2012 оны Дэлхийн жижиглэн худалдааны шилдгүүдийг танилцуулж байна /1-р хэсэг/

2012 оны Дэлхийн жижиглэн худалдааны шилдгүүдийг танилцуулж байна /1-р хэсэг/

PDFХэвлэхИ-мэйл

Дэлхийн жижиглэн худалдааны конгрессоос салбарын шилдгүүдийг дараах номинациудаар зургаа дахь жилдээ шалгаруулж байгаа бөгөөд энэ нь жижиглэн худалдааны төлөв байдлын үзүүлэлт болж байдаг.

  • Жилийн хариуцлагатай жижиглэн худалдаачин
  • Шилдэг  дэлгүүрийн загвар
  • Жилийн орлого сайтай интернет жижиглэн худалдаачин
  • Жилийн олон сувагт жижиглэн худалдаачин
  • Жилийн зах зээлд өсөж буй жижиглэн худалдаачин
  • Жилийн жижиглэн худалдааны сурталчилгааны компани
  • Жижиглэн худалдааны шинийг санаачлагч: Шинэ ухагдахууны шинийг санаачлагч
  • Жижиглэн худалдааны шинийг санаачлагч: Бизнесийн шинийг санаачлагч
  • Жилийн олон улсын жижиглэн худалдаачин
  • Шилдэг удирдагч
  • Жилийн шилдэг жижиглэн  худалдаачин
  • Жилийн хариуцлагатай жижиглэн худалдаачин- Хамтран ялагчид : Marks & Spencer, Woolworths Өмнөд Африк


Энэ жил  Marks & Spencer "төлөвлөгөө А"-ын таван жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд компаний ёс зүйн дээд чанарт тусгалаа олсон анхдагч эко болон ёс суртахууны бодлого юм.  Шүүгчдийн бүрэлдэхүүн  үүнийг дэлхий нийтийн жижиглэн худалдаачдад тавигдах шаардлагыг бий болгосон  алтан стандарт гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Шүүгчид 2007 онд эхэлсэн “Сайн бизнесийн аялал” гэж нэрлэгдэх нэг хөтөлбөрийн дор дэлхий болон хүмүүсийг хоёуланг нь дэмжих өмнөд Африкийн Woolworths компаний  стратегийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Африкийн жижиглэн худалдааны шаардлага дахь цор ганц хөтөлбөр бөгөөд орон нутгийн зах зээл дэх оёдлын стратегийн нөхцлүүдэд харьцуулалт хийх анхан шатны үзүүлэлтийг бий болгосон. Хөтөлбөрийн амжилт нь харагдсаар байгаа бөгөөд 2015 он хүртэл шинэ төлөвлөгөөгүүдийг санаачилсаар баайна.

 

  • Шилдэг  дэлгүүрийн загвар- Fangsuo Commune, Гуанжу

Fangsuo Communе нь шинийг санаачлагч номын дэлгүүр бөгөөд зөвхөн ном зарах биш ундаа, загвар, гэрийн эдлэл, төхөөрөмж худалдаалдаг. Түүнчлэн дэлгүүрийн эзэн орон нутгийг зохиолчид, зураачид бусад жүжигчдийг урьж гарын үсэг авах, иргэдэд зориулсан лекц, семинар зохион байгуулдаг. Tус дэлгүүр нь 2000 квм талбайтай бөгөөд Европын классик номын сангуудын адил орчин үеийн загвар дизайныг хослуулсан байна. Шүүгчид  Fangsuo Commune-г дэлхий нийтийн зах зээлд түгээн дэлгэрүүлэх боломжтой туршлага санаачлага гэдгийг хүлээн зөвшөөрөв.

  • Жилийн орлого сайтай интернет жижиглэн худалдаачин-ASOS

Загварын жижиглэн худалдааны жинхэнэ тоглогч  ASOS –ын худалдаа  2011-2012 онд 45.7% иар өссөн. Энэ нь  олон улсын бизнесийн хүчтэй  үзүүлэлт бөгөөд компаний үнэгүй тээвэрлэлтийн төлөвлөгөө болон  тусгай зориулалтын сайтуудыг  Австрали, Итал, Испанид байгуулсаны үр дүн юм. ASOS  олон îðíû хэл äээр маш хүчтэй олон нийтийн сүлжээ үйл ажиллагааны боломжуудыг хөгжүүлсэн. Шүүгчдийн бүрэлдхүүн  дэлхий нийтэд маш хурдан түгэн тархсан гайхалтай технологийн амжилтыг цохон тэмдэглэв.  ASOS нь өөрсдийн хэрэглэгч болон зах зээлтэйгээ хэрхэн холбоотой байхыг тодорхойлсон юм.

  • Жилийн олон сувагт жижиглэн худалдаачин-Macy’s

Macy’s нь хэрэглэгчид дэлгүрт,  онлайнаар, гар утасны төхөөрөмжөөр худалдан авалт хийх олон сувагт жижиглэн худалдааг хөгжүүлсэн. Хэрэв бүтээгдэхүүн нөөцөнд байхгүй бол  худалдагч өөр дэлгүүрээс юмуу  онлайн төвөөс бүтээгдэхүүнийг  худалдан авагчийн гэрт шууд хүргэдэг.  
Ойролцоогоор 300 гаруй дэлгүүр Macy’s -ын сүлжээнд олон сувагт үйлчилгээг үзүүлж байна. Ар талын дамжуулах холбоосд QR код болон бусад дэвшлүүдийг нэгтгэсэн.  Macy’s өөрсдийн  бизнесээ дэлхийн олон сувагт шаардлагын тусгал болон гагнаасгүй олон сувгийн загвар болгож чадсанаараа шилдгийн шагнал хүртсэн юм.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865