Ногоон логистик

Ногоон логистик

PDFХэвлэхИ-мэйл

Ногоон логистик бол логистикийн нэгэн төрөл бөгөөд хүрээлэн байгаа орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор гарч ирсэн ойлголт юм. 1980 –аад оны эхээр хэд хэдэн компаниуд ногоон логистикийг хөгжүүлэхэд хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэж, хэрхэн үр ашигтай түгээх вэ, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэдэг дээр олон төрлийн судалгаа туршилтуудыг явуулж байлаа. Үүний үр дүнд орчин үеийн олон компаниуд хүрээлэн байгаа орчинд эерэг нөлөөтэй бодлогуудыг авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд компаниуд ч логистикийн системийг хялбаршуулах, шинэтгэх, хувирган өөрчлөх чиглэлээр идэвхитэй ажиллаж буй логистикийн зөвлөхүүдийн “ногоон логистик” үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд чармайн ажилласаар байна.

Логистик бол түүхий эд материал болоод эцсийн хэрэглэгчийн бүтээгдэхүүний хоорондын бүх үе шатууд дах бүтээгдэхүүний урсгал хөдөлгөөн юм. Логистикийн гол үйл ажиллагаануудын нэг нь хамгийн бага зардлаар хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгах бүтээгдэхүүнийг нийлүүлэх явдал бөгөөд компаниуд нийт зардлыг бууруулах, зардлыг багасгахад олон төрлийн үр дүнтэй арга замуудыг ашиглах боломжтой юм. Нийлүүлэлтийн гинжин сувгийн менежмент, агуулах, жижиглэн худалдаа, аюулгүй байдлыг хянаж шалгах зэрэг нь бүгд логистикийн хэсгүүд юм.

“Ногоон логистик”-ийн хувьд байгаль орчин, хүрээлэн буй орчинд ээлтэй хүчин зүйлүүдээр баяжигдсан, төгс , боловсронгуй логистикийн бүхий л асуудлыг хамаарна. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь эдийн засгийн асуудлуудтай ч хамааралтай байдаг. Жишээлбэл ундаа үйлдвэрлэгч нь нимгэн шилэн лонхуудыг үйлдвэрлэснээр пластик савнуудын хэрэглээг багасгаж болох бөгөөд ингэснээр тээврийн зардлыг бууруулах боломжтой юм.

Хэрэглэгчид зарим тохиолдолд тухайн бүтээгдэхүүний нийгэмд үзүүлж буй нөлөөллийг анхааран авч үздэг учраас нийгмийн асуудлуудыг ч энд мөн дурдаж болох юм. Жишээлбэл, таримал цэцгийн үйл ажиллагаа явуулдаг компани нь ажилчиддаа бага цалин хөлс өгч, тэднийг эвлэлдэн нэгдэхийг хориглох зэргээр нийгмийн асуудалд нь хэт хараат байдлаар ханддаг бол хэдий тэр компани ”Ногоон” үйлдвэрлэл явуулж байгаа боловч хэрэглэгчид тухайн компаний эсрэг л зогсох болдог. Тийм ч учраас компаниуд хүрээлэн буй орчны үүрэг хариуцлага зэргээр нийгмийн үүрэг хариуцлагадаа итгэлтэй гэдгийг харуулж таниулахын тулд ажилчид болоод тэдний нийгмийн халамжийг идэвхтэйгээр дэмжиж чадвал тэдний бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгчдийг тасралтгүй татаж байх болно.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн болоод түгээлтийн бүхий л үе шат нь ногоон логистик, түүхий эд материалыг гаргаж авах сайтар хөгжсөн арга замуудын үр дүн байдаг. Хэрэглэгчид зарим тохиолдолд бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ байгаль орчны болоод нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарласан, бизнесийн гол үзэл санаандаа ногоон логистикийг авч хэрэгжүүлж буй компаний нэрийг бүтээгдэхүүний савлалт, хаяг шошгон дээрээс харж, тухайн бүтээгдэхүүнийг илүү ихээр худалдан авахыг хүсдэг.

Ногоон логистикийн зарим жишээг дурдвал, цөөнөөр савласан бүтээгдэхүүнээс илүүтэйгээр бөөнөөр, хамтдаа савласан бүтээгдэхүүнийг тээвэрлэх, үйлдвэрлэл болоод тээвэрлэлтэнд байгальд орчинд халгүй түлш хэрэглэдэг машин механизмуудыг ашиглах, нийт савлалтын зардлыг бууруулах, тохиромжтой арга замаар түүхий эд материалыг ашиглах, агуулах болоод үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд нь байгаль орчинд ээлтэй байх, дахин ашиглах, дахин түгээх хөтөлбөрийг дэмжих зэрэг болно.

Ийм ч учраас бид хийж буй үйл ажиллагааны үе шат бүртээ “Ногоон” логисткийг хэрэглэж сурцгаая.

 

Зураасан код, логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865