Европын хамгийн том логистик, нийлүүлэлтийн хэлхээний чуулга уулзалт

Европын хамгийн том логистик, нийлүүлэлтийн хэлхээний чуулга уулзалт

PDFХэвлэхИ-мэйл

30 дугаар “Нийлүүлэлтийн хэлхээний олон улсын чуулга уулзалт”

Герман улс, Берлин хот

Энэхүү чуулга уулзалтын үндсэн зорилго нь олон нийтэд логистикийн мэдлэг, мэдээллийг олгоход оршдог. Салбарын экспертүүд мэдлэг туршлагаа хуваалцах, бизнесийн түншүүд олох, шинэ харилцаа холбоо эхлүүлэх өргөн боломжийг та энэхүү чуулга уулзалтанд оролцсоноор авах болно.

Анх 1985 онд зохион байгуулагдаж байсан International Supply Chain Management Conference нь Европын хамгийн чухал арга хэмжээний нэг болсон бөгөөд салбарын мэргэжилтнүүдийн нэг дор цуглаж туршлагаа хуваалцдаг гол цэг болоод байна. Чуулга уулзалтын үеэр хэд хэдэн танхимд зэрэг семинар, сургалт, хэлэлцүүлэг явагддаг бөгөөд хүссэн оролцогчдод зориулан 2 компанид танилцах аялал хийх хөтөлбөртэй байна. Түүнчлэн 200 гаруй компани үзэсгэлэн гаргах бөгөөд бизнесийн түншүүд олох өргөн боломж нээгдэнэ.


Тоо мэдээлэл
Оролцогчид 40 орны 3300 мэргэжилтнүүд
Үзэсгэлэн гаргагч 190 компани
Сэтгүүлчид 220 сэтгүүлч
Нэмэлт үйл ажиллагаа Шагнал гардуулах ёслол, Гала хүлээн авалт, social events

Дээрхи 3 өдрийн чуулга уулзалтанд оролцох төлбөр 1790 евро бөгөөд МҮХАҮТ, GIZ, МЛХ-с 2013 оны 10 сарын 17-27-нд Герман улсад зохион байгуулж буй сургалт, аялалд оролцогчдод тусгайлан төлбөрийг 790 евро болгосныг дуулгахад таатай байна. Та бүхэн тээвэр, логистикийн чиглэлээр Еврод тивд анх удаа хийгдэж буй, нөгөө талаас сургалт, логистикийн төв, агуулах үзэх аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн гэсэн маш олон чиглэлийг багтаасан аялалд хамрагдахыг хүсвэл дараах холбоос болон хавсралт файлаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Б.Гэрэлтуяа
313411, 91978585

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865