Зураасан код нь хүнсний аюулгүй байдлыг хамгаална.

PDFХэвлэхИ-мэйл

40 жил болж буй GS1 систем түүний бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх  асуулт хариултын  мэдээллийг танилцуулж байна.

Стандартууд яагаад чухал байдаг вэ ?

Стандартууд нь ямар нэг үйл ажиллагаа ямар нэг үйлвэрлэлийн бүтэц түүний зөвшөөрөл юм.  Тэдгээр нь хүн бүхний  хэрэглэдэг дүрэм журам зааварчилгаа байж болно. Мөн бүтээгдэхүүн үйлчилгээний  ангилал, дүрслэл хэмжээсийн арга хэрэгсэл бас болох боломжтой. Стандартын ашигтай байдлын талаар ойлгох  хамгийн хялбар аргын нэг нь хэрэв  тэдгээр нь стандартын биш бол  юу болох талаар бодох хэрэгтэй.  Гутлын хэмжээний жишээг авч үзвэл  Нью Иорк хот дахь  7 размерын  эмэгтэй гутал
Шанхайд 38 размер, Лондон дахь 4,5 размер Парист 37,5 размер Токио дахь 23 размер  Сиднейд 5,5 размер байх жишээтэй. Энэ нь  дэлгүүрт худалдан авалт хийхийг хүссэн гадаадын  жуулчдад  маш төвөгтэй хүндрэлтэй өдийгүй гутал үйлдвэрлэгч компаниудад ч маш  бэрхшээлтэй байдаг. Яагаад гэвэл гутлын хэмжээст ямар нэг дэлхийн стандарт байхгүй  учраас  компаниуд нэг ижил гутлыг өөр өөр улсуудад өөрөөр үйлдвэрлэх шаардлагатай болж байна. Тэдгээр нь  улс орон бүрт бүх  худалдааны захиалга, нэхэмжлэх түгээлт бүрт  зөв хэмжээсийн тайлбарыг тодорхойлох шаардлагатай болдог. Тиймээс энэ нь тэдгээр бүх бүс нутаг бүрт  анхаарал хандуулахад  ихээхэн цаг хугацаа шаардах болон илүү зардал гардаг. Эдгээр зардлууд нь  хэрэглэгчдэд хүрч байгаа гутлын үнэ дээр  нэмэгдэж гутлын үнийг өсгөж байдаг. Тиймээс гутал бол хамгийн энгийн жишээ юм. Бас та аялалаар явж байхдаа төрөл бүрийн цахилгааны залгуур тохируулагч авч явах шаардлагатай болдог бөгөөд нэг нь  Америкт , нөгөө нь Европт, ба нэг нь Англид, бусад нь Азид гэх мэт. Цогц стандартын бус бизнесийн үйл ажиллагаа нь  глобол комданиуд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд маш олон тооны нэгдлүүдийг өөр өөр газраас  авч ирэх шаардлагатай болдог.  Түүнчлэн цахилгааны үнэ эдгээр үүссэн үнэтэй нэгдэж  олон улсын худалдааны үнэ хэрхэн өсөж байгааг бодох шаардлагатай. Энэ нь олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээний логистикийг үр дүнтэй болгох арга замыг хайхад  анхаарал хандуулах шалтшаанууд болж байна. Энэ нь яагаад вэ гэхээр стандартууд нь бизнест болон  хэрэглэгчдэд маш чухал  үүргийг гүйцэтгэж байдаг. Стандартууд нь глобалчлагдсан  эдийн засгийн өсөлт дэх компаниудын хоорондох тодорхой  ойлгомжтой харилцан солилцооны үндэс болж байдаг. Энэ нь мөн  хүн бүрт үнийг буулгахад тусалж байдаг. GS1ийн стандартууд болох ХЭЗГД,  EAN/UPC баркодууд нь дэлхий даяар өдөрт 5 сая удаа сканерт уншигдаж байдаг.  Сканер нь нийлүүлэлтийн   хэлхээн дэх цэг бүр дээр мэдээллийг хурдан , үнэн зөв, татаж авах,  бүх төрлийн  компаниудын сая сая төрлийн барааны төрөл бүрийн баркодуудыг уншдаг. Мэдээлэл нь тээвэрэлэлт, хадгалалт,  захаилга, худалдааг зохицуулахын тулд компаниудын өрсөлдөөнөөс бүтээгдсэн  төрөл бүрийн комьютерийн  программ хангамжийг ашиглан өөр өөр төрлийн мянга мянган компьютерт дамжуулагдаж байдаг. Үүний үр дүн нь  GS1  баркод нь  өнөөгийн глобалчлагдсан эдийн засагт нйилүүлэлтийн гинжин хэлхээг илүү  үр дүнтэй удирдаж  бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгож байдаг. Хэрэглэгчид дэх үр ашиг нь баркод  лангуун дээрх нөөц, кассан дээр тооцоо хийх цаг хугацаа зэргийг зохицуулж хугацааг хэмнэж байдаг.

