвлөгөөнд хамрагдах борлуулагч, нийлүүлэгчидтэй  холбоо тогтоох

Борлуулагч нийлүүлэгчтэй холбоо тогтооход хэрэгжүүлэх саналуудыг танилцуулж байна:

  • Худалдааны эд зүйлсийн  зураасан кодны техник хангамж, программ хангамжтай холбоотой худалдан авалт юмуу шинэ гэрээг баталгажуулах нь GS1 DataBar-ын  бэлэн байдал юм.
  • Нийлүүлэгчдэд 2010 оны 1 сарын 1  нд эхэлсэн GS1 DataBar-ыг хүлээн зөвшөөрөх  савлалтын хязгаарлалт, харилцаан дээр суурилсан  хэмжээсийн тодорхойлолтын дагуу боловсруулагдсан EAN/UPC кодоор хангах.
  • Өөрийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээгээ мэдээлэх: зөвлөх явц, савлалтын өөрчлөлт, өөрчлөлтийн үйл явцад харилцан дэмжих
  • GS1 DataBar –ын  тайрсан тэмдгэлгээг  зөвшөөрөх ёсгүй.  GS1 DataBar нь хамгийн бага хэмжээ  чанарын тодорхойлолтуудтай тохирч байх ёстой.  GS1 DataBar  тэмдгүүд нь  сканерт уншигдахгүй байгаа тохиолдолд асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой.
  • GS1 DataBar-ыг хэрэгжүүлэх үйлчилгээ нийлүүлэгчийг сонгох:  GS1 DataBar  нь  сканерт уншигдаж дэлгүүрийн үйл  ажиллагаанд   хэрэглэгдэж эхэлсэнээс хойш   GS1 DataBar ажиллаж эхэлсэн гэдгийг баталгаажуулах.

Ажиллагсадыг сургалт судалгаанд хамруулах төлөвлөлт

Жижиглэн худалдааны цэгүүдийн ажилчид нь  GS1 DataBar-ын сургалтанд хамрагдсан байх ёстой бөгөөд ялангуяа  өөрөө тооцоо хийх худалдан авагчид үйлчилгээ үзүүлэгчид, кассчин  хүнс, ногоо  махны худалдагчид  зэрэг юм.

Дараагийн дугаарт GS1 Dababar  кодыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн туршлагуудыг танилцуулах болно.

GS1 Монгол нийгэмлэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865