GS1ийн сонирхолтой тоон баримтууд

GS1ийн сонирхолтой тоон баримтууд

PDFХэвлэхИ-мэйл

  • GS1  нь олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд дэлхий  даяар салбар бүрийн эрэлт нийлүүлэлтийн  гинжин хэлхээний  харагдах байдал  үр ашгийг сайжруулах, глобал стандарт болон шийдлүүдийн тогтолцооны  хэрэгжилтэд зориулагдаж байдаг.
  • GS1 системийн стандартууд нь  дэлхийд нийлүүлэлтийн гинжин хэлхээний стандартын системд хамгийн өргөн хэрэглэгддэг.
  • GS1 нь Белгид  байгуулагдсан.
  • GS1  хоёр сая гаруй хэрэглэгчтэй .
  • GS1 Системийн стандартууд нь 150 гаруй оронд хэрэглэгдсээр байна.
  • GS1нь 110 гаруй гишүүн байгууллагатай.
  • GS1нь байгуулагдаад 40 жил болж байна.
  • Компаниуд  GS1системийн стандартуудыг хэрэглэснээр   маш их үр ашигтай байдаг:
    1. Үйлдвэрлэгчдэд барааны баримттын үнэн зөв байдал 3.5%иар өссөн.
    2. Агуулахын үйл ажиллагаан дахь шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа 21 % иар багассан.
    3. Түгээлтийн төвүүд дэх үнэ  42% иар буурсан.
    4. Жижиглэн худалдаачдад нөөцгүй болох үйл ажиллагаа 32%иар багассан.
  • Эм эмийн бүтээгдэхүүн нийлүүлэгчид GS1стандартыг ашиглан тодорхой зардлыг хэмнэж  ашиг орлогоо нэмэгдүүлсэн:
    1. Төлөгдөөгүй өр зээлүүд 30 %иар багассан.
    2. Худалдааны захиалгын алдаа 73%иар багассан.
    3. Голландын эмнэлгүүдэд өвчтөний аюулгүй байдлыг сайжруулсаны үр дүнд хэрэгцээгүй болсон нөөц 80%иар буурсан.
  • GS1стандартууд нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний  үр ашиг хамрах хүрээг маш үр дүнтэй болгосон:
    1. Хойд Европын ачаа тээврийн оператор нь  GS1 Стандартыг хэрэгжүүлсэнээр ажлын ачаалал 50%иар багассан.
    2. Логистикийн нэгжүүдийг GS1 SSCC  кодоор тодорхойлосон комданиудын 75% нь түүхийн эд бараа материалаа нийлүүлэх өдөр 50%иар багассан.
    3. АНУ-ын олон улсын худалдааны мэдээллийн систем, бүтээгдэхүүний мэдээллийн хорооны  үзэж буйгаар  GS1ийн стандарт болох GS1  худалдааны эд зүйлсийн глобал дугаарыг ашигласнаар эхний жилд хил дээрх өргөн хэрэглээний савлагаатай бүтээгдэхүүн дэх хяналт шалгалт хийх шаардлага  80%иар буурсан.
  • GS1 нь электрон худалдан авалт нь энгийн зүйл болсон гэж үзэж байна Яагаад гэвэл:
    1. Дэлхийн хүн амын 36% нь ухаалаг гар утсыг хэрэглэж байна.
    2. Бүх жижиглэн  худалдааны 50 % нь вебийн нөлөөгөөр явагдаж байна.
    3. Өргөн хэрэглээний барааны 80%  нь шинэ бүтээгдэхүүний судалгаандаа олон нийтийн сүлжээг ашигладаг.
    4. 2011 онд АНУ-ын насанд хүрэгсэдийн 47 % нь онлайн купоныг татаж авсан.
  • GS1 нь GS1 брэндийн өргөжүүлэх чиглэл нь электрон боломжууд байна гэдэгт найдаж байна:
    1. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний вэб хуудсуудын  64% нь мэдээллийн асуудалтай байдаг.
    2. Жижиглэн худалдаачдын 29%  өргөн хэрэглээний бүтээгдэхүүний компаниудын зөвхөн 40% нь хэрэглэгчид яг юуг хүсэж байгаад нь тусалж чаддаг.
  • GS1ийн хүчтэй ул мөр шалган тогтоох системийг ашигласнаар Перугын –Вартини паркд ул мөр шалган тогтоох хүсэлтийн хариуг хэдэн цагаас хэдэн минут болтол нь багасгаж чадсаны дүнд  хэрэглэгчийн сэтгэл ханамжийн  үзүүлэлт өссөж, худалдаа 20%иар нэмэгдсэн.
  • Германы судалгаагаар компаний удирдлагуудын 56% нь таван жилийн дотор нийлүүлэгч хэрэглэгчийн хоорондох гэрээгээр үүрэг хүлээсэн амлалтын дэмжигчид болсон.
  • Сүүлийн үеийн судалгаагаар  бүх супермаркетуудын 50-60% нь  түргэн мууддаг бараа байна.  Энэ барааны  5-7% нь хатаж агшиснаас үрэгддэг бол жижиглэн худалдааны үнэ нь тэдгээрийн орлогын 4% д хүрдэг.
  • Шведийн хүнсний сүлжээ дэлгүүр  Консом Норд нь GS1-ийн хүчирхэг  eCom  нэхэмжлэхийн системийг  нэвтрүүлсэнээр  захиргааны зардлаа 85% иар бууруулсан мөн нэг жилийн календар дахь хөрөнгө оруулалтыг хохиролгүй байлгахаар ажиллаж байна.
  • Жижиглэн худалдаачин  болон үйлдвэрлэгчдийн тээвэрлэлт хүлээн авалтын  78% нь Байршлын Глобал дугаартай болж  паллет болон ачилтын нэгжүүдийн 66% нь Тээвэрлэлттийн контейнерийн серийн дугаартай  /SSCC/ болсон.
  • GS1 зураасан код нь Францад жилийн 11 тэрбум еврогийн хэмнэлтийг авчирсан.
  • GS1 GDSN буюу Мэдээллийг ижилсүүлэх Глобал сүлжээ нь Австралын эрүүл мэндийн салбарт  жилийн 200 сая Австрали долларын  хэмнэлтийг бий болгосон.
  • GS1  нь  Гишүүн байгууллагууд болон олон үндэсний  үйлвдвэрлэгч, жижиглэн худалдаачдын гол удирдагч жолоодогчдоос бүрдсэн  төлөөлөн удирдах зөвлөлөөр захирагдаж байдаг. Үүний үр дүнд GS1 ТУЗ нь дэлхийн  олон салбарын төлөөлөгчдөөс бүрдсэн байдаг.
  • GS1ийн лоозон нь: GS1 нь бизнесийн глобал хэл юм.
  • GS1ийн зорилт нь: эд зүйлс мэдээлэлтэй холбоотой орчинг  хаана ч  хэзээ ч   хүмүүсийн амьдарлын  сайжрах орчин, бизнесийн үр ашигт найдвртай үр ашигтай  байлгах юм.
  • GS1ийн үүрэг  нь:  Зорилгодоо хүрэх итгэл найдварыг бий болгох глобал стандартыг хэрэгжүүлэх, хөгжүүлэх  нэгдмэл байдлыг бий болгож, төвийг сахисан удирдлага болох.
  • GS1 нь өөрийн эрхэм зорилго үүргээ  улс ундэстний байгууллагууд болох  GS1 Гишүүн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг.
  • Гишүүн байгууллагуудын үндсэн үүрэг нь  GS1 гишүүн комданиудад  тэдгээрийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ болон худалдааны үйл ажиллагаагаа үр дүнтэй  удирдах  дэмжлэг, заавар зөвлөгөөгөөр хангаж байдаг.
  • Ялангуяа  Гишүүн байгууллагуудын гол үүрэг хариуцлага нь :

