Жижиглэн худалдааны байгуулагуудын төрлүүд

Жижиглэн худалдааны байгуулагуудын төрлүүд

PDFХэвлэхИ-мэйл

Корпорацын дэлгүүдийн  харилцаа холбоо нь барааг  хямд үнээр худалдаалах  боломжийг олгож байдаг.

Ялангуяа жижиглэн худалдаачид   их дэлгүүрүүд, супермаркетууд  мөн  тохилог дэлгүүрүүд зэрэг  нь жижиглэн худалдаачдын  цөөхөн төрөл юм. Өнгөрсөн хугацаанд жижиглэн худалдаачид нь төлбөрийн кредит картын уян хатан байдлыг хүлээн зөвшөөрөх болон тэдгээрийн өрсөлдөгчдөөс илүү чанартай бараанд анхаарлаа хандуулж ирсэн бол өнөөдөр шинэ маркетингийн стратеги болон хэрэглэгчдээ татах, авч үлдэхэд ихээхэн анхаарч байна. Үндэсний брэнд үйлдвэрлэгчид нь  өөрсдийн брэнд болсон бүтээгдэхүүнээ  зөвхөн их дэлгүүрт бус бөөнөөр худалдаалах хямдралтай дэлгүүр, интернэт худалдаа  болон  маш энгийн дэлгүүр болгонд жижиглэн худалдааны бүхий л цэгээр  борлуулах зэргээр байршуулж байна.

Корпорацын дэлгүүрүүдийн  харилцаа холбоо

  • Корпорацын дэлгүүрүүдийн харилцаа холбоо нь 1670 аад оны  сүүлчээр  Хадсон бей компанид эхэлсэн бөгөөд  түүнээс хойш хэрэглэгч болон худалдаачид аль алинд нь нөлөөлсөөр иржээ.  Мөн үүний үр ашиг нь  төвийн хяналттай  их хэмжээний худалдан авалт, бараа материалын хяналт , хурдан эргэлт,  дэлгүүрийн харагдах байдал, ариун цэвэр чанарын эрүүл аюулгүй байдлын стандарт, хагас цагийн ажил болон худалдааны сургалтад хамрагдах боломж зэрэг юм.  Зуучлал, ачаа тээвэрлэлт, зар сурталчилгаа зэрэг бусад  хөнгөлөлтүүд нь хэрэглэгчдэд хямд үнэтэй барааг нийлүүлэх боломжийг олгож байдаг.

Жижиглэн худалдаачдын нийгэмлэгүүд

  • Жижиглэн худалдаачдын нийгэмлэгүүд нь капиталист үйлдвэрийн системийг  хүнлэг болгох,  ардчилсан ажлын орчин дахь  ажилчдын гишүүнчлэлийг бий болгох зорилгоор байгуулагдсан. Өнөөдөр орон нутгийн эзэмшилд буй   хүнсний дэлгүүрүүд,  техник хангамжийг дэлгүүрүүд,  эмийн сан  зэрэг нь  жижиглэн худалдаачдын нийгэмлэгүүдийн жишээ  юм.  Нийгэмлэгүүд нь   үйлдвэрээс хямдралтай үнээр барааг аваад хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд үйл ажиллагаа нь ардчилсан хяналтын дор явагдаж байдаг.  Тэдгээрийн гишүүд нь  сургалт боловсролын боломжуудыг авах,  дэлгүүрт бараа таваарын борлуулагчаар мэргэших боломжтой байдаг.  Нийгэмлэгийн зарим  гишүүд   ажилчдын шийдвэр гаргах эрхийн дагуу ашиг хуваах хөтөлбөрт оролцдог.

Олон төрлийн худалдааны нэгдлүүд

  • Олон төрлийн худалдааны нэгдлүүд гэдэг нь /мerchandising conglomerates/  нэг эзэмшигчийн дор олон төрлийн  жижиглэн худалдаа эрхэлдэг  үйл ажиллагаа юм. Жишээ нь: Зорилтот  нэгдэл   их дэлгүүр, хямдралтай дэлгүүр, онлайн худалдааны дэлгүүр, шууд худалдан авалтын дэлгүүр зэргийг  хамтад нь эрхлэн ажиллуулах юм.   Олон  төрлийн жижиглэн худалдаа болон үүний олон талт брэндийн стратеги нь  нэгдлүүдийн ашиг орлого өсөх үед жижиглэн худалдааны үйл ажиллагааг зааглах  дээд зэргийн менежментийн систем,  эдийн засгийн  хэмжүүрээр хангаж байдаг.

Франчайзын байгууллагууд

  • Тухайн компани  лицензийн  зөвшөөрлийн дагуу өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсвэл   бизнес эзэмшигч  өөрийн нэр, худалдааны тэмдгээр   бүтээгдэхүүнээ борлуулж, үйлчилгээ үзүүлэх боломжтой.  Кампаний гэрээ хэлэлцээрийн лиценз нь франчайз  олгогч /"franchisor,"/  бизнес  эрхлэгч  нь  франчайз эзэмшигч /franchisee/ болно.   Франчайз олгогч нь   франчайз эзэмшигчийн нийлүүлсэн ажиллах хүч болон  ашиг орлогоор  маш хурдан  өсөж дэвжих  боломжтой байдаг.   Франчайз эзэмшигчид нь  өөрсдийн зах зээлээ хариуцах  чадвартай болсон цагаас бизнесээ тогтвортой  өсгөх  өргөжүүлэх үйл ажиллагаа нь баталгааждаг.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865