Солонгос улсад сургалт аялалд урьж байна.

Солонгос улсад сургалт аялалд урьж байна.

PDFХэвлэхИ-мэйл

ТЭЭВЭР, ЛОГИСТИК, АГУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТ, ТҮГЭЭЛТ, БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД


Та бүхнийг Зураасан код, логистикийн хэлтэс, “GS1 Монгол” нийгэмлэгээс 2013 оны 6 сарын 24-28-ны өдрүүдэд “GS1 Солонгос”-той хамтран зохион байгуулж байгаа сургалт-танилцах аялалд оролцохыг урьж байна.

Уг арга хэмжээний үеэр тээвэр, логистик, агуулах, борлуулалт, түгээлт, бөөний болон жижиглэнгийн худалдаанд GS1 систем/зураасан кодыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар сургалтрнд хамрагдахын зэрэгцээ CJ, GLS, LOTTE MART зэрэг Солонгосын томоохон компаниуд өөрсдийн үйл ажиллагаандаа зураасан кодыг хэрэглэснээр хэрхэн зардал, нөөцөө хэмнэж үйл ажиллагаагаа хөнгөвчилж байгаатай танилцаж туршлага судална.

Иймд та бүхэн доорх утас, хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авч 5 сарын 30-ны дотор бүртгүүлнэ үү. Урьдчилсан хөтөлбөр болон зардлын талаарх мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

Хүндэтгэсэн Ш.Цэвэлсайхан:

GS1 Mонгол нийгэмлэг /Зураасан код Логистикийн хэлтсийн дарга

Tel: 976-11-313411, 99019141
Fax:
976-11-324620
E-mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865