1. GS1 стандартын дагуу  дахин давтагдашгүй цор ганц дугаарыг олгох.

2. Сургалт, ном гарын авлага бусад дэмжлэгүүдийг үзүүлэх:

        • Зураасан кодууд: Дугаарлалт болон коджуулалт.
        • eCom: EDI (Electronic Data Interchange)-Электрон мэдээлэл харилцан солилцох .
        • Мэдээллийг ижилсүүлэх Глобал сүлжээ- Global Data Synchronization Network (GDSN)
        • Бүтээгдэхүүний электрон код : RFID (Radio Frequency Identification)- Радио давтамжит долгионоор тодорхойлох

3.  Стандартын глобал менежментийн үйл ажиллагааны  өөрчлөлт болон стандартуудын талаарх мэдээллээр хангах.

  • GS1 нь дэлхийн 100 гаруй оронд гишүүн байгууллагатай.
  • GS1 нь 2000 гаруй ажилтантай бөгөөд  дараах салбаруудын 2 сая гаруй комданиудад  үйлчилгээ үзүүлж байдаг:
          • Жижиглэн худалдаа
          • Эрүүл мэнд
          • Тээвэр логистик
          • Электрон бараа
          • Батлан хамгаалах
  • GS1  зураасан код нь  GS1 системийн стандартууд дахь  хамгийн анхны багц юм.

GS1ийн гарал үүсэл нь UPC  буюу бүтээгдэхүүний түгээмэл код болох  шугаман бар кодыг сонгохоор 10 компаний / 5 жижиглэн  болон бөөний худалдаачид, 5 үйлдвэрдэгчид/  удирдагчдаас сонгогдсон Хүнсний бүтээгдэхүүнийг тодорхойлох  нэгдсэн код дахь   Ad Hoc  хороо  1976 оны 4 сарын 3 нд үүссэн түүхтэй.  1974 оны 9р сард, Бүтээгдэхүүний  нэгдсэн кодны зөвлөл кодны системийн  зохион байгуулагчаар ажиллахаар болсон.

