“IPHONE УТАС БА БАРКОД“

PDFХэвлэхИ-мэйл

Зураасан кодны программ харааны

бэрхшээлтэй хүмүүст тусалсаар байна

Хэрэв бид харааны бэрхшээлээс шалтгаалаад лаазалсан хүнсний бүтээгдэхүүн дотор юу байгааг мэдэж чадахгүй бол яах вэ?

Зөвхөн IPhonе гар утсанд суулгасан хараагүй хүмүүст зориулсан цор ганц "Digit eyes" баркодны шинэ программ харааны бэрхшээлтэй хүмүүст баркод уншихад тусалж байна. Магадгүй бидэнд энэ хэнд ,юунд хамаатай юм бэ, хараагүй хүмүүс бар код уншуулах ямар хэрэгтэй гэж хэмээн гайхширсан бодол төрөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ хариулт нь үнэхээр биднийг алмайруулах болно.

Iphonе-ний “Digit Eyes” нь бар кодыг скайнердаж, таны барьж байгаа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хэлэх болно. Өөр өөр төрлийн олон тооны лаазалсан болон шилтэй бүтээгдэхүүнүүд байдаг ч тэдний хэмжээ маш ойролцоо, заримдаа яг ижил байх тохиолдол байдаг.Жишээлбэл Campbell нэртэй шөлний лаазны хэмжээ нь нохойн хоолны лаазны хэмжээтэй төстэй байдаг. Түүнчлэн туулайн бөөрний лаазны хэмжээ муурын хоолны лаазны хэмжээтэй маш төстэй байдаг. Гаврын шил нь оливын тосны шилтэй маш төстэй. Гэх мэтчилэн хараагүй хүнд төдийгүй хараатай энгийн хүнд ч хараад ялгахад хүндрэлтэй бүтээгдэхүүнүүд бий. Тэгвэл IPhonед суулгасан энэ программ нь бүтээгдэхүүн дээрх UPC кодыг уншиж, танд тухайн бүтээгдэхүүний орц найрлага болон бусад мэдээллийг дуу авигаар хэлж өгөх болно.

Түүнчлэн энэ программ нь хувцсан дээр ч маш сайн ажилладаг. Харааны бэрхшээлтэй болон хараагүй хүмүүс хувцасны шошгон дээр буй кодыг тус программын тусламжтайгаар уншиж болно. Саарал өнгийн оймс уу эсвэл хар өнгийн оймс уу ? Эдгээрийг хэрхэн яаж ялгах вэ гэдгийг мэдэхгүй тохиолдолд энэ программ тус ялгааг ил гаргахад тусалдаг. Угааж болдог шошгуудыг ч гэсэн тус программ уншиж хувцасны өнгөний талаархи мэдээллийг өгдөг.

Тус технологи нь эмийн бүтээгдэхүүний

хувьд ч өндөр ач холбогдолтой байдаг.

Олон тооны жижиг үрлэн эмнүүдийн шилнүүд харахад маш төстэй,  ялгагдахааргүй байдаг. Тэгвэл эмийн сангуудын тавиур дээр олон төрлийн шилэн савлагаатай эмнүүдийн савны доод талд "Digit eyes" унших боломжтой QR код бүхий шошгыг байрлуулах бөгөөд тус кодыг уншуулснаар эмийн санч эм нэг бүрийн зааварчилгааг хурдан, хялбар бичиж тэмдэглэдэг.

Сүүлийн үед компаниуд QR кодыг хараагүй хүмүүст зориулан зөвхөн чихэвч ашиглаж тоглох боломжтой картан хөзөр дээр хүртэл туршиж үзэж байна.

 

 

 

Тус программ нь 10 хэл дээр ашиглагдах бөгөөд ердөө 19.95 доллараар худалдан авах боломжтой юм.

Эх сурвалж: http://barcode.com/201307011162/barcode-app-helps-the-visually-impaired.html

 

Зураасан код, Логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865