Олон сувагт жижиглэн худалдааг боловсронгуй болгох шилдэг таван зөвлөгөө

PDFХэвлэхИ-мэйл

Электрон худалдаа  /eCommerce/ болон мобайл худалдаа нь /mCommerce/ нь маш хурдацтай хөгжиж байна. Олон суваг нь одоо жижиглэн худалдааны шинэ өрсөлдөх чадвар болсон бөгөөд зах зээлийн хувиарлалтаас  илүү өргөн сүлжээг төсөөлөх, бодит дэлгүүрийн гадна  ашиг орлогыг хамгаалах,  албан ёсны  шинэ сувгуудыг бий болгох  юм.

Олон сувгийн тодорхойлолт

Олон сувагт жижиглэн худалдаа гэдэг нь дэлгүүр, вебсайт, шууд  мейл, каталог, мобайл платформ, олон нийтийн сүлжээ, гэрээсээ худалдан авалт хийх зэргийг оролцуулаад бүх харилцан үйлчлэлийн сувгуудын дагуух хэрэглэгчдийн туршлагыг холбох юм.

Энэхүү сувгуудын бүрдэл нь жижиглэн худалдаачдад өөр өөр бүлгийн хэрэглэгчдэд илүү зорилтот  арга замыг боловсруулах боломжийг олгож байдаг. Ингэснээр жижиглэн худалдаачид нь  хэрэглэгчид  эдгээр сувгуудаар хэрхэн худалдан авалт хийх болон харж ажиглаж байгааг илүү сайн ойлгох шаардлагатай.

Олон сувгийг юу удирдаж байдаг вэ?

Электрон эх үүсвэрүүд: Хэрэглэгчдийн худалдан авалтын үйл явц нь электрон технологиор зохицуулагдаж байдаг. Үүнийг дүрсэлбэл – Хэрэглэгч удахгүй болох үдэшлэгт зориулж даашинз худалдан авах гэж байна. Тэр эхлээд онлайнаар судалж эхэлдэг бөгөөд тухайн улирлын шилдэг  даашинзуудыг байршуулсан  каталогыг үзэж, бүтээгдэхүүний мэдээллийг уншдаг.   Худалдаж авах даашинзаа сонгосны дараа  хэрэглэгчдийн бичсэн бүтээгдэхүүний талаарх сэтгэгдэл төдийгүй түгээлтийн чадамж,  харилцан солилцох бодлого, үйлчилгээ зэргийг уншдаг. Дараа нь  илүү санаа, харагдах байдал, хэмжээ мэдрэмж зэргийг мэдэж авахаар дэлгүүрт очдог. Дэлгүүрийн хувцас солих өрөөнд  байхдаа найзуудынхаа саналыг сонсох ёстойг  ойлгодог. Тэгээд зургийг нь авч  Фейсбүүкд оруулах зэргээр бусдын санал, баталгаа нотолгоог хайдаг.  Дараа нь бүтээгдэхүүний талаарх бусдын саналыг мэдсэнээр ухаалаг гар утсаа ашиглан  үнийн харьцуулалт хийх, дэлгүүрийн байршил сонгох зэргийг хийх боломжтой. Энэ нь шинээр жижиглэн худалдаачдад нүүрлэж буй бодит байдал юм.

Ухаалаг гар утас : Бид ухаалаг гар утсаар жижиглэн худалдаа хийх болсоноор тоног төхөөрөмжийн хараат байдалд байсаар байна.  Үүний хэрэглээний хурдацтай өсөлт нь хэрэглэгчдийн худалдан авалт болон үйлчилгээн дэх ухаалаг утасны жижиглэн худалдааны дараагийн  том тактик нь төхөөрөмж болон үнийн уналтыг нэмэгдүүлэх юм.

ICT Мэдээлэл харилцааны технологийн хөрөнгө оруулалт: Харилцаа холбооны компаниудын МХТ дахь хөрөнгө оруулалт нь электрон гэрээний найдвартай байдал, зохицуулагчдын хэрэгжүүлэлттэй хамтарсанаар Ойрхи Дорнодод электрон худалдаа хөгжих боломжийг олгож байна.

Олон нийт: Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь энэхүү 10аад жилийн туршлагыг хэрэглэж  байгаа талбаруудын нэг юм. Олон нийт нь зөвхөн суваг төдий биш гэрээ хэлэлцээр, харилцаа холбоо, худалдан авалт дахь шинэчлэлт юм. Олон нийт нь аль хэдийн хүмүүсийн харилцан үйлчлэлд ноёлсон төдийгүй мэргэжилтнүүдийн хүрээнд амжилттай байр суурь эзэлсээр байна.

Олон сувагт жижиглэн худалдааг боловсронгуй болгох шилдэг таван зөвлөгөө:

1.Өөрийн сувагтаа тодорхой зорилгуудыг илэрхийлэх. Ямар үр дүн хүлээж байгаагаа мэдэх – энэ нь мэдээлэл , худалдаа, амлалт, санал хүсэлт,  баталгаатай эсэх зэргийг.

2.Чадваржих. Электрон жижиглэн худалдааг төгс эзэмших нь хэн өрсөлдөгч байхыг хүссэн тэд байх ёстой.  Өв залгамжлах үед жижиглэн худалдааны стратеги нь бүтнээрээ дахин боловсруулагдахгүй, электроны нэмэлт нь түгээлтийн шилдэг туршлагууд, нэмэгдүүлэх түвшин, шилдэг шинэ үйлчилгээнүүд болон дэмжлэгүүдийг удирдах нь  чухал юм.

3.Хэрэглэхэд тухтай байдлыг эрэмбэлэх. Сувгууд нь ямар ч хэлбэрээр байсан хэрэглэхэд тохиромжтой байдлыг сайжруулсан үед зорилтот үр дүнг бий болгодог. Таны сувгууд үзэх, аялах, худалдан авалт хийх,  бусдаас мэдэх, худалдан авалтын магадлал зэрэг нь илүү хүчтэй, илүү хялбар байх

4.Хүртээмжтэй байх: Магадгүй тансаг хэрэглээний сүлжээ ч бай, жижиглэн худалдаачид нь гар утас болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр  үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол  зах зээлийн хувь хэмжээний өсөлт ч буурах болно.

5. Уялдаа холбоотой байх: Жижиглэн худалдаачид нь өөрийн гэсэн өв хөрөнгө , өвөрмөц шинж, зан төлөвтэй байх ёстой бөгөөд энэ бүхэн нь онлайнаар, дэлгүүрт, фейсбүүкээр аль ч байсан  хэрэглэгчтэй харьцаж буй үйлдэл болгоноор илэрхийлэгдэж байх ёстой.  Үйлчилгээний чанар болон туршлагатай зохицож байх ёстой.

ЖХЭЗ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865