2012 оны Дэлхийн жижиглэн худалдааны шилдгүүдийг танилцуулж байна /2-р хэсэг/

PDFХэвлэхИ-мэйл

  • Өсөн дэвжиж буй зах зээлийн жижиглэн худалдаачин- Teknosa, Tурк

Teknosa нь технологийн жижиглэн худалаачин бөгөөд 2000 онд 5-н дэлгүүр байгуулсан.  Өнөөдөр  Teknosa нь хэрэглэгчиддээ  Туркийн 75 хотод 280 дэлгүүрээр  өвөрмөц онцлог туршлага үйлчилгээгээрээ "Текно туслах хэрэгсэл" хөтөлбөрийн дагуу худалдан авалтын дараах үйлчилгээг үзүүлж  байна.  Компаний орлого сүүлийн 10 н жилд 43%-иар өсөж жил бүр 85 сая гаруй  хүмүүс дэлгүүрээр үйлчлүүлсэн байна.

Шүүгчид өрсөлдөөн ихтэй салбарт өндөр амжилт үзүүлсэн  байдал, Туркийн зах зээлд үнэт цаасны 45%-ийг эзэлж байгаа зэргийг өндрөөр үнэлэв.

  • Жижиглэн худалдааны зар сурталчилгааны шилдэг компани-John Lewis ‘The Long Wait’,  Адам Эва хоёр

Цогц сурталчилгааны сувгийн эрин үе ч гэсэн  энэ компани нь 2012 онд  шилдэг шагнал хүртсэн, уламжлалт үйл ажиллагаатай компани юм. ‘The Long Wait’, John Lewis сурталчилгааны үр дүн нь нийгмийн лоозон, PR-ын хамрах хүрээ, сүмийн номлолын элэглэл болон өөрийн гэсэн өвөрмөц царай, сургуулийн хурал цуглаан болон амралтын үеийн сурталчилгаа зэрэг нь маш үр дүнтэй алдартай болсон. Гол утгын бодит байдал дээр анхаарсанаар үйл ажиллагаа  нь маш том хөрөнгө оруулалтын өгөөж болсон бөгөөд зарлагадсан 1 паунд тутмын ашиг нь 10 паундын ашиг өгсөн. 5 долоо хоногийн худалдаа нь  зул сарын баярын орлогоос давж 9,3% болсон. Тймээс шүүгчид сурталчилгааны бүтээлийн үнэ цэнэ, худалдааны өсөлт зэргийг өндрөөр үнэлж John Lewis-д шилдгийн шагналыг гардуулав. Учир нь нэмэлт үйл ажиллагаа болох  “өгөх сэтгэлийн”  санааг түãээж сургуулиар зочлох,  сурталчилгаа нь  брэндийн  ёс зүйг хэрхэн товчоор илэрхийлж байгааг харуулсан нь юм.

  • Шинийг санаачлагч жижиглэн худалдаачин- C&A Бразил, C&A Fashion Like

C&A  нь Бразилд  фейсбүүк дээр хүлээн авсан бүтээгдэхүүн бүрийн  мэдээллийг үзүүлэхийг зохион бүтээж боловсруулсан. Энэхүү үйл ажиллагаа нь C&A’-ын Фейсбүүк дээр анх эхэлсэн бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн гишүүд бүтээгдэхүүн тус бүрийг түгээмэл байдлаар тодорхойлдог. Мэдээллийн тоо хэмжээ нь дэлгүүр дэх хувцас өлгөсөн өлгүүрийн LED дэлгэцээр гарах бөгөөд бүтээгдэхүүн тус бүр дэх бодит хугацааны саналын тоог харуулдаг.  Өлгүүр бүр нь зөв тоноглол, худалдааны ажилтнуудаар зохицуулагдаж хэрэглэгч бүрт зөв хэмжээг мэдээллэж байдаг.

Шүүгчид C&A-ын гайхалтай шинэ санааг үнэлж Бразилын зах зээл дэх шинэ олон улсын брэндийг хамгаалах хариулт болсон төдийгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслийн маш том алдар нэр, үнэлгээний хөшүүрэг болон  компаний чадамж гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865