Шинэ мэдлэг, мэдээллийг Шинэ номноос ...

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ-ын Зураасан код, Логистикийн хэлтэс, GS1 Монгол нийгэмлэгээс Монгол Улсын худалдаа, тээвэр, логистикийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс салбарын хүрээнд төрөл бүрийн сургалт, уулзалтууд зохион байгуулах, ном, гарын авлага боловсруулах зэргээр дэлхий нийтийн чиг хандлагыг бизнес эрхлэгчдэд хүргэхийг эрмэлздэг билээ.

Энэ удаад бид дараах 2 төрлийн ШИНЭ номыг Та бүхнийхээ мэлмийд толилуулж байна.

  • Бүх шатны үйлдвэрлэл, үйлчилгээ, гадаад, дотоод худалдаа эрхлэгчийн үр ашигтай байдал тухайн байгууллага нийлүүлэлтийн хэлхээгээ хэрхэн оновчтой тодорхойлсноос, нөгөө талаас түүнийг тасралтгүй зохицуулах логистикийн асуудлуудыг хэрхэн удирдан зохион байгуулж байгаагаас шууд хамаардаг. Нэр томъёоны хувьд ч, агуулгын хувьд ч харьцангуй шинэ ойлголт учир манай улсад мэргэжлийн сурах бичиг, мэргэжлийн багшлах боловсон хүчин тун ховор байдаг энэхүү салбарын талаар үндсэн ойлголт өгөх “ЛОГИСТИК БА НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЭЛХЭЭНИЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД гарын авлагыг Та бүхэнд хүргэж байна. Уг гарын авлагад нийлүүлэлтийн хэлхээ, логистикийг маш энгийнээр, ойлгомжтойгоор тайлбарласан бөгөөд логистикийн үндсэн үйл ажиллагаа болох худалдан авалт, нөөцийн менежмент, үйлдвэрлэл, тээвэрлэлт, агуулах, дистрибютерийн үйл ажиллагаа зэргийг багтаасан болно. ҮНЭ – 4000 төгрөг
  • Эдгээр логистикийн асуудлуудыг илүү хялбарчлах, түргэвчлэх хамгийн чухал элемент бол зураасан код буюу Barcode-ний систем юм. Нийлүүлэлтийн хэлхээнд оролцогч үйлдвэрлэгч, дистрибютерүүд, жижиглэн худалдаа эрхлэгчид, тээвэрлэгчид, хэрэглэгчид буюу бид, цаашилбал эмнэлэг, гааль, мэдээллийн технологийн компаниуд, бүртгэлийн газар гэх мэтчилэн бүхий л түвшинд ашиглагддаг GS1 систем, зураасан кодны талаар товч ойлголт өгөх “GS1 ГЭЖ ЮУ ВЭ ?” гарын авлагыг бэлэн болгоод байна. Энэхүү гарын авлагаас зураасан кодыг ямар салбарт хэрхэн ашиглаж зардлаа хэмнэх, ажлаа хөнгөвчлөх, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хэрхэн хурдан, шуурхай хүргэх боломжтой талаар ойлголт аваад зогсохгүй өөрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар цогц зураглал олж харна гэдэгт итгэлтэй байна. ҮНЭ - 2000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийн дараах хаягаар авна уу.
Зураасан код, Логистикийн хэлтэс,
"GS1 Монгол" нийгэмлэг

Утас: +976-11-313411

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865