“ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлэг-уулзалт амжилттай боллоо.

“ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлэг-уулзалт амжилттай боллоо.

PDFХэвлэхИ-мэйл

“МҮХАҮТанхим”, “МЛХ”, ШУТИС-КТМС-ээс хамтран анх удаа 2013 оны 05 сарын 31-нд “ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт уулзалт-хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ЗТЯ, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн тээврийн газар, ЭЗХЯ, ҮХААЯ, Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, АХБ,GIZ зэрэг олон улсын болоод төрийн, төрийн бус байгууллагууд, удирдлагын академи, ШУТИС-ийн МИС, МУИС, ХААИС зэрэг их, дээд сургуулиудын эрдэмтэн, багш, судлаачид, оюутнууд болон УБТЗ, зам, тээвэр, худалдаа, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт 160 гаруй хүн оролцлоо.

Уулзалтанд оролцогчид аливаа бизнесийн үйл ажиллагаа логистикийн гүйцэтгэх үүрэг чухал байгааг дурьдаад логистикийг зөвхөн тээвэр гэсэн ойлголтоос салгаж бүхий л салбарт илүү өргөн хүрээнд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээн дээр үндэслэн орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэдлэг, мэдээллийн технологид суурилан хөгжүүлэх шаардлагатай байгааг нөгөө талаас энэ чиглэлээр чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгааг онцоллоо. Цаашид уг уулзалт-хэлэлцүүлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаас гадна гарсан санал, зөвлөмжийг холбогдох талуудад хүргүүлэн зохион байгуулагчдын зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа тул та бүхнийг ч хамтран ажиллахыг урьж байна.

Тус арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага төсөл, Нүүдэлчин групп, АПУ ХХК, олон улсын тээвэр зуучлалын Ландекс ХХК, Контлайн ХХК, Их үйлсийн эрэлд ХХК, CJLOGIX, LOGISTIC зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан бөгөөд уулзалтын үеэр зохион байгуулагчид, зарим дэмжигч байгууллагууд болон DHL, UPS, Сантранс ХХК, Азийн зам ХХК зэрэг компаниуд үзэсгэлэн гаргаж өөрсдийн үйл ажиллагаагаа танилцууллаа.

Уг хурлын хүрээнд “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТИЙН АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдаан зарлаж нийт 40 гаруй өгүүлэл ирүүлснийг эмхэтгэл болгон хэвлүүлж оролцогчдод тараалаа.

Мөн багш/судлаачид, оюутан гэсэн 2 ангиллаар тус бүр 3 өгүүллийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар, тусгай байр тус бүр нэгийг шалгаруулж өргөмжлөл, зохион байгуулагч байгууллагуудаас тээвэр, логистик, гадаад худалдааны чиглэлээр гаргасан 10 гаруй ном, гарын авлага бүхий багцаар шагналаа. Үүнд:

БАГШ, СУДЛААЧ

1-р байр: ШУТИС-ийн МХТС-ын ХХМПБ-ийн док.проф О.Балдангомбо, док (ph.D) дэд проф Б.Цэцгээ, магистр М.Бурмаа “Цахим бизнесийн түгээлтийн логистик” сэдэвт бүтээлээрээ

2-р байр: ШУТИС-ийн КТМС-ийн МҮПБ-ын док (ph.D) дэд проф Л.Отгонцэцэг “Чанар ба хүнсний аюулгүй байдлын удирлагын тогтолцоонд логистик сүлжээ байгуулах асуудал” сэдэвт бүтээл

3-р байр: Монос дээд сургуулийн багш Б.Отгонбилэг “Эм ханган нийлүүлэх байгууллагын агуулахын бүтэц, үйл ажиллагаанд хийсэн судалгаа” сэдэвт  бүтээлээрээ

Тусгай байр: ШУТИС-ийн МИС-ийн ТЛПБ-ийн багш, магистр Э.Даариймаа “Тээвэрлэлтийн зардлыг ногоон нийлүүлэлтийн хэлхээ менежментийг ашиглан бууруулах боломж”

ОЮУТАН

1-р байр: ШУТИС-ийн МИС-ийн оюутан Г.Байгалмаа “Байгууллагууд хамтарсан логистикийг ашиглан зардлаа бууруулах боломжийн судалгаа” сэдвээрээ

2-р байр: ШУТИС-ийн МХТС-ийн оюутан Э.Энхзаяа, О.Солонго нар “Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын үүрэн операторуудын нэгдсэн цогц үйлчилгээ” сэдвээр

3-р байр: МУИС-ийн ЭЗС-ийн оюутан В.Билгүүндорж “Монгол улсын томоохон стратегийн нэгжүүд ба төмөр замын бүтээн байгуулалтанд логистикийг тусгах нь” сэдвээр

Тусгай байр: ХААИС-ийн оюутан Э.Оюунболд, Э.Мөнх-эрдэнэ “Хөдөө аж ахуй эрхлэгчдийн хамтарсан логистик” сэдвээр.

Хэлэлцүүлэг-уулзалтын үеэр тавигдсан зарим илтгэлүүд болон Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эмхэтгэл номыг эндээс үзнэ үү.

Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865