Сая сая iPhone гар утсыг Хятадаас дэлхий даяар тээвэрлэх логистикийн асуудал

PDFХэвлэхИ-мэйл

iPhone гар утасны дараагийн загвар жижиглэн дэлгүүрүүдээр 9 сарын 20-оос борлуулагдаж эхлэх талаар  Apple компаниас мэдэгдсэн.

Энэ нь Apple компани Хятадаас сая сая iPhone утсыг дэлхий даяархи дэлгүүрүүд рүү хэдхэн өдрийн дотор нийлүүлэх шаардлагатай гэсэн үг. Apple-ийн хувьд зөвхөн нээлтийн эхний долоо хоногт л хэдэн сая утас борлуулдаг тул логистикийн асар өндөр туршлага хэрэгтэй нь ойлгомжтой.

Bloomberg TV –ийн саяхан нийтэлсэн нийтлэл дээр дээрхи асар их ажиллагаатай процессыг анхны төлөвлөлтөөс эхлэн хэрхэн олны нүдэнд өртөхгүйгээр зохицуулдаг талаар гайхалтай харуулсан байна:

“Хятадын үйлдвэрүүдээс тусгай паллет бүхий iPhone –ыг нууц мэдээлэл бүхий хаяггүй контенерт ачсанаар дээрхи процесс эхэлдэг. Контейнеруудыг ачааны машинуудад ачиж урьдчилан худалдан авсан агаарын ачаанд өгдөг байна. Үүнд мөн ОХУ-ын цэргийн хуучин нисдэг тэргүүдийг ч ашигладаг. Онгоц дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн компанийн талбайд буух бөгөөд дээрхи компани гар утасны эрэлтийг зохицуулдаг байна.”

iPhone-ийг дэлхий даяар тээвэрлэх процесс нь мэдээж Apple шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд зарлахаас өмнө эхэлдэг бөгөөд дэлхий даяархи түгээлтийн төвүүд рүү илгээхдээ ачааны машинуудын хоноглох газар, нисэх онгоцны буудлууд, гаалийн хяналт, хадгалах агуулах зэрэг бүх үе шатанд бүтээгдэхүүнийг албан ёсоор танилцуулах хүртэл хамгаалалтын ажилтнууд дагаж явдаг байна.

Тээвэрлэлтийн асуудал ийм байхад тэр болгон яригдаад байдаггүй логистикийн бусад үйл ажиллагаа, тухайлбал  эд ангиудыг цуглуулах асуудал чухал байдаг. Угсралтын ажил мөн л Хятадад явагддаг байна.

iPhone гар утсыг АНУ-руу тээвэрлэх ажлыг FedEx-д даалгадаг бөгөөд ачааг Apple –ийн төв байр байрладаг Memphis, Tenn.,-рүү хүргэдэг. FedEx компани Boeing 777 онгоцоор US$242,000 –ын хөлсөөр 450,000 iPhone гар утас тээвэрлэдэг гэсэн тооцоо байна.

Хэр олон iPhone гар утас үйлдвэрлэх, бүс нутгийн эрэлтээс шалтгаалан хэр олныг хуваарилах зэрэг таамаглалыг Apple компани минут бүрээр тооцоолдог бөгөөд ингэснээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг байна.

Apple-ийн нийлүүлэлтийн хэлхээ хариуцдаг баг ирэх долоо хоног, саруудад нэлээн ачааллыг давж гарах шаардлагатай болох нь дамжиггүй. Зах зээл дээр гарах бүтээгдэхүүнийг нээлтийн үйл ажиллагаанд зориулан урьдчилан бэлдэх шаардлагатайгаас гадна  5S , 5C загваруудыг бүх гол улс орнуудад нэгэн зэрэг нөөцлөх шаардлага тулгараад байна.

Худалдаа, Тээврийг хөнгөвчлөх зөвлөл
ЗКЛХ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865