GS1 гэж юу вэ?

GS1  нь  Белгийн Бруселд байгуулагдсан олон улсын  төвийг сахигч ашгийн бус байгууллага юм. Энэ нь төрөл бүрийн салбарт дэлхий нийтийн эрэлт нийлүүлэлтийн  гинжин хэлхээний үр ашгийг сайжруулах  шийдлүүд стандартуудын системийг хэрэгжүүлэх хөгжүүлэхээр зориулагдсан байдаг.  GS1системийн стандартууд нь  дэлхий нийтийн  нийлүүлэлтийн хэлхээний стандартын системд  хамгийн өргөн хэрэглэгддэг систем юм.

GS1 Системийн стандартуудыг хэдэн компани ашигладаг вэ?

GS1 системийн стандартууд нь дэлхий даяар 20 гаруй салбарын 2 сая компанид ашиглагдаж байна.

GS1Системийн стандартууд нь ямар үүрэгтэй вэ?

GS1 Системийн стандартууд нь  бүтээгдэхүүн, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, байршил зэргийн мэдээллийг үнэн зөв тодорхойлж, түгээх арга замыг хангаж байдаг. Стандартууд нь бодит зүйлсийн тодорхойлолт дахь дугаар, мэдээллийг дамжуулах стандартууд  /баркодууд, RFID шошго/  худалдааны түншүүдийн хоорондох электрон мессеж харилцан солилцох стандартууд зэргийг агуулж байдаг.

Ямар стандартууд   GS1 Системийн стандартуудыг бүрдүүлж байдаг вэ?

GS1 Стандартууд нь  дараах бүлгүүдэд хуваагдах боломжтой:

  • Стантартуууд нь ертөнц дээр бодитойгоор оршин байгаа зүйлсийг тодорхойлох утгыг хангаж байдаг. GS1 тодорхойлогч стандартууд нь  тодорхойлогч 10н түлхүүрүүдийг агуулах бөгөөд  эдгээр нь компаниуд, байршил, худалдааны эд зүйлс, логистикийн  нэгжүүд, тээвэрлэлт,  барааны ачилт  үл хөдлөх  хөрөнгө,  дахин ашиглагдах үл хөдлөх хөрөнгө,  баримт бичиг,  купон, үйлчилгээний харилцаа холбоонд хамаарах хүмүүс, жнь : өвчтөн,  халамжлагч, хэрэглэгч  зэргийг тодорхойлох арга барилыг нийлүүлж байдаг.
  • Стандартууд нь  бодит нэгж дээр байгаа  мэдээллүүдийг автоматаар татаж аваад бодит зүйлсийн ертөнц болон электрон мэдээллийн ертөнцөд авчрах боломжийг олгож байдаг.  GS1  мэдээллийг татаж авах стандартууд нь GS1ийн тодорхойлогч түлхүүрүүд болон нэмэлт мэдээллийг зөвшөөрөх зураасан кодны хэмжээсүүд болон радио давтамжит долгионоор мэдээллийг дамжуулах  тодорхойлолтуудыг агуулж байдаг.
  • Стандартууд нь  худалдааны түншүүдийн хооронд мэдээллийг түгээх арга замыг хангаж байдаг.Мэдээллийг түгээх GS1ийн стандартууд нь мастер мэдээлэл, бизнес  дамжуулалтын мэдээлэл, бодит үйл ажиллагааны мэдээлэл түүнчлэн худалдааны түншүүд болон өгөгдлүүдийн хоорондох энэхүү мэдээллийн түгээлт дэх харилцаа холбооны стандартууд  зэргийг агуулж байдаг.

GS1 Системийн стандартуудыг ашигласнаар компаниудад ямар ашигтай байдаг вэ?

