GS1-14/ ITF-14 кодны тухай

PDFХэвлэхИ-мэйл

Тээвэрлэлтийн багцын код (GS1-14, SCC-14, GTIN-14) GS1-14, EAN/UCC-14, мөн SCC-14,  GTIN, DUN-14 болон  U.P.C. код гэж нэрлэгддэг.

Тээвэрлэлтийн багцын код  нь 14 оронтой  тогтсон агууламжтай тээвэрлэлтийн багцыг тодорхойлдог.  SCC-14/shipping container code/  код нь хоёр төрлийн зураасан кодны  дүрслэлээр илэрхийлэгддэг.

Хамгийн өргөн хэрэглэгддэг  код нь  UCC/EAN-128 формат бөгөөд (AI) 01 гэсэн мэдээллийг тодотгогчтой байдаг. ITF-14 зураасан код нь  тээвэрлэлтийн багцын кодыг үүсгэхэд ашиглагддаг.  Энэхүү код нь цаасан хайрцаг, хавтан зэрэг дээр  тухайн бүтээгдэхүүний  EAN-13 зураасан код дээр үндэслэн үүсдэг.

ITF-14 нь зураасан кодны тэмдгийн бүтэц нь ээлжилсэн 5-ын 2 гэсэн бүтэцтэй байх бөгөөд 14 оронтой байна. ITF  гэдэг нь"Interleaved Two of Five" гэсэн үгийн товчлол юм.

ITF-14 зураасан код нь өргөн хүрээгээр хүрээлэгдэж  байдаг. Үүнийг хамгаалалтын зураас гэж нэрлэдэг.

A SCC-14 дугаар нь 14 орноос бүрдэх бөгөөд  тодорхойлогч дугаараар эхэлж хяналтын орноор төгсдөг. Хяналтын орон нь   UCC/EAN  алгоритмын дагуу  GS1-13  кодны адил тооцоологдон үүсдэг.

SCC-14 дугаарын бүтэц:

Эхний орон  1: Савлалтыг тодорхойлогч  2-3 орон: GS1 улсын код  4-8 орон: Gs1 Компаний дугаар (хувьсах урттай байх боломжтой) 9-13 орон: Бүтээгдэхүүнийг тодорхойлогч дугаар  14 орон: Хяналтын орон.  Эхний орон болох савлатын тодорхойлогч нь савлалтын хувилбаруудыг тодорхойлдог.

Ж нь: Ижил төрлийн бүтээгдэхүүзн  10 ширхэг  юмуу 12 ширхэг гэсэн хоёр хувилбараар савлагдах бол эхний хувилбарын тодорхойлогч дугаар нь 1 бол хоёр дахь хувилбарын тодорхойлогч дугаар нь 2 байх жишээтэй. Хэдий тодорхойлогч дугаар нь савлалтын хувилбар болгонд өөр өөр байх ёстой ч тухайн савлалтын ширхэгт дугаарыг тогтоож оноодоггүй /2 ширхэг бол ТД-1 4 ширхэг бол ТД-2 гэх мэт/ үүнийг мэдээллийн баазаар дамжуулан олгогдсон үгүй эсэхээ хянаж байх ёстой. Тухайн багцын код нь багц дотрох нэгж бүтээгдэхүүний дугаараас өөр дугаараар тодорхойлогддог.

SCC-14  код нь мөн 5-ын 2 гэсэн ээлжилсэн бүтцээр дүрслэгдэх боломжтой. Дээрх дүрслэлийн 1рх нь 5-ын 2 ээлжилсэн форматаар 2рх нь GS1-128 форматаар дүрслэгдсэн болно. Энэхүү дүрслэлийг шалгах энгийн арга нь 5-ын 2 ээлжилсэн формат нь 39 зураастай, GS1-128 формат нь 37 зураастай байдаг.

Зураасан Код Логистикийн Хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865