  • Европын бүтээгдэхүүний дугаарлалтын холбоо нь  (EAN International) 1977 онд  Европын 12 орны гишүүдийн бүрэлдхүүнтэй  Бруселд байгуулагдаж   UPC тэй  бүрэн тохирох  зураасан кодны хөгжүүлэлтийг хийсэн.
  • UPC  зураасан код нь  хамгийн дээд тал нь 1 тэр бум дахин давтагдашгүй зураасан кодыг үүсгэх боломжтой ба 12 оронтой байдаг.
  • EAN  дугаарлалт  нь UPC  зураасан кодны  хөгжүүлсэн шилдэг багц бөгөөд  UPC  дугаар бүрийн эхэнд нэмэлт оронг оруулсан. Энэхүү өргөжүүлсэн дахин давтагдашгүй дугаар нь  1-10 тэрбум хүртэл 10 дахин өсөх боломжтой болсон.  EAN-13  зураасан кодууд нь /үйлдвэрлэгдсэн бараа нь нэг улсынх ч бай өөр өөр улсын ч гэсэн/ улс орон төдийгүй тухайн бүтээгдэхүүнийг борлуулж буй компани аль улсынх вэ гэдгийг ч тодорхойлох боломжтой.
  • 2005 онд  EAN нь нэрээ  GS1 гэж өөрчилсөн. Энэ оны 7р сард Нэгдсэн кодны зөвлөл нь зохион байгуулагч болж 1984 оны 11р сард GS1 байгуулагатай нэгдэж GS1US болж өргөжсөн. Одоо GS1 системийн стандарт нь  20 гаруй салбарын 2 сая компаниудад хэрэглэгдэж байна.
  • Анхны UPC кодтой бүтээгдэхүүн болон Врингли шүүслэг жимсний бохь  1974 оны 6р сарын 26 ны өглөөний 8:01 минутанд Трой Охио дахь супермаркетад уншигдаж байсан байна. Худалдан авагч нь Клайд Даусон болон худалдагч Шарон Бучанан  UPC кодыг анх  сканерт уншуулж  67 цент төлсөн  бүртгэл байдаг. Дэлгүүрийн карт мөн кодлогдсон бүтээгдэхүүн бөгөөд  бохь нь анхны сканерт уншигдсан бүтээгдэхүүн  юм.  Энэ бүтээгдэхүүн одоо  Вашингтон дахь Амеркийн үндэсний түүхийн  музейд  байдаг.
  • Дэлхий даяар орон бүрт өдөрт  50 сая удаа  GS1 зураасан код сканерт уншигдаж буй  дохио дуугарч байдаг.
  • Зураасан кодыг анх бүтээсэн Н. Жосеф Вүүдланд  2012 оны 9 сарын 9 нд   91 насандаа  насан өөд болжээ.  Тэрээр  бага  насны скаут байхдаа Морзын кодны судалгаанаас анх зураасан кодны санаагаа олж байжээ. Бүтээгдэхүүний код дээр зураасыг ашиглах санаа нь 1948-49 оны үед Миами далайн эрэг дээр өвөөгийнхөө хамт сууж байхдаа элсэн дээр 4 хуруугаараа  зураас зуран суухдаа олсон байна. Түүний анхны зураасан кодны санаа  нь тойрог хэлбэртэй байжээ.  Тэр түншүүдийн хамтаар 1952 оны 10р сарын 7 нд  “bull’s-eye” төрлийн кодны патентаа авч байсан.  Патентын дугаар нь  2,612,994 юм.  Вүүдланд болон түүний түншүүд  энэхүү патентаа  Филкод /акумлятор үйлдвэрлэгч компани/ 15000 доллараар зарсан байна.  Энэ нь тэдгээрийн  нийт хөрөнгө оруулалтын дүн  байсан  юм. Үүнээс хойш  лазер сканнер болон микро профессор гарч ирсэнээр зураасан код нь илүү өргөжсөн.   1970аад оны эхэн үеэр I.B.M-ын Жорж. Ж. Лаурер  Вүүдландыг I.B.M.-д ажиллаж байх үед түүний дэмжлэгтэйгээр  өөрийнх нь  загвар дээр үндэслэн  хар цагаан тэгш өнцөгт загварыг зохиосон.
  • 2013  онд  GS1 нь 40н  жилийн ойгоо тэмдэглэж байна.
  • Ойн арга хэмжээ нь  зөвхөн зураасан кодны өдрөөр биш  бүхий л жилийн туршид үргэлжлэх юм.
  • GS1-ийн зорилт болон ойн арга хэмжээний гол чиглэл нь өнөөдөр  дэлхийд бүтээгдэхүүний мөрдөлтөд хамгийн өргөн хэрэглэгддэг системийн стандартыг  газар зүй болон соёлын хил зааггүйгээр хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, зохион байгуулах  юм.


GS1 Монгол нийгэмлэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865