“Логистик менежментийн тулгамдсан асуудал” сэдэвт Хэлэлцүүлэг-хуралд урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

“Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”, “Монголын Логистикийн Холбоо”, ШУТИС-КТМС-ээс хамтран “Логистик менежментийн тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцүүлэг-хурлыг анх удаа бизнес эрхлэгчид, судлаачид, төрийн бус байгууллагууд болон ЗТЯ зэрэг холбогдох төрийн байгууллагуудын дунд нээлттэй зохион байгуулах гэж байна. Та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна. /Хурлын хөтөлбөрийг хавсаргав/

Ингэснээр олон улсын, орон нутгийн болон дотоод тээвэрлэлтэд гарч байгаа бэрхшээл, цаашид авбал зохих арга хэмжээ, хууль эрх зүйн орчин, бизнесийн төдийгүй төрийн байгууллагуудын логистик, менежментийн асуудлуудыг зөв удирдан зохион байгуулснаар гарах үр дүнгийн талаар онол практик дээр үндэслэн хэлэлцэж ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдэнэ.

Уг хурлын хүрээнд “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТИЙН АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдааныг 2 үе шаттайгаар зарлаж байгаа болно.

Хаана: Хэлэлцүүлэг - хурал МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд 2013 оны 5 сарын 31-ны 09:00-18:00 цагт

Бүртгэл: 2013 оны 5 сарын 30 хүртэл бүртгэж урилга, мандат олгоно.

Бүртгэлийг:

МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтэс
Мэргэжилтэн Г.Ганчимэг
Харилцах хаяг: 313411, 88008290, 99019141
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865