GS1-8 /EAN-8/ кодны тухай

PDFХэвлэхИ-мэйл

EAN-8 баркод нь   EAN-13 кодноос үүссэн 8н оронтой  код юм. Учир  нь EAN-13 код  нь үзэг, бал  бохь тамхи зэрэг жижиг оврын бүтээгдэхүүний савлагаан дээр  нэлээд зай эзлэх буюу  томддог учраас энэхүү  EAN-8 код үүссэн.  Энэ код нь UPC-A кодтой ижил  кодлогдох бөгөөд   дөрөв дөрвөн орноор  хуваагдан кодлогддог.

GS1 системийн стандартуудын багц, бүтээгдэхүүнийг тодорхойлогч түлхүүрүүд болох зураасан кодны  талаар цувралаар танилцуулж байна.

EAN-8   баркод нь GS1  системийн  бүтээгдэхүүнийг тодорхойлох  багц буюу  Худалдааны эд зүйлсийн глобал дугаар  ХЭЗГД-8 ыг кодлоход мөн ашиглагддаг.  Энэ кодны  эхний 2-3 орон нь GS1 префикс буюу GS1 байгууллагаас улс орон бүрт олгодог дугаар  бөгөөд дараагийн 4-5 орон нь  префиксийн орноос шалтгаалаад  бүтээгдэхүүний дугаарыг илэрхийлэх ба сүүлийн нэг орон  нь  автоматаар үүсдэг хяналтын орон юм.

EAN-8  кодууд нь дэлхий нийтээр маш түгээмэл  хэрэглэгддэг төдийгүй компаниуд өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ кодлоход ч мөн ашигладаг.

EAN-8 код дээр Add-On буюу нэмэлт 2-5 орныг нэмж өргөжүүлэн ашиглах боломжтой.

EAN-8  тэмдэг нь тодорхой бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчийг онцгойлон тодорхойлдог. Бүх улс орнуудад  EAN-8 кодууд хэрэглэгдэх боломжтой болсон  үеэс эхлэн   EAN-13  тэмдэгтэд хүрэлцэхгүй  жижиг савлагаатай бүтээгдэхүүн  дээр ихэвчлэн хэрэглэсээр байна.

GS1 Монгол нийгэмлэг

 

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865