GS1 стандартууд нь үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний нийт менежментийг илүү сайн үр дүнтэй болгож түгээлтээр шинэ бүтээгдэхүүнийг нийлүүлэх хугацааны захиалга, түгээлтийн хугацааг багасгах, логистикийн үйл ажиллагаан дахь тодорхой сайжруулалт, бичиг цаасны ажлын зардлыг бууруулах зэрэг үр дүнтэй. GS1 стандартыг ашигласнаар комданиудын өдөр тутмын  тодорхой зардлууд хэмнэгддэг. Яагаад гэвэл тэд өөрсдийн бүх худалдааны түншүүдтэйгээ харилцах нэг шийдлийг ашигладаг. GS1  стандартууд нь  эмнэлгийн алдааг багасгах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахад тусалж байдаг.

GS1 Системийн стандартууд нь  хэрхэн  нийлүүлэлтийн гинжин хэлхээний стандарт болон шийдлүүдэд дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг систем болсон бэ?

GS1 нь бүтээгдэхүүний гарал үүслийг мөрдөж тогтоохын тулд  UPC  буюу бүтээгдэхүүний түгээмэл код болох  шугаман бар кодыг сонгохоор 10 компаний / 5 жижиглэн  болон бөөний худалдаачид, 5 үйлдвэрдэгчид/ удирдагчдаас сонгогдсон Хүнсний бүтээгдэхүүнийг тодорхойлох  нэгдсэн код дахь   Ad Hoc  хороо  1976 оны 4 сарын 3 нд үүссэн түүхтэй.  1974 оны 9р сард, Бүтээгдэхүүний  нэгдсэн кодны зөвлөл кодны системийн  зохион байгуулагчаар сонгогдсон.  Гурван жилийн дараа (EAN)-Европын эд бараа дугаарлалтын хороо  Европын 12 орны байгууллагуудын  удирдагчдаар Белгийн Брусельд байгуулагдаж UPC буюу бүтээгдэхүүний түгээмэл кодтой  бүрэн тохирох баркодыг хөгжүүлсэн. 1984 оны 11 сард  UPC нь  Uniform Code Council, Inc. (UCC) болж өргөжсөн. UCC болон  EAN  нь хүнсний үйлдвэрлэлээс гадна зах зээлийн маш олон салбарт өргөжүүлсэн.  Энэ хугацаанд  зураасан кодны ашиглалт нь  өргөжиж купон, логистик, эм эмийн бүтээгдэхүүн  зэрэг маш олон салбарт хэрэглэгдэж эхэлсэн. 2005 онд   EAN  нь нэрээ өөрчилж GS1 болсон.  2005 оны 7р сард  GS1-тэй нэгдэж  маш том  байгууллага болсон.  GS1 Системийн стандартууд нь  одоо  дэлхий даяар 20 гаруй салбарын 2 сая гаруй компанид хэрэглэгдэж байна.

GS1  Глобал систем нь  ямар бүтэцтэй вэ?

GS1 нь дэлхий даяар GS1 Ерөнхий Ассемблейгээр захирагдаж  дэлхийн  116 орны  гишүүн байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрдэж байдаг. GS1ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хэрэглэгч компаниуд болон гишүүн байгууллагуудын гол удирдагчдын  боловсруулсан дэлхийн стратеги чиг хандлагыг  нийлүүлж байдаг.

GS1 зураасан код нь  GS1ийн түгээмэл  стандарт мөн үү хэрэв тийм бол яагаад ?

Хэрэглэгчдэд бол тийм. Зураасан код нь анхны стандарт бөгөөд  хамгийн удаан хэрэглэгдсээр байна. Энэ нь хэрэглэгчид өдөр тутам худалдан авдаг бүтээгдэхүүн бүр дээр байдаг.  Баримтаар өдөрт  5 сая удаа  бар код сканердах дохио дуугарч байдаг.

Зураасан код гэж юу вэ?

Зураасан код нь машинд уншигдах боломжтой дүрс хэлбэрийн дотрох мэдээллийн танилцуулга юм. Зураасан код нь  код уншигч гэж нэрлэгдэх гэрлийн сканераар уншигдах боломжтой бөгөөд эсвэл тусгай программ хангамжаар хийгдсэн дүрслэлээс сканердах боломжтой. Зураасан код  нь компьютерийн мэдээлэлд нэвтрэхэд  хурдтай найдвартай байдлыг хангаж байдаг  мэдээллийг автоматар тодорхойлоод татаж авах  (AIDC) –д маш өргөн  ашиглагддаг.

Бүх зураасан кодууд ижилхэн байдаг уу?

