ТУРКТ БОЛОХ ҮЗЭСГЭЛЭН, ФОРУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

PDFХэвлэхИ-мэйл

Ерөнхий зохион байгуулагч: Ази, Номхон далайн жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо буюу FAPRA (Federation of Asia Pacific Retailers association)

Үзэсгэлэн, форумын хугацаа: 2013 оны 9 сарын 23-26 ны өдрүүдэд

Хаана: БНТУ-ын Станбул хот

Ерөнхий цар хүрээ: Уг арга хэмжээ нь 1983 оноос хойш 2 жилд нэг удаа тогтмол болж байгаа бөгөөд Япон, Турк, Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Хятад, Тайвань, Хонг Конг, Малайзи зэрэг 30 гаруй орны бөөний болон жижиглэнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 3000 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож тус салбарт хэрэглэгдэж байгаа дэвшилтэт техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж туршлага солилцон хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг.

Боломж: Хэрвээ та Турк улсаас хуурай жимс, гоо сайхны бүтээгдэхүүн, чихэр,  жигнэмэг, бэлэн хувцас импортолдог бол та бүхэнд зориулан B2B уулзалт зохион байгуулж 3 хоногийн зочид буудал, хоол, унааны зардлыг Туркийн тал хариуцна.

Оролцогчдын хамрах хүрээ:  Ази, Европ болон дээрх гишүүн орнуудын төр, засгийн байгууллагуудын шийдвэр гаргах дээд түвшний албаны хүмүүс, Мэргэжлийн холбоод, Ази, номхон далай төдийгүй европоос гадаад, худалдаа эрхлэгчид, жижиглэнгийн төдийгүй бөөний худалдаа, үйлчилгээ эрхлэгчид салбар харгалзахгүйгээр оролцох боломжтой.

Та бүхнийг өргөнөөр оролцож үзэсгэлэнг үзэхээс гадна олон улсын туршлагатай эксертүүд удирдан явуулах дараах чиглэлийн сэдэвчилсэн сургалт, семинарт хамрагдахыг урьж байна. Үүнд:

  • Жижиглэн худалдааны салбарын хүний нөөц, олон нийтийн харилцаа
  • Хөрөнгө оруулалт, санхүүжилт, олон улсын зах зээл дээрх боломжууд
  • Mехник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Олон улсын бизнесийн харилцаа, соёл
  • Хэрэглэгч, харилцагчийн үйлчилгээ, дэмжих чадвар
  • Салбарын бодлого, цаашдын чиг хандлага

Бүртгэлийн хугацаа: 2013-08-07 ны өдрөөс 2013 оны 9 сарын 01 хүртэл

Холбогдох хаяг: Зураасан код, логистикийн хэлтэс, Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл, Утас: 313411, 99019141, 99022595, Мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ,

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн хуудсыг хавсралтаас үзнэ үү.

//

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865