МҮХАҮТ болон Олон Улсын Худалдааны Танхим ICC хамтран “ИНКОТЕРМС 2010” Мастеркласс сургалтыг амжилттай зохион байгууллаа

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ-ын Зураасан код, Логистикийн хэлтсээс

  1. 2010 онд өнгөрсөн 10 жил ашиглагдаж байсан Инкотермсийн нөхцлүүд өөрчлөгдөж, шинээр хэд хэдэн нөхцлүүд нэмэгдсэнтэй холбоотойгоор
  2. Манай улсад энэ чиглэлээр онолын болон практик мэдлэг хосолсон сургагч багш дутмаг байгаагаас
  3. Инкотермсийн нөхцлүүдийг бодит бараа, бүтэгэдэхүүний тээвэрлэлтэнд хэрхэн тусгах, хэрхэн зөв нөхцлийг сонгох талаар  мэдлэг, туршлага байхгүйтэй холбоотойгоор гадаад худалдаа эрхлэгчид, тээвэрлэгчдэд зориулан худалдааны нийлүүлэлтиийн Инкотермс нөхцлүүдийн “ИНКОТЕРМС 2010” Мастеркласс сургалтыг Олон Улсын Худалдааны Танхим буюу ICC-тай хамтран 2013 оны 5 сарын 24-25  өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Инкотермс  нь гадаад худалдаа эрхэлж буй байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх, худалдан авах хамгийн чухал нөхцөл бөгөөд үүний тусламжтайгаар барааг хэзээ, хаана хүлээн авах, гарах зардлыг хэн хариуцах, хохирлыг хэн нь төлөх, ямар бичиг баримтууд шаардлагатай болох зэрэг нийлүүлэлтийн бүхий л асуудлыг  хамардаг. Сургалтыг ICC-ийн Гадаад худалдааны хуулийн газрын Дэд нарийн бичгийн дарга Emily O’Connor удирдан явуулсан бөгөөд сургалт уламжлалт бус аргаар буюу оролцогчдыг хооронд нь хамтран ажиллуулах журмаар явагдсан нь маш их үр дүнтэй байлаа. “ИНКОТЕРМС 2010” Мастеркласс сургалтаар сонгосон инкотермсийн нөхцөл худалдааны гэрээнд хэрхэн нөлөөлдөг талаар бодит кейс дээр тулгуурлан ярилцсанаас гадна оролцогчдод зөв нөхцлийг хэрхэн сонгох, түүнтэй холбоотой төлбөрийн зохицуулалт, даатгал, тээвэрлэлтийн зохицуулалт, бичиг баримтын талаар мэдээлэл өгөв.

Сургалтанд гадаад худалдаа, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг 25 гаруй байгууллагын 40 хүн хамрагдаж мэдлэг, туршлагаа дээшлүүлсэн бөгөөд сургалтанд хамрагдагсдад ICC-ийн албан ёсны сертификат олгов.

“Сургалтын зохион байгуулалт, гарын авлага, материал тал дээр сайн ажилласан гэж дүгнэж байна. Багшийн ур чадвар сайн байлаа. Сургалтанд өгөгдсөн кейсүүдийн хувьд зарим нэг асуултууд хэт өргөн хүрээг хамарсан байсан учир багшаас өгөх хариулт мөн ерөнхий агуулгатай байлаа. Гоё сургалт зохион байгуулсан та бүгдэд болон багшдаа баярлалаа” Л.Оюундэлгэр – AshleyTrans LLC

  1. Cайн зохион байгуулсан
  2. Сургагч багш маш сайн байлаа
  3. Сургалтын материал их хэрэгтэй байсан - Оролцогч (Нэр бичээгүй)

Тээвэр зуучийн үйл ажиллагаанд маш их хэрэгтэй мэдээлэл, ойлголтыг олж авлаа. Маш хэрэгцээтэй, чухал сургалт боллоо. - Оролцогч (Нэр бичээгүй)

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Б.Гэрэлтуяа (Ахлах мэргэжилтэн)
Утас: +976-11-313411

Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865