“Бизнес ба Логистик” сургалт амжилттай явагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ-ын Зураасан код, Логистикийн хэлтсээс Монгол Улсын худалдаа, тээвэр, логистикийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс манай улсад хэрэгцээ ихтэй боловч тэр бүр байнга явагддаггүй мэргэжлийн, гүнзгийрүүлсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ удаад бид логистик, түүний ач холбогдол, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд логистик хэрхэн нөлөөлдөг талаар цогц ойлголт өгөх 2 өдрийн сургалтыг 2013 оны 02 сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан бөгөөд сургалтанд 35 гаруй бизнесийн байгууллагын 46 ажилтан хамрагдлаа.

Сургалтын хөтөлбөртлогистикийн сүлжээ, түүний тээвэрлэлтийн асуудлыг хэрхэн зохицуулах, мэдээллийн технологийн гүйцэтгэх үүрэг, логистикийн хэрэглэгчийн үйлчилгээ, нөөцийг оновчтой удирдах, агуулах, инкотермс 2010 зэрэг чухал сэдвүүдийг хамруулснаас гадна сургагч багшаар МУИС - ЭЗС-ийн Олон Улсын Худалдааны тэнхимийн Доктор, Профессор Н.Батнасан ажилласан нь оролцогчдын талархлыг маш их хүлээж байв.

Сургалтанд хамрагдсан оролцогчдод МҮХАҮТ-ын сертификат олгосон бөгөөд бид цаашид илүү гүнзгийрүүлсэн түвшний “Инкотермс 2010” мастеркласс сургалт болон өндөр хөгжилтэй орнуудын логистикийн салбарын өнөөгийн байдалтай танилцах аялал зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Сургалтын талаар болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Зураасан Код, Логистикийн Хэлтэс

Утас: +976-11-313411
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865