GS1 DataBar кодыг танилцуулж байна

PDFХэвлэхИ-мэйл

GS1 DataBar™ тэмдэгүүд нь одоогийн хэрэглэгдэж буй EAN/UPC зураасан кодноос илүү жижиг оврын бүтээгдэхүүнийг тодорхойлох болон илүү их мэдээллийг тодорхойлоход ашиглагддаг. GS1 DataBar нь хүнсний тогтмол бус хэмжигдхүүнтэй бүтээгдэхүүн, тэмдэглэгээ хийхэд төвөгтэй бүтээгдэхүүнүүд болох задгай бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг тодорхойлох боломжийг олгож байдаг. Түүнчлэн GS1 DataBar нь серийн дугаар, лотын дугаар, дуусах хугацаа зэргийг тодорхойлохоос гадна хүнсний бүтээгдэхүүн, купоны ул мөр шалган тогтоох, бүтээгдэхүүний баталгаатай байдлыг хангах шийдлийг бий болгож байна.

Судалгаанаас үзэхэд хүнсний бүтээгдэхүүний хорогдол хаягдал нь жижиглэн худалдаачдын борлуулалтын нийт орлогын 4% ийг эзэлдэг байна.

Технологийн дэвшил болон менежментийн системүүд нь брэндийг тодорхойлох шаардлагууд, жижиглэн худалдааны кассан дээр татагдсан GS1 зураасан кодны тэмдгээр тодорхойлох нэмэлт мэдээллүүд зэргийг удирдсаар байна. GS1 DataBar нь энэхүү шинэ шаардлагад нийцэх хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх асуудлуудыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байна.

GS1 DataBar нь брэндийн тодорхойлолт болон хөдөлгөөнт мэдээллийг тодорхойлдог. Шинэ хүнсний бүтээгдэхүүнүүд гэдэг нь хэрэглэгч болон хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрүүд бүртгэлд нэгдсэн байх юм.

GS1 DataBar –ыг хэрэгжүүлсэний ач холбогдол нь: кассан дээрх автомат үнийн бууралт, сайжруулсан бүтээгдэхүүний бүрдүүлэлт, кассан дээрх ул мөр шалган тогтоолт, зэрэглэлийн менежмент зэрэг юм.

GS1 DataBar кодны түгээмэл асуултуудыг хариултын хамт танилцуулж байна.

GS1 DataBar тэмдэгтүүд олон төрөл байдаг уу?

Тийм. GS1 DataBar бүлэгт 7 төрлийн өөр өөр зураасан кодны тэмдгүүд байдаг.

GS1 DataBar Олон чиглэлт, GS1 DataBar Давхралсан Олон чиглэлт , GS1 DataBar Өргөтгөсөн болон GS1 DataBar Өргөтгөж давхралсан зэрэг төрлүүд нь жижиглэн худалдааны кассан дээр зориулж хэрэглэгдэхээр бүтээгдсэн.

Бусад гурван төрөл болох GS1 DataBar Товчилсон , GS1 DataBar Давхралсан GS1 DataBar Хязгаарласан зэрэг нь олон чиглэлийн сканерт зориулагдаагүй бөгөөд жижиглэн худалдааны кассан дээр ашиглагдах боломжгүй юм.

GS1 DataBar болон EAN/UPC нь GTIN-14 кодыг өөртөө агуулах боломжтой юу?

GS1 DataBar нь GTIN-14 болон бусад бүх тдорхойлогч дугааруудыг агуулах боломжтой байхад EAN/UPC код нь GTIN-14 кодыг агуулах боломжгүй байдаг.

GS1 DataBar болон EPC/Бүтээгдэхүүний электрон код/ нь бие биенээ нөхөх боломжтой юу?

Тийм .

