Логистикийн салбарынханд зориулсан сургалт амжилттай боллоо

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдаа, Тээврийг хөнгөвчлөх зөвлөлөөс МУ-ын гадаад худалдаа, тээвэр, логистикийн салбарт үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгжүүдэд зориулан үнэ төлбөргүй сургалт зохион байгууллаа.

Сургалтанд МУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Зам Тээврийн Яам зэрэг төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшлийн 65 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд “Нийлүүлэлтийн хэлхээ болон логистикийн үндсэн ойлголтууд“ сэдвээр ЗКЛХ-ийн Ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, “Логистикийн салбарт зураасан кодыг ашиглах нь” сэдвээр, түүнчлэн GS1 системийг салбар бүрт хэрхэн ашиглах талаар илтгэлийг ЗКЛХ-ийн Дарга Ш.Цэвэлсайхан нар тус тус тавилаа.

Хилээр нэвтэрч буй экспорт, импортын барааны чанар алдагдах, тоо хэмжээ дутах зэрэг асуудал салбарын хувьд нэг тулгамдсан асуудал бөгөөд энэ тал дээр хэрхэн шуурхай арга хэмжээ авах, хөндлөнгийн хяналтын дүгнэлтийг хэрхэн ашиглах талаар ЭИБМШГ-ын Дарга Х.Батсайхан, тусгай зориулалтаар хилээр бараа, бүтээгдэхүүний АТА Карней ашиглан хэрхэн гаргах талаар ҮЯГ-ын Тэргүүлэх мэргэжилтэн Ч.Баттулга, тээврийн салбарт гардаг эрсдлүүд, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжийн талаар Тэнгэр даатгал ХХК-ийн Даатгалын менежер П.Буянхишиг нар тус тус мэдээлэл хийлээ.

ЗКЛХ – Худалдаа, Тээврийг хөнгөвчлөх зөвлөл
Нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865