Органик бүтээгдэхүүний жижиглэн худалдааны дэлгүүр ажиллуулахад юуг анхаарах вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Зарим органик жижиглэн худалдаачид жимс хүнсний ногооны бүтээгдэхүүний сонголтыг голчилдог.

Органик ногоо тариалагч үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ өргөжүүлсээр байна. Гэхдээ олон хэрэглэгч органик бүтээгдэхүүнийг жимс хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн, тахиа шувууны мах гэж ойлгодог. Сүүлийн үед зарим органик шар айраг, вино, органик мяндас, оёдлын бүтээгдэхүүнүүд илүү түгээмэл болж байна. Ор дэрний хэрэгсэл, алчуур, хөвөн даавуу болон хувцаснууд зэрэг нь органик бүтээгдэхүүний сертификатыг авсан байдаг.

  • Бизнесийн логистиктоо анхаарлаа хандуулах. Жижиглэн худалдааны салбарт туршлагатай мэргэшсэн нягтлан бодогчтой уулзах хэрэгтэй. Хүнстэй холбоотой асуудлыг хариуцах туршлагатай худалдааны даатгалын агентлагыг олох. Өөрийн хот дүүрэг засаг захиргаанаас бизнес хийх зөвшөөрлөө авах.

  • Стратегийн үүднээс чухал байршлыг сонгох шаардлагатай. Гол зам дагуу хангалттай машины зогсоолтой байршлыг сонгох . Эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа болох фитнес төв, дээд зэрэглэлийн нарийн хоол хүнсний худалдааны төв зэрэг газартай ойр байхаар төлөвлөх. Хэрэглэгчдийн сонирхолыг татах шинэ жимс хүнсний ногооны захиалгын графикийн пайзыг байршуулах.

  • Органик бүтээгдэхүүний зах зээл дэх өрсөлдөгчдөө судлах. Органик супермаркетууд болон бусад органик жижиглэн худалдаачдын байршлыг харуулсан бүс нутгийн газрын зураг олж авах. Дэлгүүрүүдээр нууцаар органик бүтээгдэхүүний судалгаа хийх . Дэлгүүрүүдийн нэмэлт мэдээлэлтэй вебсайтыг судлах. Эдгээр мэдээллүүдийг цуглуулсанаар зах зээлээ, шинэ бүтээгдэхүүнээ олоход туслах болно.

  • Баталгаатай органик бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй болох. Органик бүтээгдэхүүний худалдааны нийгэмлэгээс “баталгаажсан органик бүтээгдэхүүн” гэдэг нь тогтвортой стандартын дагуу бий болсон, бие даасан байгууллагуудаар баталгаажсан бүтээгдэхүүн байна гэж үздэг. Тухайн бүтээгдэхүүн органик гэдгийг баталгаажуулахын өмнө бүтээгдэхүүний боловсруулалтын туршид тохирсон стандартын дагуу явагдсан гэдгийг баталгаажуулах хөрс болон тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа , ургацын талбайн хяналт шалгалтыг явуулах.

  • Мэдлэгтэй ажиллагсадыг хөлслөх. Органик бүтээгдэхүүний онцлогийн талаар боловсролтой органик амьдарлын хэмнэлийг чухалчилдаг хүнийг олох. Дэлгүүрээс органик бүтээгдэхүүний онцлог чанар үр ашгийн талаар баримттай мэдээллийг танилцуулах байнгийн хуваарийг гаргах.

  • Эрүүл мэндийн албаны зөвшөөрөл авах. Хэрэв та хөлдөөсөн бүтээгдэхүүн худалдаалах бол өөрийн үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн эрүүл мэндийн албаны зөвшөөрөл авах шаардлагатай. Тодорхой шалгууруудын талаар эрүүл мэндийн албатай холбоо тогтоож зөвлөгөө авах. Дэлгүүрээ үзлэг шалгалтын өмнө зааврын дагуу цэвэрлэж ариутган ямар нэгэн зөрчилгүй байх ёстой. Бүтээгдэхүүн боловсруулах талаар заавар зөвлөгөөг дэлгүүртээ байршуулж танилцуулах.

  • Эхний бүтээгдэхүүний захиалгуудаа байршуулах. Хүүхдийн хоол, биеийн арчилгаа зэрэг өөрийн дэлгүүрээр худалдаалах органик бүтээгдэхүүний нэр төрлийг сонгох. Төрөл зүйл бүрээс өөр өөр амттай бүтээгдэхүүний сонголтыг цуглуулах. Уургийн төрөлд жишээ нь органик үхрийн мах, тахианы мах зэргийг санал болгох. Цагаан хоолтон хүмүүст зориулж самрын тос, дуфү, ургамлын уургийн эх үүсвэрүүдийг санал болгох. Нийлүүлэгчиддээ баталгаажсан органик бүтээгдэхүүний статустай байхыг шаардах. Эцэст нь ашиг орлоготой байхын тулд бараа бүтээгдэхүүнээ бөөний худалдаачдад захиалах.

  • Органик бүтээгдэхүүний нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах. Бүхэл өдрийн арга хэмжээнд дэлгүүр болон ажилчдаа бэлтгэх. Дэлгүүртээ органик бүтээгдэхүүний орцоор амттай хоол хийж бэлтгэх тогоочийн үзүүлбэр үзүүлэх. Органик бүтээгдэхүүний ашиг тусын талаар ярих эмнэлгийн мэргэжилтнүүдийг урих. Цахим хаягны баазтай болох органик бүтээгдэхүүний тогтмол семинарын хуваарь гаргах болон хонжворуудыг санал болгох.

Нэгдсэн эмнэлэг болон фитнес төв бусад эрүүл мэндтэй холбоотой бизнесийн төвүүдэд сурталчлах. Эцэст нь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүнс болон эрүүл мэндийн мэдээллийн булангуудад сурталчилгаа байршуулах.

Таньд амжил хүсье!

Жижиглэн худаллаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865