Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл

Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл

PDFХэвлэхИ-мэйл

Дэлхийн улс орнуудын хөгжилд нийтлэг хандлага улам бүр тодорч тэдгээрийн улс төр, эдийн засгийн харилцааны хамаарал идэвхжин олон улсын хөдөлмөрийн хуваарь, зах зээлийн харилцаанд илүү бодитойгоор нөлөөлж даяаршлын үйл явц өргөжиж байгаа нь дэлхийн эдийн засагт шинэ хандлагаар бизнесийн үйл ажиллагааг удирдах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Иймээс логистик хандлагаар бизнес, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах, шинээр үүсэж байгаа нөхцөл байдалд дасан зохицох шаардлага улам бүр өсөн нэмэгдэх болсон. Логистикийг зөвхөн үйлдвэр, аж ахуйн газар төдийгүй харилцаа холбоо, эмнэлэг, боловсрол, засаг захиргааны салбар, армид ч амжилттай ашиглаж байна.

Даяарчлалын шинэ зуунд мэдээлэл, мэдлэг дээр тулгуурласан үйлдвэрлэл хөгжих бөгөөд хэн өрсөж өөрийн үйл ажиллагаандаа орчин үеийн логистик мэдээллийн бааз дээр түшиглэсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон уян хатан бодлого хэрэгжүүлж чадсан нь амжилт олох болно.

Логистикийн шинэ тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэхэд онол арга зүйн хувьд судлах асуудал бизнес эрхлэгчид, судлаачдын анхаарлыг урьдаас илүүтэйгээр татаж байгаа билээ.

Энэхүү эрдэм шинжилгээний бичиг нь бизнес эрхлэгчид, судлаачид, оюутан залуучууд, логистикийг сонирхогчдод зориулсан бөгөөд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын логистикийн холбоо, ШУТИС-ын КтМС-аас хамтран бизнес эрхлэгчид, оюутан залуучууд, багш судлаачдын дунд зарласан “Бизнесийн байгууллага дахь логистик менежментийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс бүрдэж байгаа болно.

Номыг энд дарж үзнэ үү

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865