Үгүй . Өөр өөр төрлийн зураасан кодууд нь тус тусын тохирох өгөгдөлд  зохицож ашиглагддаг. Жишээ нь : Жижиглэн  худалдааны дэлгүүрт төлбөр хийх системд EAN/UPC  кодууд ашиглагдах бөгөөд эдгээр кодууд нь бүтээгдэхүүний тодорхойлолтыг илэрхийлж байдаг бол логистикийн өгөгдлүүдэд ихэвчлэн GS1-128 кодыг ашиглах бөгөөд  мөн бүтээгдэхүүний нэмэлт мэдээлэл болох багц лотын дугаар, дуусах хугацаа зэрэгт  бас ашиглагддаг.  GS1 ийн хэрэглэгдэж буй зураасан кодууд нь   EAN/UPC, GS1 Датабар,  GS1-128, ITF-14, GS1 Датаматрикс , GS1 QR код болон Холимог бар код зэрэг юм.

GS1 зураасан кодыг ашигласнаар ямар  үр дүн гарах вэ?

GS1зураасан кодны худалдааны эргэлт дэх бүх  талуудад үнийг бууруулах,  цаг хугацааг хэмнэх, нийлүүлэлтийн гинжин хэлхээг бүхэлдээ үр дүнтэй бодитой байх боломжийг бүрдүүлж байдаг. GS1 нь зураасан кодыг худалдааны эд зүйлс, байршил, логистикийн нэгжүүд, үл хөдлөх хөрөнгө зэргийн тодорхойлогч түлхүүрүүдээр хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн. Хамгийн дэвшилтэт зураасан кодууд болох  GS1-128, GS1 DataBar, GS QR код  болон GS1 Датаматрикс нь   мэдээллийг илүү тодорхой болгох үүднээс хэрэглэгддэг.

GS1 40-н жилийн ойн арга хэмжээ  GS1 зураасан код дээр төвлөрч байна уу ?

Үгүй . GS1 нь стандартын бүхэл хүрээнд үүний гол  үнэ цэнийг  онцолж байна. Тэдгээр гол үнэ цэнэ нь шилдэг удирдлагууд, шилдэг туршлагуудыг түгээх санаачлага, шинэ санаачлага,  итгэл, нэгдмэл байдал, хамтын бүтээл, хамтарсан ажиллагаа  юм. Эдгээр үнэ цэнэ нь  GS1-ийг  дэлхийн тэргүүний ашгийн бус олон нийтийн байгууллага болгосон  бөгөөд нйилүүлэлтийн гинжин хэлхээний цогц байдлыг баталгаажуулах,  зорилгодоо хүрэх  стандарт зэрэг бизнесийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд  технологийн болон худалдааны түншүүдийн хоорондын хамтын ажиллагааг хөнгөвчилж байдаг.

GS1нь ирээдүйд ямар ажил дээр анхаарах вэ ?

Судалгаанаас харахад дараагийн арван жилд  хэрэглэгчийн зах зээл  болох дэлхий даяарх  интернетийн нэвтрэх чадварын  хөгжил  маш их өсөх болно. Мөн дижитал хэрэглэгчийн  дадал зуршил нь  уламжлалт  бизнесийн туршлагыг өөрчлөх болно. GS1 нь хэрэглэгчдийн дадал зуршил дахь өөрчлөлтөд  мөн өнөөдөр дэлхийд нийлүүлэлтийн гинжин хэлхээнд  хамгийн өргөн хэрэглэсэн байгууллагын нэг ижил мөрөөдөлтэй удирдагчдын бизнесийн туршлагыг  бий болгохоор төлөвлөж байна. GS1ийн төлөвлөгөө нь хэрэглэгчид интернетийн тодорхой орчинд, гар утасны тоног төхөөрөмж, эрүүл мэнд  сайн сайхан аж байдал, төмөр зөм , санхүү зэрэг шинэ сорилтуудад бэлэн байх системийн стандартын ач холбогдлыг нэмэгдүүлэх  юм. Яагаад гэвэл судалгаануудад   түүхий эд материалын хэрэгцээтэй чанарт  тогтворгүй байдлыг бий болгох   урьдчилсан тооцооны дутагдлууд , үнэ , хүнсний аюулгүй байдал, дэмжих чадвар, хүрээлэн буй орчин бус нутаг дахь хүлээгдэж буй зохицуулалтууд  зэрэг харагдаж байна.

ЗКЛХ/ GS1 Монгол нийгэмлэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865