Төв Азийн Орнуудын Тээвэр Зуучийн Нийгэмлэгүүдийн холбооны(CFCFA) ээлжит уулзалт боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2013 оны 8 сарын 22-23 ны өдрүүдэд Узбекстан улсын Ташкент хотноо КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбоо (CFCFA)-ны ээлжит уулзалт, хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уулзалтанд КАРЕК-ын 10 орны нийт 70 орчим төлөөлөгчид оролцсон бөгөөд уулзалтаар CFCFA –н зорилго, гишүүнчлэл, төсөл хөтөлбөрүүд, Азийн хөгжлийн банкнаас КАРЕК-ын орнуудын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлан, танилцуулгын талаар мэдээлэл сонсч, гишүүн орнуудын гишүүнчлэлийн татвар, холбооны удирдлага болон бүтцийн талаар дүрэмд өөрчлөлт оруулах эсэхэд гишүүд хоорондоо санал солилцлоо. Уулзалтанд Монгол Улсыг төлөөлөн CFCFA-ны дэд ерөнхийлөгч , Монголын Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал, С.Хайпхан, Санхүүгийн албаны дарга Д.Нямгэрэл, МҮХАҮТ-ын ЗКЛХэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан, ЗКЛХэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Батчимэг нар оролцлоо.

Уулзалтын үеэр гишүүн орнууд тус бүрийн үйл ажиллагааны талаарх илтгэлийг тавьсан бөгөөд “CFCFA –н гишүүний үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, туршлага хуваалцах” сэдвийн дор МҮХАҮТанхимын Зураасан код логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан илтгэл тавьж , Монгол улс дах тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, худалдаа хөнгөвчлөх чиглэлээр МҮХАҮТанхимаас явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.

Түүнчлэн уулзалтын үеэр холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулсан бөгөөд CFCFA холбоог цаашид удирдах албан тушаалтнаар Хятадын Олон улсын Тээвэр зуучуудын нийгэмлэг (CIFA)-ийн Орлогч дарга Lin Zhong 2 дахиа улиран сонгогдож, холбооны дэд тэргүүн болон бусад удирдах багийн сонгуулийг холбооны дүрэмд өөрчлөлт оруулсны дараа явуулахаар боллоо.

Зураасан код, логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865