“Бүтээгдэхүүнд баркодыг хэрхэн байршуулах вэ”

“Бүтээгдэхүүнд баркодыг хэрхэн байршуулах вэ”

PDFХэвлэхИ-мэйл

Бүтээгдэхүүнд бар кодыг байршуулах хэд хэдэн алхам байдаг.

  • Баркод авах , баркод хийлгэх
  • Бүтээгдэхүүнд байршуулах зөв газрыг сонгох
  • Баркодыг хэвлэх аргыг сонгох
  • Зөв, төгс хэлбэртэй бар кодтой байх

1. Баркод авах , баркод хийлгэх

Хэрэв таны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн жижиглэнгийн дэлгүүрүүдээр худалдаалагдахаар бол танд тэдгээр бүтээгдэхүүнд зориулагдсан баркод шаардлагатай болох ба та түүнийг баркод олгох эрх бүхий газраас худалдан авна. Та өөрөө хувиараа баркодыг хийх боломжгүй юм. Учир нь та  нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг олон өнгө, загвараар үйлдвэрлэн олон тооны сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалах учир танд стандарт код шаардлагатай юм. Стандарт бар код авах зааварчилгааг доорх хаягаас харна уу  http://www.mongolchamber.mn/index.php/barcode-div

2. Бар кодыг хаана байршуулах вэ

Та бүтээгдэхүүндээ баркодыг өөрөө байрлуулах гэж байна уу? Энэ үйл ажиллагаа бага зэрэг ярвигтай байх тохиолдол бий. Жишээлбэл компьютерын дотоод схемийн эд ангийг кодлохоор бол баркод нь маш жижиг хэмжээтэй, халууныг тэсвэрлэх чадвартай байхыг шаарддаг. Нөгөө талаар хэрэв баркодыг хайрцагны гадна талд байрлуулахаар бол тусгай зориулалтын баркод хэвлэгч болон баркодны программыг ашиглан хэвлэх шаардлагатай. Хайрцаг нь нарны гэрлийн шууд тусгал болон эсрэг тэсрэг агаарын хэмд ил байдаг учраас эдгээрийг тэсвэрлэх чадвартай баркод бүхий шошго шаардлагатай.

3. Баркодыг хэвлэх аргыг сонгох

Дээрх 2 хэсэгт  дурдсанчилан баркодон шошго нь тусгай наалтыг шаарддаг байна. Хэрэв баркод ширээ, сандал, компьютер эсвэл барилгын машин механизм гэх мэт эд хөрөнгөн дээр ашиглагдахаар бол баркодон шошго нь амархан сүйдхээргүй, унаж гээгдэхээргүй байх ёстой.Өнөө үед олон тооны компаниуд эсрэг тэсрэг агаарын хэмийг тэсвэрлэх чадвартай тусгай зориулалтын цаавуутай металаар хийсэн баркодон шошгыг үйлдвэрлэн нийлүүлж байна.  Ямар нэгэн хүндрэлгүй, хямд төсрөөр олон тооны шошгыг үйлдвэрлэхийн тулд тусгай зориулалтын баркод хэвлэгчийг худалдан авах нь илүү үр дүнтэй. Олон тооны шошго хэвлэгч байдаг бөгөөд эдгээр шошго хэвлэгчийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.barcode.com веб сайтын Products/Barcode printer section хэсгээс харах боломжтой юм.  Их хэмжээний шошго эсвэл гарын бугуйвч мөн түүнчлэн бусад сонирхол татахуйц газруудад тусгайлсан баркод хэвлэгчийг хэрэглэх нь хамгийн сайн арга байдаг.

4. Зөв, төгс хэлбэртэй бар кодтой байх

Баркодыг зурж гаргах нь маш нарийн ажил байдаг. Та өөрийн дурын компьютер дээр баркодыг зурлаа ч хэвлэлт нь тусгай шаардлагыг хангаж чадахгүй тохиолдол бий. Тиймээс жижиглэнгийн салбарт зориулагдсан тусгай зөв хэлбэр, бүтэцтэй кодыг бүтээгдэхүүндээ ашиглавал тэдгээр код нь олон зуун төрлийн баркод уншигчаар уншигдах боломжтой болох юм. Цаашилбал мэргэжлийн хүнээр баркодыг хэвлүүлбэл тухайн мэргэжилтэн тусгай аргаар баркодыг шалгаж, 100 хувийн баталгааг гаргаж өгдөг.  Хэрэв танай компани дотоодтоо ашиглах энгийн баркодыг хэрэглэхээр бол өөрсдөө хэвлэж болох боловч олон зуун мянгаар кодыг хэвлэхээс өмнө байнга шалгаж байхыг сануулж байна.  Ихэнхи хүмүүс хэвлэсэн бар кодыг шалгаагүйгээс шалтгаалан бар код уншигдахгүй байх тохиолдлууд их гардаг.  Иймд бүтээгдэхүүн дээр баркодыг хэвлэж наахаас өмнө байнга шалгаж байх нь чухал юм.

Зураасан код, логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865