“ИНКОТЕРМС 2010” Мастеркласс сургалтанд урьж байна

“ИНКОТЕРМС 2010” Мастеркласс сургалтанд урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

Хугацаа: 2013 оны 5 сарын 24-25 ( Баасан, Бямба гариг)
Хаана: МҮХАҮТ-ын 507 тоот хурлын өрөө
Улаанбаатар хот, Монгол Улс

МҮХАҮТ-ын Зураасан код, Логистикийн хэлтсээс гадаад худалдаа эрхлэгчид, тээвэрлэгчдэд зориулан худалдааны нийлүүлэлтиийн Инкотермс нөхцлүүдийн “ИНКОТЕРМС 2010” Мастеркласс сургалтыг Олон Улсын Худалдааны Танхим буюу ICC-тай хамтран зохион байгуулах гэж байна.

“Инкотермс 2010” нь 2011 оны 1 сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд дэлхийн олон орны худалдааны туршлага дээр үндэслэн өмнөх нөхцлүүдэд сайжруулалт хийж шинэчилсэн нийлүүлэлтийн нөхцлүүд юм. Сургалт нь сонгосон инкотермсийн нөхцөл худалдааны гэрээнд хэрхэн нөлөөлдөг талаар бодит гэрээ хэлэлцээр дээр тулгуурлах бөгөөд оролцогчдод зөв нөхцлийг хэрхэн сонгох, түүнтэй холбоотой төлбөрийн зохицуулалт, тайлан тооцоо, гаалийн татвар, даатгал, тээвэрлэлтийн зохицуулалт, бичиг баримт болон үүдэн гарах маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгч, бодит амьдрал дээр гардаг кейсүүд дээр хамтран ажиллана.

Сургалтанд хамрагдсанаар оролцогч нь дараах мэдлэгийг олж авна. Үүнд:

  • Хамгийн тохиромжтой инкотермсийн нөхцлийг сонгох чадвар

  • Нөхцөл бүрийн үндсэн ойлголтууд (хэзээ ашиглагдах, зардал болон эрсдэл худалдагч, худалдан авагчийн хооронд хэрхэн шилжих гэх мэт)

  • Худалдагч, худалдан авагч, тээвэрлэгчийн хувьд хамгийн чухал асуудлуудыг тодорхойлох, шаардагдах тээврийн бичиг баримтуудыг зөв бөглөх

  • Үндсэн гэрээнд үл хамаарах тээвэрлэлт, даатгал, letter of credit зэрэгтэй холбоотойгоор үүдэн гардаг асуудлаас сэргийлэх зорилгоор инкотермсийн нөхцлүүдийн хамаардаг болон хамаардаггүй хэсгүүд

Сургалтанд амжилттай хамрагдсан хүмүүст ICC буюу Олон Улсын Худалдааны Танхимын албан ёсны сертификат олгоно. Хавсралтаас сургалтанд хэн хамрагдах боломжтой талаар, сургагч багшийн мэдээлэл болон хөтөлбөртэй танилцана уу.

Сургалтанд ICC-ийн шаардлагын дагуу 35 хүнийг хамруулна. Сургалт Англи-Монгол хэлний орчуулгатай явагдана.

Сургалтанд хамрагдахыг хүсвэл хавсралтаар илгээсэн бүртгэлийн хуудсыг бөглөн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар илгээнэ үү.

Зураасан код, Логистикийн Хэлтэс
Б.Гэрэлтуяа (Ахлах мэргэжилтэн)
Утас: +976-11-313411 / 91978585
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865