Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдаанд урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

“Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”, “Монголын Логистикийн Холбоо”, ШУТИС-КТМС-ээс хамтран “Логистик менежментийн тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, сургалт явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд нээлттэй зохион байгуулах гэж байна.

Хурлын зорилго: Онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдэнэ.

Уг хурлын хүрээнд “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТИЙН АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдааныг 2 үе шаттайгаар зарлаж байгаа болно. /Дэлгэрэнгүй удирдамжийг хавсралтаас үзнэ үү./

Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах: Эрдэм шинжилгээний өгүүллийг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ШУТИС, КТМС-ийн Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын багийн 402 тоот өрөөнд хэвлэмэл 2 хувь, jamsran_ganaa @yahoo.com электрон хэлбэрээр хаягаар хүлээн авна.

Шалгаруулах журам, шагнал:

Судлаач, багш:

I байр: Өргөмжлөл, 900 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
II байр: Өргөмжлөл, 700 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
III байр: Өргөмжлөл, 400 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
Тусгай байр: Өргөмжлөл, тусгай байрын шагнал

Оюутан:

I байр: Өргөмжлөл, 500 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
II байр: Өргөмжлөл, 300 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
III байр: Өргөмжлөл, 200 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
Тусгай байр: Өргөмжлөл, тусгай байрын шагнал

Хаана: Эрдэм шинжилгээний хурал МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд 2013 оны 5 сарын 31-ны 09:00-18:00 цагт, Шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт ШУТИС-ийн төв номын санд болно.

Бүртгэл: 2013 оны 5 сарын 20 хүртэл бүртгэж урилга, мандат олгоно.

Бүртгэлийг:

  1. МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтэс
    Мэргэжилтэн Г.Ганчимэг
    Харилцах хаяг: 313411, 88008290, 99019141
    Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

  2. “Монголын Логистикийн Холбоо” ТББ
    Менежер Ө.Баяр
    Харилцах хаяг: 99000424, 70119787
    Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865