МҮХАҮТ - Монголын Логистикийн Холбоо хамтран логистикийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана

PDFХэвлэхИ-мэйл

Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, ялангуяа уул уурхайн салбарын хөгжил эрчимжиж буй энэ үед түүнийг дагасан нийлүүлэлтийн хэлхээ, логистикийн зохицуулалтын асуудлууд чухлаар тавигдаж байна. Монголчуудын хувьд тээвэрлэлт, тээвэр зууч байдлаар ойлгогдож ирсэн логистикийн системийг үндсэн утгаар нь, бүрэн төгс байдлаар хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирснийг үйлдвэрлэлийн бүтээмж муудах, эцсийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх, уул уурхайн дагалдах үйлчилгээний ихэнх хувийг гадны копманууд гүйцэтгэж буй зэрэг бодит байдлуудаас харж болно.

Тиймээс логистикийн тухай ойлголтыг олон нийтэд өгөх, түүний бизнесийн салбар дахь ач холбогдлыг ойлгуулах, логистикийн салбарт баримтлах бодлогыг бий болгох, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор МҮХАҮТ болон Монголын Логистикийн Холбоо хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд нэн түрүүнд хийгдэх ажил бол Монгол Улсын Логистикийн салбарын төрөөс баримтлах бодлогыг боловсруулахад санал, санаачлага гаргах явдал юм.

Түүнчлэн логистик, нийлүүлэлтийн хэлхээ, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг гаргаж ирэх, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга зам хайх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурал, засгийн газрын хэмжээнд томоохон уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Нөгөө талаас нэр томъёоны хувьд ч, агуулгын хувьд ч монголд сүүлд нэвтэрсэн салбар гэдэг утгаараа мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх асуудалд түлхүү анхаарч дотоодод хамтарсан сургалтуудыг тогтмол явуулахаас гадна логистик, нийлүүлэлтийн хэлхээ өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарна.

Зураасан код, Логистикийн хэлтэс
МҮХАҮТ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865