GS1 Монгол болон GS1 Солонгос нь амжилттай хамтран ажилласаар байна

PDFХэвлэхИ-мэйл

Өнгөрсөн  хугацаанд GS1Солонгос нийгэмлэг болон GS1 Монгол нийгэмлэг нь  төрөл бүрийн зөвлөгөө, сургалт аялалыг оролцуулан амжилттай хамтран ажиллаж байна.

Анхны сургалт 2008 оны 6р сард Сөүлд GS1 Монгол нийгэмлэгийн ажилчид, гишүүдэд зориулж явагдсан. Энэ сургалт нь  14 хоногийн хугацаатай GS1 системийн танилцуулга, стандартууд, орон нутгийн жижиглэн худалдаа болон үйлдвэрлэл, гол жижиглэн худалдаачид, үйлдвэрлэгчид түгээлтийн төвүүд дэх сургалт аялал зэргийг хамарсан. GS1 Монгол нийгэмлэгийн ажилчид мөн Солонгосын  Туршилтын төв лабораториор аялаж танилцах боломж олдсон юм.

Хоёр дахь удаагийн сургалт нь 2008  оны 11р сард  Монголын жижиглэн худалдааны салбарын төлөөлөгчдөд зориулж зохион байгуулагдсан. Үүний дараа 2010 оны 10р сард  GS1 Солонгос нь Монголын эрүүл мэндийн яам, эмнэлгүүд, эмийн компаниуд, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, жижиглэн худалдааны салбарынханд зориулж зохион байгуулсан.  Мөн GS1 Солонгос нь  зураасан кодны загвар тоног төхөөрөмжийг бэлэглэв.

GS1 Солонгос нь  GS1 Монголд сургалт аялал зөвлөмж зөвлөгөө өгсөнийг үнэлэн 2011 онд Парист зохион байгуулагдсан Ерөнхий Ассемблейд  “Шилдэг Зөвлөгч” шагналыг авсан.  Түүнчлэн GS1 Солонгос нь  энэхүү зөвлөх сургалт аялалыг бусад гишүүн орнуудтай  уламжлал болгон үргэлжлүүлсээр байна.

2012 оны 4 сарын 18-20 ны хооронд Монголын  төрийн болон бизнесийн байгууллагын удирдах ажилтан менежерүүд  GS1 Солонгос нийгэмлэг дээр зохион байгуулсан  Зураасан кодыг нийлүүлэлт түгээлтийн системд хэрхэн хэрэглэж байгаа талаарх сургалт аялалд хамрагдлаа.

 

Уг сургалтаар зураасан кодыг бүх төрлийн бараа үйлчилгээнд хэрхэн ашиглах, түүний давуу тал, шинэ дэвшилтэт  техник технологийг   хэрхэн  нэвтрүүлж  байгаа талаар танилцав. Мөн жижиглэн худалдаа, тээвэр логистикийн салбарт, хил гааль, програм болон техник хангамж зэрэгт  сургалтанд оролцогчид өөрсдийн компаний үйл ажиллагаанд  хэрхэн хэрэгжүүлж нэвтрүүлэх талаар  туршлага судалж  мэдээлэл авсан.

GS1 Солонгос нь  энэхүү зөвлөх сургалт аялалыг бусад гишүүн орнуудтай  уламжлал болгон үргэлжлүүлсээр байна.

 

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865