GS1 DataBar болон EPC нь хоёулаа бүтээгдэхүүний талаар илүү их мэдээллийг багтаах боломжтой. GS1 DataBar нь жижиглэн худалдаачдад автомат машин дээр суурилсан тодорхойлогчийг ашиглан хүнсний шинэ бүтээгдэхүүнийг тодорхойлох боломжийг олгож байдаг. GS1 DataBar нь EPC тэй адил дараагийн түвшинд худалдааны түншүүдийн бараа бүтээгдэхүүнд өгөх серийн дугаарыг агуулах боломжтой. GS1 DataBar нь Зураасан кодны дор байдаг бичвэрийн адил EPC шошгоны нөөцлөлтийн үүргийг гүйцэтгэх чадвартай.

GS1 Өргөтгөсөн DataBar болон GS1 Өргөтгөж Давхралсан DataBar хэр зэрэг их мэдээллийг агуулж чадах вэ?

GS1 Өргөтгөсөн DataBar болон GS1 Өргөтгөж Давхралсан DataBar нь GTIN /Худалдааны эд зүйлсийг тодорхойлох глобал дугаар/ дээр бусад GS1Мэдээллийг тодотгогчийг нэмээд 74 тоо юмуу 41 тоо үсэг агуулан дан эгнээгээр, GS1 Өргөтгөсөн DataBar 11 хүртлэх давхралсан эгнээгээр GS1 Өргөтгөж Давхралсан DataBar-ыг кодлох багтаамжтай

GS1 DataBar нь ерөнхий түгээлтэд ашиглагдах уу?

Тийм, гэхдээ зөвхөн худалдааны эд зүйлс дээр ашиглагдана.

Жнь: Том овортой бүтээгдэхүүн /телевиз/ нь тээвэрлэлтийн явцад болон жижиглэн худалдаалахад сканерт уншигдах болно. Мөн маш олон жижиглэн худалдаачид бараа бүтээгдэхүүнийг түгээлтийн төвөөс ангилах хэсэг рүү илгээхдээ сканерт уншуулдаг.

Эрүүл мэндийн салбарын хувьд GS1 DataBar-ыг ерөнхий түгээлт дэх худалдааны эд зүйлс дээр ашиглаж байна.

Жижиглэн худалдааны кассан дээр яагаад GS1 DataBar-ын 4 өөр төрөл хэрэглэгддэг вэ?

GS1 DataBar Олон чиглэлт болон GS1 DataBar Давхардсан олон чиглэлт нь зөвхөн GTIN/ Худалдааны эд зүйлсийн глобал дугаарыг/ кодолдог. GS1 DataBar Олон чиглэлт нь илүү өргөн илүү нарийхан байдаг. GS1 DataBar Давхардсан олон чиглэлт нь өндөр богино байдаг. Эдгээр нь сав баглаа боодлын загвараас шалтгаалаад зураасан кодны хэмжээг сонгох юм.

2014 оны 1 сарын 1 нээс жижиглэн худалдааны кассан дээр GS1 DataBar-ыг хэрэглэх гол зорилго юу вэ?

GS1 DataBar-ыг хэрэглэх үндсэн зорилго нь:

  • 2014 оны 1 сарын 1 нээс бүх худалдааны эд зүйлс дэх худалдааны түншүүдийн харилцан гэрээ хэлэлцээрт GS1 DataBar стандартууд нь боломжтой болох юм. Онцгойлон анхаарах хэсэг нь кассын сканерт уншигдах хүнсний бүтээгдэхүүний шинэлэг байдал юм.

  • 2014 оны төлөвлөсөн өдөр GS1 DataBar-ын стандартууд нь нээлттэй орчинд бүх худалдааны түншүүдэд хэрэглэгдэх боломжтой “Мэдээллийг тодотгогчийг” агуулсан байх болно.

  • Жижиглэн худалдаачид нь GS1 DataBar болон мэдээллийн бааз дахь GTIN-ийн үйл явцыг сканердах боломжийг аль болох бүрдүүлэх юм.

GS1 Монгол нийгэмлэг/ Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865