Төв Азийн орнуудын логистик, тээвэр, тээвэр зуучийн байгууллагуудын бизнес уулзалтанд урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

2013 оны 08 сарын 22-ны өдөр Узбекстан улсын Ташкент хотод Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбооноос гадаад худалдаа, тээвэр, логистик, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулсан “Business Networking Forum” –ыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд КАРЕК-ын 10 орон буюу Афганистан, Азербажан, БНХАУ, Казакстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикстан, Туркемистан, Узбекстан зэрэг улсын тээвэр, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох бөгөөд гол зорилго нь тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, түнш байгууллага олох боломжийг хангахад оршино.

Уулзалтын үеэр оролцогч байгууллагуудад үйл ажиллагаагаа танилцуулах боломж олгох үүднээс орон тус бүрээр үзэсгэлэн гаргах тул та бүхнийг өргөнөөр оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлахыг урьж байна.

Хавсралтаар хүргүүлж буй хөтөлбөрөөс дэлгэрэнгүй мэдээллийг авч доорх хаягаар 08 сарын 7-ны дотор бүртгүүлнэ үү.

Зураасан код, Логистикийн хэлтэс
Утас: 91978585, 99019141
Факс: 976-11-324620
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865