GS1-13/EAN-13 зураасан кодны тухай

PDFХэвлэхИ-мэйл

Танилцуулга: EAN -13 кодыг анх  Европ дахь Олон улсын бүтээгдэхүүн дугаарлалтын холбооноос/EAN/  зохиосон. Энэ код нь  UPC-А кодыг өргөжүүлсэн код бөгөөд нэмэлт орон нь  тухайн улсын мэдээллийг илэрхийлдэг.   UPC-A болон  EAN-13 кодны  ялгаа нь  UPC-A кодны дугаарлалтын систем нь 0-9 хүртлэх дан оронтой бол    EAN-13 дугаарлалтын систем нь 00-99 хүртлэх 2 оронтой тооноос бүрддэг.  Энэ код нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлчилгээ, багц, бичиг баримтыг кодлоход хамгийн түгээмэл хэрэглэгддэг.

EAN-13 нь  тоон мэдээллийн 12 орон хяналтын нэг орон нийт баркодны мэдээллийг 13 орноор кодолдог .

EAN дугаарын бүтэц: EAN-13 дугаар нь дөрвөн бүсээс бүрддэг бөгөөд  1.Тухайн улсын код , 2. Үйлдвэрлэгчийн код, 3. Бүтээгдэхүүний код,  4.  Хяналтын орон  юм.  Эдгээр кодууд нь зүүнээс баруун тийш чиглэн  кодлогддог.

Үйлдвэрлэгчийн код:  гэдэг нь дугаарлалтын системийн дагуу тухайн байгууллагад олгогдсон  цор ганц дахин давтагдашгүй код байна.  Тухайн компаний үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн  нэг ижил үйлдвэрлэгчийн кодтой байна

EAN нь хувьсах хэмжигдэхүүнтэй  үйлдвэрлэгчийн кодыг ашигладаг.  Энэ нь тухайн компаний үйлдвэрлэлийн хүрээнээс шалтгаалж  9-99999 хүртлэх бүтээгдэхүүнийг кодлох боломжтой юм.   Цөөхөн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаний  үйлдвэрлэгчийн  дугаар  нь урт бүтээгдэхүүний код нь цөөхөн, олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаний үйлдвэрлэгчийн дугаар цөөн  бүтээгдэхүүний дугаар олон  оронтой байх хувьсах  боломжийг олгодгоороо EAN дугаарлалт давуу талтай юм.

Бүтээгдэхүүний код: гэдэг нь  мөн дахин давтагдашгүй  үйлдвэрлэгчийн кодыг дагаж үүсэх  юм.

Улсын код  үйлдвэрлэгчийн код бүтээгдэхүүний  код нийт 12 орон байх бөгөөд 13 дахь орон нь  хяналтын орон юм.

Хяналтын орон гэдэг нь: Хяналтын орон нь тухайн зураасан код сканерт  зөв алдаагүй уншигдах байдлыг баталгаажуулж байдаг.  Хяналтын орон нь  зураасан кодны  орнуудаас тооцоологдож үүсдэг.

Хувилбарууд: JAN: Японы дугаарлалтын систем  нь 490-495 юм. Үүнийг JAN гэж нэрлэдэг.

Номны зураасан код : ISBN Олон улсын стандарт номны дугаарлалт нь  978 аар эхэлж   EAN-13 кодоор зөвхөн номон дээр тусгай форматаар кодолдог.

Хяналтын оронг тооцоолох:Жишээ нь: 8651234567894 гэсэн кодтой бараа байлаа гэж бодъё:

1.            Тэгш байрлалд байгаа тоонуудыг түүвэрлэн авч хооронд нь нэмнэ. 6+1+3+5+7+9=31

2.            Гарсан нийлбэрийг 3-аар үржүүлнэ 31*3=93

3.            Хяналтын  оронг /сүүлийн нэг оронтой тоо ба 4/ оруулж тооцохгүйгээр сондгой байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 8+5+2+4+6+8=33

4.            Б ба В заалтаар гарсан тоонуудыг нэмнэ. Жишээлбэл 93+33 =126

5.            Гарсан хариуны хамгийн сүүлчийн нэгжийн оронг 10-аас хасна 126 гэсэн тооны хувьд сүүлчийн нэгжийн орон нь 6 тул ялгавар нь/10-6=4/ байна.

Энэ 4 гэсэн тоо нь дээрх зураасан кодын хяналтын дугаарын хамгийн сүүлчийн 4 гэсэн тоотой тохирч байгаа нь энэ бүтээгдэхүүн GS1 Нийгэмлэгийн стандарт код ашигладгийг гэрчилнэ.

Энэ аргаар сүүлчийн оронг тодорхойлон жишиж үзэхэд зураасан кодын сүүлчийн оронгийн тоотой тохирохгүй байвал уг бүтээгдэхүүний дугаарыг хуурамчаар үйлдсэн байна гэж ойлгож болно.

Веб дээр суурилсан EAN-13 кодны хяналтын оронг тооцоолоход  дараах линк рүү орно уу.

http://www.morovia.com/education/utility/upc-ean.as

Кодлох:

EAN-13 тэмдэгт нь  2 хэсэгт хуваагдах бөгөөд  хэсэг бүр  6 оронтой гол хэсгийн хамгаалалтын зураасаар тусгаарлагдаж байдаг.  Тэмдэг нь нийтдээ хоёр хамгаалалтын зураасаар хүрээлэгдэж байдаг.  Ижил тоонууд нь зүүн юмуу баруун хагасын аль нэгэнд байрласнаас шалтгаалаад өөр кодлолтой байдаг.  Зүүн хагаст байгаа  дугаарын кодлолтын хэлбэр нь үргэлж зайтай байдаг бол  баруун хагаст байгаа  орон нь үргэлж зураасаар эхэлж зайгаар төгсдөг.

EAN-13  тэмдэг нь дараах бүтэцтэй байдаг:

1.            Хамгаалалтын зураасаар эхлээд  зураас+зай+ зураас .

2.            Зүүн хагас нь кодлолтын схемийг  A/B  ашиглан  6 орноор кодлогддог.

3.            Төв хамгаалалтын зураас нь  зай+зураас+зай+зураас+зай.

4.            Баруун хагас нь  мөн 6 орноор  кодлолтын схем С –г ашиглан кодлогддог .

5.            Төгсгөлийн хамгаалалтын зураас нь  зураас+зай+зураас   гэсэн бүтэцтэй байдаг.

Зураасан код логистикийн хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865